Анхлан суралцагчдад зориулсан худалдаа

Манай анхлан суралцагчдад зориулсан худалдааны хэсэг нь таныг өөртөө итгэлтэйгээр форекс болон өөрчлөлтийн гэрээний дагуу худалдааг хийхэд шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх болно. Энэ нь таны валютын хослол, форексын зах зээл хэрхэн ажилладаг талаар, зах зээлийн дүн шинжилгээ болон өөрчлөлтийн гэрээний хэрэглүүрүүдийн талаар мэдэж авах анхны зогсоол юм.

Форекс гэж юу вэ?

Дэлхийн валютын зах зээл, валютын хослол болон хэрхэн худалдаа өрнөдөг талаар сураарай. Мөн түүнчлэн эндээс та захиалгын төрлүүд, шилжүүлэг болон даатгал зэрэг түгээмэл хэрэглэгддэг худалдааны нэршилүүдийн тодорхойлолтуудыг авч болно.

Валют худалдаа

Энэ хэсэгт бид форекс худалдааны үндэс болох валютын хослолд өөр төрлийн валютууд хэрхэн бие биедээ харилцан үйлчилдэг талаар илүү гүнзгий нэвтэрнэ. Мөн түүнчлэн та үндсэн, туслах болон бусад валютын хослол хоорондын ялгааны талаар сурах болно.

Хэрхэн хувьцааны худалдаа хийх вэ

Цахим Өөрчлөлтийн Гэрээ худалдааг алдартай болгосон нэг зүйл нь Аpple, Google болон Аlibaba зэрэг дэлхийн томоохон компаниудын худалдааны өсөлт болон уналтыг маш энгийн бөгөөд илүү тохиромжтой болгосон явдал юм. Энэ хэсэгт та Өөрчлөлтийн Гэрээ нь хэрхэн хувьцааг худалдаалдаг талаар тойм үнэлгээ уншиж болох ба хувьцааг худалдаалах тооцооллын хүчин зүйлсийн талаар илүүг сурах болно.

Техникийн дүн шинжилгээ

Техникийн дүн шинжилгээ нь та форекс, бараа, хувьцаа болон индексийг худалдаалж байх явцад ухаалаг худалдааны шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Шууд графикыг ойлгож, дүн шинжилгээ гаргахын тулд танд шаардлагатай бүхий л арга хэрэгсэл болон текникийн талаар илүүг мэдэж авах нь зах зээлд амжилт олох хамгийн том боломжийг танд нээж өгнө.

Өөрчлөлтийн гэрээнүүд гэж юу вэ?

Өөрчлөлтийн гэрээ нь өөрийн үндсэн хөрөнгөгүйгээр валют, индекс, бараа болон хувьцааны өсөж буй ба унаж буй үнэ өртөгийг цааш худалдаалах боломжийг худалдаачидад өгөх маш чухал санхүүгийн хэрэглүүр юм. Та эндээс Өөрчлөлтийн гэрээ болон тэдний ажлын онцлогын талаар илүү ихийг олж мэдэж болно.

Цаасан мөнгөн тэмдэгтийн арилжаа гэж юу вэ?

Шинэ арилжагч нарыг өөртөө татахын тулд арилжааны зах зээлүүд тогтмол янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байдаг. Зарим нь хэдэн жилийн турш хамт байхад, нөгөө хэсэг нь их ашиг олохын тулд богино хугацааннд хамтран ажиллаад арилжаагаа зогсоодог. Ихэнх тохиолдолд мөнгөө алдаж алдагдалд орж арилжаагаа зогсоодог. Брокерууд эрсдлээс хамгаалж янз бүрийн арга зам, ур чадварыг санал болгодог. Үүний нэг нь цаасан мөнгөн тэмдэгтийн арилжаа юм. Сүлжээний хэрэглэгчид үүнийг демо цахим гэж нэрлэдэг.

Цааш суралцаарай

Худалдааны нэршилүүд, дүн шинжилгээ болон бидний үнэгүй форекс худалдааны зааварчилгааны видеоны хамт бидний худалдааны програмуудыг ашиглах талаар илүү гүнзгий суралцаарай.

Мөн түүнчлэн та худалдааны боловсролоо хөгжүүлэхийн тулд шаардлагатай шинэ болон бусад нэр томъёоны тодорхойлолтыг манай тайлбар толь-оос олж аваарай.

демо дансаар бүртгүүлэн худалдааны талаар үнэгүй суралцаарай!