Leverage trading guide

Зээлийн хөшүүрэг гэж юу вэ?

Зээлийн хөшүүргэтэй арилжаа буюу түүнийг өөрөөр маржинал худалдаа гэдэг бөгөөд энэ нь хэлцлийн үнийн хэмжээ нь трейдэрийн нийт хөрөнгөөс хэд дахин их байгаа тохиолдолд худалдаа хийх боломжийг олгодог систем юм. Тиймээс наймаачин мөнгөнийхөө багахан хувийг гүйлгээнд оруулдаг; Энэ хувь хэмжээг тодорхойлох нь брокер, платформ, мөнгөний хэмжээ гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Өнөө үед маржинал худалдааны арга нь маш их алдартай болсон. Зээлийн хөшүүрэг гэдэг нь үнэндээ бол трейдэрийн өөрийн хөрөнгийн болон хэлцлийн нийт дүнгийн харьцааг хэлдэг ба маржа гэж тухайн үнийн харьцааг хувиар илэрхийлсэн байдлыг хэлнэ.

Санал болгож буй зээлийн хөшүүргийг том хэмжээний хэлцэл хийхэд ашиглаарай!

AvaTrade компани бол Форекс дээр аль ч валютыг ашиглан маржинал худалдааг ашигтай хийх боломж юм!

Зээлийн хөшүүрэг ашиглан арилжаа хийхийн давуу талууд

Зээлийн хөшүүрэг ашиглан хийгдэх арилжаа нь дараах төрлийн худалдааны давуу талуудыг бий болгодог:

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг багасгах. Хэлцэл байгуулахад түүний бүрэн үнийг биш зөвхөн багахан хэсгийг төлөх шаардлагатай. Жишээлбэл, 1: 400-ийн зээлийн хөшүүргээр 3000 долларын гэрээ байгуулахын тулд ​​өөрийн хөрөнгөөс $ 7.5 оруулахад л хангалттай.
  • Бэлэн хэрэгслүүдтэй. Хэрэв зарим хэрэгслүүдээр арилжаа хийхэд багахан хэмжээний мөнгө шаардагддаг бол зарим төрлийн гэрээг хийхэд их хэмжээний мөнгө хэрэг болдог. Зээлийн хөшүүргийн тусламжтайгаар ийм хөрөнгө оруулалт хийх боломж илүү их өсдөг: одоо эдгээр хөрөнгийн зах зээлд орох шаардлагагүйгээр зээлийн хөшүүргийг ашиглан ханшийн зөрүүгээр тоглох боломжтой.
  • Эрсдлийн том хариуцлага. Маржинал арилжааны тусламжтайгаар та бага хэмжээний мөнгөтөйгөөр зах зээлд нэвтрэх боломжтой боловч үүнд ч ихээхэн эрсдэл бий: энэхүү арилжаанд хэр их мөнгө олох тусам төдий чинээний алдагдалд орох магадлал бий. Зээлийн хөшүүрэгтэй худалдаа хийх нь худалдаачдад ихээхэн эрсдэлтэй байдаг бөгөөд асар их алдагдал хүлээхгүйн тулд арилжааг автоматаар зогсоох чиг үүрэг бүхий программыг ашиглах нь зүйтэй.

Зээлийн хөшүүргийн арилжааны жишээ

Трояны унци алтны үнэ одоо 1327 доллар байна гэж төсөөлөөд үзэе. Алтны ханш өснө гэсэн урьдчилсан тооцоог гаргаж, 10 ширхэг хэлцлийн томоохон гүйлгээг нээе гэж бодъё. Тиймээс гүйлгээний нийт дүн 13,270 доллар болно – ийм хэмжээний эрсдэлд орох нь аюултай бөгөөд ихэнхи трейдэрүүдэд ийм хэмжээний мөнгө байдаггүй. AvaTrade нь энэ тохиолдолд 1: 200-ийн харьцаатай зээлийн хөшүүргээр хангаж өгдөг (маржа 0.5%); энэ нь 200 долларын хэлцэл хийхэд зөвхөн 1 доллар оруулах шаардлагатай бөгөөд ийм хөшүүрэгтэй гүйлгээний нийт дүн нь ердөө 66.35 доллар болно гэсэн үг юм.

Маржиналын шаардлага (MarginCall)

Хөшүүрэг ашиглан арилжаа хийхэд болзошгүй алдагдлыг нөхөхийн тулд дансанд тодорхой хэмжээний мөнгө байх шаардлагатай. Брокер бүрийн энэхүү шаардлага нь өөр өөр хэмжээтэй байдаг. AvaTrade-ийн хувьд харилцах дансны үлдэгдэл MetaTrader 4 дансанд ашигласан хөрөнгийн дор хаяж 50%-тай байх ёстой бөгөөд AvaOptions дансанд энэ шаардлага 25%-тай байна.

Дээрх жишээг дахин харая, гүйлгээний дүн нь 13,270 доллар байсан. MetaTrader 4 дансны хувьд хэлцлийн дүн нь $ 66.35 байхад маржиналын шаардлага 33.18 доллар байна. Өөрөөр хэлбэл хэлцлийн үнийн дүнгийн 50%. AvaOptions дансны хувьд хэлцлийн дүн нь $ 265.4 байхад маржиналын шаардлага $ 66.35 байна.

Хэрэв трейдэрийн тухайн үеийн үлдэгдэл 50% буюу 25% (дансны төрлөөс хамаарч) доогуур байвал маржиналын шаардлагыг биелүүлэхгүй тул брокер нь трейдэрийн арилжааг хаах болно. AvaOptions дансанд бүх хэлцэл гүйлгээ хаагддаг бол MetaTrader 4 дансанд эхлээд хамгийн их хэмжээтэй гүйлгээ хаагдах бөгөөд дараа нь үлдсэн жижиг гүйлгээнүүдийг маржиналын хэмжээ нь шаардлагатай түвшинд очих хүртэл ээлжлэн хаадаг.

AvaTrade дээр зээлийн хөшүүрэг ашиглан худалдаанд оролцох нь

AvaTrade дээр янз бүрийн хэрэгслийг ашиглан арилжаанд оролцох боломжтой бөгөөд тэдгээр нь тус бүр өөрийн гэсэн зээлийн хөшүүрэгтэй ба энэ нь тухайн платформоос хамаарч өөр өөр байдаг. AvaTrade дээрх хамгийн их зээлийн хөшүүрэг нь MetaTrader4 дансанд байдаг ба энэ нь 1: 400 харьцаатай, харин бусад бүх дансанд 1: 200 харьцаатай байдаг. Худалдааны хэрэгслийн хувьд ярихад хамгийн их хөшүүрэг нь валютын хост өгөгддөг юм. Харин алтны худалдаанд 1: 200, газрын тосонд – 1: 100, цагаан алт, мөнгө болон бусад металлд 1:50 харьцаатай хөшүүрэг олгогддог. Худалдаанд оролцохоос өмнө тодорхой платформын зээлийн хөшүүргийг шалгаж, маржиналын шаардлагыг биелүүлэхийн тулд дансны үлдэгдэлдлээ тогтмол хяналт тавих нь чухал бөгөөд энэ нь тухайн үеийн идэвхитэй байгаа хэлцлийг хаалгахгүй байх ач холбогдолтой юм.