Валютын Онлайн Арилжаа

Онлайн валютын арилжаа нь дэлхийн хамгийн хөрвөлт өндөртэй зах зээл дээр ашиг олох боломжийг олгодог. Ямар ч зах зээл арилжааны хэмжээгээрээ валютыхтай тэнцэхгүй. Форексийн зах зээлийн өдрийн эргэлт нь 5 наяд ам. доллар байдаг ба дэлхийн хувьцааны зах зээлийн арилжааны хэмжээнээс гурав пахин их гэсэн үг юм.

Валютын арилжааны үндэс суурь

Валютын хосоор арилжаалахад, та нэг валютыг нөгөөгөөр нь сольж авахыг хэлнэ. Жишээ нь, EUR/USD хосод эхнийх, евро нь үндсэн валют бол, хоёр дахь нь иш татсан валют нь ам. доллар юм. Өөрөөр хэлбэл, та еврог доллараар худалдан авч байна гэсэн утгатай.

Арилжаа нь нэг барааг нөгөө бараагаар солихыг хэлдэг тул валютын хосыг үргэлж бүхэлд нь авч үздэг. Еврог еврогоор худалдаж авах боломжгүй – энэ нь утгагүй юм. Бидний жишээн дээр солилцооны бараанууд бол ЕХ ба АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд юм. Арилжаа нь үргэлж нэг валютаар биш валютын хосоор хийгддэг.

EUR / USD хосыг 1.15345 төвшинд арилжаалж байна гэж үзье. Энэ нь 1 евро нь ойролцоогоор 1.15 ам. долларын үнэтэй гэсэн үг юм. Евро нь доллараас илүү үнэтэй бөгөөд нэг евро худалдаж авахын тулд нэг доллар 15 цент бид төлөх шаардлагатай болж байна.

Валютын арилжааны гол чухал ойлголтууд

Үндсэн валютын хос

Валютын арилжаа эрхлэгчид ихэвчлэн зургаан валютын хос буюу валютын гол сагс болох GBP/USD, USD/CHF, USD/JPY, USD/CAD, AUD/USD ба EUR/USD-тай харьцдаг. Эдгээр нь хөгжсөн эдийн засагтай улс, бүс нутагт эргэлддэг хамгийн түгээмэл валютууд юм. Үүний үр дүнд томоохон валютын хосуудын ханш арилжааны үеэр улс төрийн өнөөгийн үйл явдал, санхүүгийн тайлангаас хамаарч хэлбэлздэг. AvaTrade Танд валютын үндсэн сагсыг арилжаалахад бага тархалтын баталгааг өгөх болно. Бидэнтэй хамтран ажиллах нэн чухал шалтгаан юм!

Хөндлөн валютын хос

Бага арилжаалагддаг валютын хосыг хөндлөн гэж үздэг. Эдгээрт зургаан үндсэн ба хэд хэдэн экзотик хосоос бусад нь бүгд багтдаг. Эдгээр нь бага хөрвөлттэй хосууд ба – тийм ч олон хөрөнгө оруулагчид худалдан авах хүсэлтэй байдаггүй. Хөндлөн валютын хосууд нь илүү өргөн тархалттай байдаг. AvaTrade дээр олон янзын хөндлөн валютын хос Таны өмнө нээлттэй байх болно.

Экзотик валютын хос

Ховор буюу экзотик хосуудын тоонд хөгжиж буй зах зээлийн валютууд багтдаг. Экзотик хосуудын арилжаа хийхэд тогтворгүй эдийн засагтай зах зээл дээр тохиолддог нэмэлт бэрхшээлүүдтэй тулгардаг. Ихэнхдээ энэхүү экзотик хосууд нь хөрвөх чадваргүй байдаг, арилжаачдын дунд их ховор ба өргөн тархалттай байдаг. Экзотик хосуудад Өмнөд Африкийн ранд (ZAR), Хонконг доллар (HKD), Мексикийн песо (MXN) болон бусад хэд хэдэн валютууд багтдаг.

Бид танд валютын арилжааны талаарх анхан шатны ойлголт өгөхийг хичээлээ. Та одоо AvaTrade дээр үндсэн, хөндлөн ба ховор буюу экзотик валютуудын арилжаа хийж ашиг олоход бэлэн байна. Яаг одоо эхлээрэй!