Крипто валют

Криптографын мөнгөн тэмдэгтүүд

Крипто валют–Шинэ төрлийн алт

AvaTrade нь зэрэглэл өндөртэй дижитал зооснуудыг 24/7 худалдаалах боломжийг бүх арилжаалагчдад олгодог. Криптомөнг нь нийтлэг, өргөн дэлгэрсэн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр гэдгийг ихэнхи хүмүүс мэддэг болсон. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудын оролцоогүйгээр худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах боломжийг хүмүүст олгох нь энэхүү шинэ технологийн гол зорилго юм. Криптомөнгө нь маш тогтворгүй бөгөөд үнэт цаас арилжигчдын үнэт цаасны портфельд үр ашигтай.
Криптомөнгө нь биет зоосон мөнгө биш бөгөөд тоон өгөгдөл хэлбэртэй электрон, дижитал хөрөнгө юм. Криптомөнгөний цаад технологи нь мөнгө олох, мөнгө шилжүүлэхэд аюулгүй, найдвартай шинэ технологи бөгөөд криптомөнгөний технологийг эзэмшигч томоохон бүлэг энэ технологийг хянадаг.
Зах зээлд өндөр зэрэглэлийн хувь эзлэдэг Биткойн Кэш, Дaш, Риппле, Етереүм ба Етереүм Сонгодог, Монеро ба НЕО зэрэг бусад хэд хэдэн зоос байдаг.

Криптомөнгийг яагаад АvaTrade-ээр арилжаалах ёстой вэ?

AvaTrade ямар ч шимтгэлгүй гүйлгээгээр ашиг олж болох өрсөлдөхүйц хамрах хүрээг санал болгож байна. AvaTrade-ээр дамжуулан арилжаа хийх үед та дижитал зоосны үнэ өөрчлөлтөөр арилжаа хийх бөгөөд дижитал зоосыг биетээр худалдан авахгүй. AvaTrade-ээр арилжаа хийснээр 100% нэр хүндтэй брокертой арилжаа хийх нөхцөлөөр хангана. AvaTrade-ээр криптомөнгө арилжих хэд хэдэн шалтгаан бол:

  • 100 ам доллараас бага үнийн дүнгээр арилжааг эхлүүлэх боломжтой
  • Зах зээл дээр хамгийн их арилжаалагдсан крипто валютуудаас ашиг хүртэх боломжтой
  • Өрсөлдөхүйц своп түвшин
  • Бүх хосыг богиносгох боломжтой
  • 20:1 хүртэлх хөшүүргийн систем
  • Цагийн үйлчилгээ, 14 хэлээр
  • Таны референсэд зориулсан лайв квот болон жагсаалт
  • Бүх түвшний арилжигчдад зориулсан худалдааны янз бүрийн платформууд
  • Хүчирхэг MT4 платформ болон AvaTradeGO, гар утасны шинээр нээсэн аппликейшн

Арилжааны тэргүүлэх зооснуудын товч танилцуулга:

bitcoin арилжаа

Биткойн ба Биткойн Кэш

Энэхүү мега валютаар бусад валютуудынхаа хувьд том гарцыг нээснээс гадна одоогийн энэ нэр хүндийг авч ирэхэд ихээхэн нөлөөлдөг валют юм. Хамгийн ихдээ 21 сая Bitcoin нэг доор цуглуулахыг зөвшөөрдөг бөгөөд илүү Bitcoin үйлдвэрлэхийг хориглодог. Анх гарч ирэхдээ 1 долларын үнэ 1,309 BTC байсан. Жил ирэх тусам нэмэгдсээр байсан ч Bitcoin-ыг зохион бүтээсэн Satoshi Nakamoto хувьд 2017 онд Bitcoin 2,000 доллараас давсан буюу 1 BTC-н үнэлгээ 2,000 доллар хүрсэн нь асар том амжилт байсан.

Ethereum арилжаа

Етереүм ба Етереүм Сонгодог

Ethereum бол зүгээр нэг валют биш, дэлхийг хэрсэн маш олон компьютерыг дотроо агуулсан нэг асар том компьютер л гэсэн үг. Ethereum-г ашиглан нарийн төвөгтэй хүсэлтүүдэд хариу өгөх боломжтой. Шинэчлэгдсэн компьютерын програмуудыг хадгалдаг чадвар нь Ethereum-г Bitcoin-ы дараа оруулдаг бөгөөд дэлхийн олон банк анхаарлаа хандуулсаар ирсэн. Бусад хүчин зүйлүүдийн дундаас энэ нь уг ондоо бараг 1000%-р өсөхөд хүргэжээ!

Ripple арилжаа

Риппле

Ripple-ийг дараагийн үеийн төлбөрийн сүлжээ гэж тодорхойлж болно. Санхүүгийн салбарын тэргүүлэгчдийг татан оролцуулахаар анхлан бүтээгдсэн бөгөөд дижитал валют нь өнөөг хүртэл тэргүүлэх технологи байсаар ирсэн. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид кривто валют тэсрэлт хийсэн хэдий ч, Ripple нь нэг өдрийн дотор л 71%-р өссөн байна.

Dash арилжаа

Дaш

Маш алдартай кривто валют болох Dash-ийг Bitcoin 2.0-той адилаар олон удаа дүрсэлж байсан. Уг дижитал мөнгө нь Bitcoin-ийн зарим дутагдалтай хэсгүүдийг сайжруулах зорилгоор бүтээгдсэн. Програм хөгжүүлэгчид Dash-д шинэ онцлог шинжүүдийг нэмж өгсөн ба түүнийг илүү хурдтай бөгөөд өмнөх үе болох Bitcoin-д үл мэдэгдэхүйц байдлыг улам сайжруулж өгсөн байна. Сүүлийн хоёр долоо хоногт, Dash-ийн үнэлгээ 100 гаруй хувиар өсжээ!

litecoin арилжаа хийх

Litecoin

Litecoin нь олон талаараа Bitcoin-той төстэй бөгөөд одоо ашиглагдаж буй хуучны кривто валютуудын нэг юм. Гэхдээ, Litecoin болон Bitcoin-ийн хооронд үндсэн хоёр ялгаа бий; Хурд ба хэмжээ. Bitcoin-ийн блокийг үүсгэхэд 10 минут зарцуулагддаг бол Litecoin нь блок үүсгэхдээ ойролцоогоор 2.5 минутыг л шаарддаг – хурдны хувьд 4 дахин илүү гэсэн үг. Үүнээс гадна, Litecoin нь Bitcoin-ийн хэмжээнээс 4 дахин илүүг гаргаж чадах учраас илүү олон хэрэглэгчдийг татаад байгаа юм! Гэсэн хэдий ч, Litecoin нь маш комплекс кривтографийг ашигладаг учир олборлолт нь бусад кривто валютуудаас ихэвчлэн хүнд байдаг.

monero

Монеро

Монеро (XMR) нь 2014 оны 4-р сард анх бий болсон бөгөөд энэ нь нууцлал, төвлөрсөн бус байдал ба цар хүрээ өндөртэй. Энэ нь хамгаалагдсан, нууцлал өндөртэй, илрүүлэх боломжгүй валютын систем юм. Монеро нь онцгой төрлийн криптовалют ашигладаг бөгөөд энэ нь хийгдсэн бүх гүйлгээг 100% холбоо хэлхээгүй бөгөөд илрүүлэх боломжгүй байх нөхцөлөөр хангадаг. ‘Монеро’ гэдэг үг нь Эсперанто хэлнээс гаралтай бөгөөд утгачилбал ‘зоос’ гэсэн үг.

neo

НЕО

НЕО нь Хятадаас үүсэлтэй хамгийн анхны төвлөрсөн бус, нээлттэй эх үүсвэр бүхий криптовалют, блокчэйн платформ юм. НЕО нь Этереүмийн загвартай ижил өвөрмөц блокчэйн алгоритм ашигладаг. Ерөнхий нөхцөлүүдэд хамаарахын хажуугаар энэ нь түүнчлэн хэд хэдэн хөрөнгийн төвлөрсөн бус худалдаа, таниулалт болон дижитал хөрвүүлэлтийг дэмждэг.

Крипто мөнгө гэж юу вэ?

Крипто мөнгө нь арилжаанд оролцогчид хооронд дамжуулж болдог шифрлэгдсэн дижитал валют юм. Крипто мөнгө нь төвлөрсөн бус, банк эсвэл төрийн байгууллагад захирагдахгүй хэрэгсэл юм. Крипто мөнгө нь сүлжээгээр дамжуулагдаж, хадгалагдсан шифрлэгдсэн кодуудын дараалал. Бүх гүйлгээг баталгаажуулж, сүлжээнд буй бүх хүнд харагдах дэвтэр дээр гүйлгээг хадгална. Систем нь бүртгэл хөтлөх үйл явцыг баталгаажуулж, баталгаажуулахын тулд бусад цогц арга техникийг ашигладаг.
Крипто мөнгө нь хэт их хэлбэлзэлтэй байдаг тул үүнтэй хамт хөрөнгө оруулалтаар маш их хэмжээний мөнгө хурдан олж болдог бөгөөд мөн эргээд мөнгөө хурдан алдаж болох тул крипто валютад зориулсан зохицуулалт дутагдалтай байна. Олон тооны бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь энэхүү зохицуулалттай холбоотой юм.
Эхний тодорхойлсон дижитал зоос нь тодорхой хэмжээгээр хийгдэж дууссаны дараагийн дижитал зоос бий болно.
Бодит байдал дээр Биткоын болон дижитал валютын үнэ өсч, буурч байгаа нь мэдээллийг хэрэгсэлээр олон нийтэд мэдээлэх байдал, засгийн газрын мэдээлэл, мэдэгдэл тааруу байгаа зэрэгтэй холбоотой бөгөөд мөн эдгээр шалтгаанаар үнэ өсч байна. Урьдчилан таамаглах боломжгүй энэ байдал нь арилжаалагчдад ихээхэн сонирхолтой байдаг. Цаашлаад энэхүү крипто валютыг хэрхэн зохицуулах , ингэснээр энэ нь үнийг автоматаар өсгөх боломжийн талаар нэлээд өргөн хүрээнд авч үздэг болсон.

Криптомөнгө хэрхэн бий болсон бэ?

2009 онд Сатоши Накамото төвлөрсөн бус зоос болон мөнгөний системийг төвлөрсөн нэгжгүйгээр байгуулах арга замыг олсон байдаг. Үүнээс эхлэн дэлхийд анхны дижитал тоон валют болох Биткойныг танилцуулжээ.
“Блокчейн” гэдэг нь бүх ажил гүйлгээ, олборлох үйл ажиллагаа, арилжаа, худалдан авалтыг хадгалдаг мастер дэвтэр юм. Үүний зэрэгцээ өмчлөлийг баталгаажуулахыг шаарддаг. Техникийн хувьд, хэдхэн минут шаардагддаг, буцааж болдоггүй блокчейн дээр гүйлгээг нэмэх хүртэл техникийн хувьд гүйлгээг эцэслэн боловсруулаагүй байна. Гүйлгээнүүд хийгдэх хугацаанд нэгжүүдийг хоёр талын хэрэглээнд ашиглах боломжгүй бөгөөд гүйлгээг давхар илгээх, залилах, давхардуулахаас сэргийлсэн байдаг.
Хэрэглэгч бүр нь тусгай криптомөнгөний эзэмшигчийн хувьд баталгаажсан тусгай мэдээлэл бүхий “түрийвч”-тэй байдаг. Энэхүү түрийвч нь хэрэглэгчид зоос илгээх, хүлээн авах боломжийг олгодог бөгөөд ажил гүйлгээний хувийн дэвтэр дээр бичигддэг. Хэдийгээр түрийвчний аюулгүй, найдвартай байдлыг сайтар боловсруулсан боловч найдвартай байдлыг хангах үүднээс нууц үг (password) хийх зэрэг нэмэлт арга хэмжээ авах нь зүйтэй. Түрүүвчийг электрон үүл эсвэл компютерийн хатуу диск дээр хадгалж болдог.
“Олборлогч” нь криптомөнгөний “бүртгэлийг хадгалагч” байдлаар ажилладаг. Техникийн аргаар шинэ зоос бий болгож, блокчейнүүдийг хянаж шалгана.

Яагаад криптомөнгийг арилжаалдаг вэ?

Дижитал валют дэлхий даяар тархаж, олон нийтийн анхаарлыг татах болсон олон шалтгаан бий. Дижитал валют нь тодорхойлогдсон хязгаарлагдмал нийлүүлэлтэй бөгөөд эх сурвалжийн кодууд нь яг тодорхой тоог гаргаж болно. Энэ төрлийн мөнгийг хэрэглэгчид уламжлалт буюу цаасан мөнгө хэрэглэгчдээс ялгаатай. Жишээлбэл, засгийн газар хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд банкууд таны дансыг хаах, царцаах боломжгүй. Хэмжээ нь хязгаарлагдмал учраас криптомөнгөний бүтээгдэхүүн хязгаарлагдмал ба цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ өсөх боломжтой.
Үндэсний/төрийн банк болон засгийн газрын шууд хяналтаас зайлсхийдэг хүмүүс криптомөнгөнд анхаарлаа хандуулдаг болсон. Хувийн мэдээлэл, нэрийн нууцлал зэрэг нь эдгээр зооснуудыг өмчлөгч хүмүүс сэтгэл ханамжтай байх үндэс болдог. Хэрэглэгчийн дансыг илрүүлэхэд маш хэцүү. Ерөнхийдөө, уламжлалт арга барилаар банкаар дамжуулан гүйлгээ хийхтэй харьцуулахад криптомөнгөний гүйлгээ хамаагүй хямд байдаг.
Криптомөнгө санхүүгийн ертөнцийг бүхэлд нь өөрчилж чадна. Яг одоо ч гэсэн өөрчлөхөөр ажиллаж байна. Эдгээр зоосон мөнгөний хэрэглэгчид криптомөнгөний хязгаарлагдмал, тогтворгүй байдлыг цаашид харгалзан үзэх хэрэгтэй.
Үнийн урсгалыг зах зээлийн эрэлтээр тодорхойлдог бөгөөд хуурамч криптомөнгөний програмуудыг адармаатай, нилээд түвэгтэй кодоор кодлосон байдаг тул хуурамчаар үйлдэх боломжгүй байдагт талархууштай. Криптомөнгө тодорхой бус боловч ашигтай хөрөнгө оруулалт юм. Урт хугацааны үр дүн нь тодорхойгүй ч гэлээ криптомөнгөний нэр хүнд өссөөр байгаа бөгөөд криптомөнгө цаашид оршин тогтнох ирээдүйтэй, хөгжих боломжтой.