Эдийн засгийн хуанли

ЭЗ-н хуанли

Янз бүрийн санхүүгийн зах зээлд нөлөөлөх санхүүгийн арга хэмжээнүүдийг эрэмбэлэх зорилгоор Аватрейд дэлхийн ЭЗ-н хуанлийг зохиосон. Чадварлаг арилжигчид хуанли хөтөлдөг. Арга хэмжээ бүр орон зай, арга барил, үнэлэмжтэй.



ЭЗ-н арга хэмжээ гэж юу вэ?

Аватрейдийн ЭЗ-н хуанлид арга хэмжээнүүд эрэмбэтэй байх ба дэлхийн төв банкууд, ОУ-н валютын сан, бусад санхүүгийн байгууллагуудын мэдээллийг агуулдаг. Улс орны сар бүрийн ажилгүйдлийн төвшин, орон нутгийн мөнгөн тэмдэгтийн хэмжээ зэрэг багтдаг.

Дэлхийн банкууд болон буад санхүүгийн том байгууллагууд зах зээлийн тонгтвортой байдал, түүний үйл явцыг хянадаг. Хэдий тийм боловч зарим том арга хэмжээнүүд санхүүгийн зах зээлд нөлөөлдөг.

ЭЗ-н хуанлийн суурь шинжилгээ

Болох арга хэмжээний өмнө туршлагатай арилжигчид хуанлийн дагуу ажлаа төлөвлөдөг. Арилжааг өргөн болгохын тулд зах зээлээ судалж ЭЗ-н хуанлид бүртгэдэг. Энэ нь суурь шинжилгээ юм.

Хуанлид бүртгэсэн арга хэмжээний өмнө арилжагч ЭЗ-н ерөнхий байдал, газар, болоод өнгөрсөн ижил төстэй арга хэмжээнүүдийг судалдаг. Нөлөөлөх хүчин зүйлүүдийг олж, цаашид юу хийх төлөвлөгөө гаргадаг. Энэ нь зах зээлээ урьдчилан харах, өнөөгийн ЭЗ-н нөхцлөө судлахад ашигтай.

Туршлагатай зарим арилжигч нар санхүүгийн том арга хэмжээнүүдийн өмнө өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Хэрвээ иймэрхүү арилжагч нар бирж дээр арилжаа хийхийн өмнө худалдан авах зар гаргадаг. Худалдаж авсны дараа илүү үнээр зарж ашиг орлого олдог. Харин зарим арилжагч нар эрсдлийн менежментийн нэг хэсэгтэй зууралдсаар байдаг.

Жишээ

АНУ-н Хөдөлмөрийн статистикийн товчоо сар бүрийн эхний Баасан гаригт АНУ-н ажилждын тоон мэдээллийг гаргадаг. Үүнд засгийн газар, хөдөө аж ахуй, ашгийн бус байгууллагын ажилчид оролцдоггүй. Үүнийг Non-Farm Payroll гэж нэрлэдэг. АНУ-н ажилчдын 80 орчим хувь нь энд багтдаг. Санхүүтэй холбоотой хэвлэл мэдээллийн газрууд, компаниуд урьдчилсан мэдээ гаргадаг. Энэ нь арилжааны төлөвлөгөө гаргах гэж байгаа арилжагч нарын анхаарлыг татдаг. Мэдээлэл гарсны дараа арилжагчид өөрсдийн тооцоотой харьцуулдаг. Хэрвээ холбоотой зах зээлийн төвшин тооцоолж байснаас илүү байвал арилжаа өснө. Ажилгүйдлийн төвшин их байвал ихэнх зах зээлийн төвшин буурдаг. Энэ нь үйлчлүүлэгчийн хэрэглээ, хувьцаа гэх мэт олон салбарт нөлөөлдөг. Иймээс үүнийг санхүүд нөлөөлөх том хүчин зүйл гэж үздэг.

Санхүүгийн бусад хүчин зүйлүүд зах зээлийн өсөлт бууралтад байнга нөлөөлж байдаг. Үүнийг нарийвчилж зах зээлийн элементийг оновчтой тодорхойлох, зах зээлд нөлөөлөх хүчин зүйлийг олох нь маргаангүй биш юм.

Аватрейд ЭЗ-н хуанли

Эдийн засгийн хуанлийг хөтөлж мөрдвөл арилжагч нарт арилжааны том боломжуудыг олгодог. Дурдсан жишээнүүдээс харахад аливаа арга хэмжээнүүд нь санхүүгийн салбарт нөлөөлдөг. Арилжааны хүрээнд хуанли хөтөлснөөр зах зээлээ ойлгож, тэргүүлэгч болоход тусалдаг. Цаг хугацаа, дадлага туршлагааас хамааран хуанли нь суурь судалгаа, урьдчилсан тооцоог хөгжүүлэхэд чиглэнэ.

Болох эрсдлээс хамгаалахад арилжааны хаяг нээн мэдээллийг цаг алдалгүй авч байх нь чухал.