Euro STOXX 50 индекс

Биржийн гол үзүүлэлтүүдийн дунд Euro STOXX 50 индекс нь Евро бүсийн 11 орны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чухал үзүүлэлт болдог. Тодорхой хэлэхэд – Австри, Бельги, Ирланд, Итали, Нидерланд, Люксембург, Испани, Португал, Финлянд, Франц, Герман зэрэг улсууд ордог. Америкийн аж үйлдвэр, санхүүгийн үзүүлэлттэй харьцуулахад энэхүү дериватив нь “цэнхэр чип” гэж нэрлэгддэг ба – үүнд эдийн засгийн өсөлтийн ч хямралын ч үед эерэг үр дүнтэй ажиллаж чаддаг аж ахуйн нэгжүүдийг багтаадаг юм. Мэдээжийн хэрэг энэ индексэд яг ийм тавин аж ахуйн нэгжийг багтаасан болно.

Энэхүү хөрөнгийн зах зээлийн индикаторыг 1998 оны 2-р сарын 26-ны өдөр Швейцарийн биржийн индекс нийлүүлэгч – STOXX Limited компани байгуулсан юм. Түүнээс хойш 50 цэнхэр чипний жагсаалтыг жилд нэг удаа 9-р сард шинэчилдэг болсон. Харин индекс нь 15 секунд тутамд EUR, USD валютыг ашиглан 9-00-аас 18-00 цагийн хооронд өөрөө шинэчлэгдэж байдаг. Бусад түгээмэл мөнгөн тэмдэгтүүд (Канад доллар, Японы иен, Швейцарийн франк) ийн индексийн өөрчлөлт нь зөвхөн ажлын өдрийн төгсгөлд (18-00 ц) хийгддэг. Аливаа чухал индексийн нэгэн адил энэхүү үзүүлэлт нь бодит цаг хугацаанд тулгуурлаж явагддаг.

AvaTrade брокерын платформ нь бодит болон демо данс дээр Euro STOXX 50 индексийн арилжаанд оролцох хамгийн тохиромжтой форматыг санал болгодог!

Euro STOXX 50 индексийн чиг үүрэг болон онцлог талууд

  • Европын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн тухайн үеийн капиталжуулалтын үзүүлэлт (нийт салбарын 60-аас дээш хувийг хамардаг);
  • индексийн үнийн зөрүүг ашиглан арилжааэ хийх боломжтой;
  • АНУ-ын фондын тэргүүлэх үзүүлэлтүүдтэй өрсөлдөх боломжтой;
  • EURO STOXX 50 ex Financials зэрэг индексийн суурь платформын функцтэй

Шалгуур үзүүлэлтийг Германы нэрт эдийн засагч Ласпейресын 10 параметрийг багтаасан цогц хураангуй томъёоны дагуу тооцоолдог. MT4 худалдааны терминал дахь энэ үзүүлэлтийн биржийн тасалбар нь DJ_EURO50 юм.

Euro STOXX 50 индексэд нөлөөл дөг хүчин зүйлүүд

  • Евро бүсийн аж үйлдвэр, макро эдийн засгийн чухал үйл явдлууд (ялангуяа Франц, Германы эдийн засгийн өөрчлөлтүүд хүчтэй нөлөө үзүүлдэг);
  • индексэд орсон “цэнхэр чип” -ийн хувьцааны үнэ;
  • дээр дурдсан улс орны татварын хуульд гарсан аливаа томоохон өөрчлөлтүүд;
  • 11 орны банкны систем дэх ахиц / регресс;
  • улс төрийн томоохон хэмжээний үйл явдлууд (жишээлбэл, Их Британийн ЕХ-аас гарах);
  • Европын Холбооны ажилгүйдлийн түвшин

Тус индекс нь 1999 онд хамгийн дээд үзүүлэлтийг харуулсан бөгөөд 4094 нэгжид хүрсэн байна. Өсөлтийн дара буцаад унаж, уналтын доод хэмжээг 2008 онд үзүүлжээ (2051 оноо). 2019 оны эцэст 3550 – 3650 цэгийн хооронд “хөвж” байна.

Яагаад Euro STOXX 50 индекс нь худалдаачдын сонирхлыг татдаг вэ

  1. Дээрх нөлөөллийн хүчин зүйлээс хамаарч урьдчилан таамаглалын нарийвчлалын өндөр магадлалтай;
  2. Бүх бирж дээр алдартай.
  3. Европын цагаар арилжаанд оролцдог.
  4. Европын компаниудын капиталжуулалтын өөрчлөлтийг салбараар нь хянах боломжтой(банкны салбар индексийн 55% -иас илүү, худалдаа нь ердөө 10.7% -ийг эзэлдэг)

Энэхүү деривативтай ажиллах хамгийн тохиромжтой хэрэгсэл бол CFD-ийн үнийн зөрүүний гэрээ юм. Энэ тохиолдолд трейдэр тодорхой хугацаанд индексийн өсөлт эсвэл уналтыг харгалзан гүйлгээ хийх боломжийг олж авдаг. Үүний зэрэгцээ зээлийн хөшүүрэг ашиглах болмж бий болдог.

AvaTrade брокер компани танд DJ_EURO50-тай гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой арилжааны олон төрлийн хэрэгслийг санал болгож байна.

AvaTrade дээрх бусад алдартай индексүүд: