Russell 2000
Russell 2000 индекс

Russell 2000 индекс нь зах зээлийн бага капиталжуулалттай 2000 гаруй компанийн хувьцааны үнэд суурилагдсан болно. Энэхүү индекс 1984 онд OTC Markets Group болон NASDAQ, NYSE биржүүдийн хүчин чармайлтын үр дүнд гарч ирсэн. Энэ нийтлэлийг нийтлэх үед Russell 2000 индексэд 1983 компанийн хувьцаа орж байсан. Индексийг тооцохын тулд чөлөөт гүйлгээнд байгаа үнэт цаасыг капиталжуулалтынх нь чанараар яалгах арга ашиглагддаг.

Russell 2000 индекс нь зах зээлийн жижиг капиталжуулалттай АНУ-ын ихэнхи компаниудын хувьд анхдагч индекс юм. Эдгээр компаниуд нь Russell 3000 индекст багтсан АНУ-ын хамгийн том компаниудын тоонд ордог боловч эхний мянгад багтаагүй компаниуд юм. Russell 2000 индексийг Лондонгийн хөрөнгийн биржийн (London Stock Exchange Group) бүлгийн гишүүн FTSE Russell удирддаг. S&P 500 индекс нь АНУ-ын хамгийн алдартай том компаниудын хувьцааны үнийг тусгадаг бол Russell 2000 нь жижиг, дунд зэрэглэлийн хувьцаат компаниудын хувьцааны үнийг тодорхойлдог.

2017 оны 12-р сарын 31-ний байдлаар Russell 2000-т ордог компаниудын зах зээлийн дундаж үнэлгээ 2.4 тэрбум доллар, нэг компанийн дундаж үнэлгээ 861 сая доллар байна. Russell 2000 анх удаа 2013 оны 5-р сард 1000 цэгийн тэмдгийг давж байжээ. Бирж дээр Russell 2000 индексийг ^ RUT тэмдэгтээр товчлон тэмдэглэдэг. Russell 2000-ийн хамгийн дээд утга нь 1610.71 (01/23/2018) байсан бол “одоогийн байдлаар” индекс нь 1615.52-д (01/24/2018) хүрсэн байна.

Расселл 2000 ханш яаж өөрчлөгдөж ирсэн ба

Сүүлийн жилүүдэд АНУ-ын бусад зах зээлийн хөрөнгийн нэгэн адил Russell 2000 индекс нь өсөллтэй байгаа. Үүнийг жилээр нь авч үзвэл:

  • 2012 он: үнийн өсөлт – 14.63%, нийт өсөлт 16.35%;
  • 2013 он: үнийн өсөлт – 37%, нийт өсөлт 38.82%;
  • 2014 он: үнийн өсөлт – 3.53%, нийт өсөлт 4.89%;
  • 2015 он: үнийн бууралт 5.71%, ерөнхий бууралт 4.41%;
  • 2016 он: үнийн өсөлт – 19.48%, нийт өсөлт 21.31%;
  • 2017 он: үнийн өсөлт – 13,14%, нийт өсөлт – 14,65%.

Russell 2000 индексийн үнийн өөрчлөлт нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд болж буй үйл явдалтай шууд холбоотой. Тиймээс энэ индекс нь үүн дээр арилжаа хийхэд нэлээд ашигтайд тооцогддог юм.

Russell 2000 дээр CFD худалдаа хийхийн ашиг тус

  • Russell 2000 индексийг худалдаж авах, борлуулах замаар орлого олох боломж.
  • MetaTrader 4 болон бусад платформуудыг, мөн гар утас ашиглан оролцох боломжтой, түүнээс гадна Windows, Mac,автотрейдингийн програмуудтай
  • Russell 2000 индекс дээр спред бага бөгөөд зээлийн хөшүүргийн хэмжээ нь 400: 1.
  • Өсөлт болон бууралт хоерын аль алинд нь ашигтай ажиллах боломжтой.
  • AvaTrade дээр Russel 2000 индексийн худалдаанд CFD ашиглан оролцоход ямар ч комисс төлөхгүй.

Russell 2000 индексийн бүтэц ба тооцоололт

Russell 2000 индекс нь жижиг капиталжуулалттай индексүүдийн хамгийн томд тооцогддог бөгөөд дээр дурдсанчлан, Russell 3000 (АНУ-ын хамгийн том компаниуд) индексийн эхний мянгыг оруулалгүйгээр, бусад компаниудыг багтаадаг. Индексийн тооцоололт нь жил бүрийн 6-р сарын сүүлийн өдөр явагддаг.

2012 оны 8-р сард iShares Russell 2000 индекс нь дэлхийн бүх (ETF) биржүүдийн жагсаалтанд хоёрдугаарт орсон. Russell 2000-д багтсан шилдэг 10 холдингуудад Ralcorp Holdings Inc, Myriad Genetics Inc, Alexion Pharmaceuticals Inc, Waste Connections Inc, Piedmont Natural Gas Company, Inc, Realty Income Corporation и OSI багтдаг.

Russell 3000 индекс нь үндсэн индекс учраас АНУ-ын 3000 том компаниуд автоматаар ордог байна. Цаашлаад сегментчиллээрээ Russell 1000 индекс нь хамгийн том 1000 компанийг, харин Russell 2000 нь дараагийн 2000 компанийг өөртөө багтаадаг.

Russell 2000 -д орохын тулд олон шалгуур байдаг ба заримаас нь дурьдвал:

  • үзүүлэлтүүд нь зөвхөн АНУ-д хамааралтай;
  • хувьцааны тодорхойлолт;
  • зөвхөн АНУ-ын бирж дээр арилжаалагддаг;
  • хамгийн бага хаалтын үнэ – 5-р сарын үнэлгээний өдөр $ 1 байх;
  • зах зээлийн нийт үнэлгээний доод хэмжээ 30 сая доллар;
  • чөлөөт эргэлтийн хамгийн бага хувь 5%;
  • компани нь дараахь хууль эрх зүйн хэлбэрийг агуулаагүй байх естой: роялти-трест, хязгаарлагдмал хариуцлагатай компани, хаалттай компани, хөрөнгө оруулалтын компани;
  • хөрвөх боломжтой давуу эрхийн хувьцаа эсвэл тэдгээр нь байхгүй байх естой.

*Одоогийн байдлаар худалдаанд оролцож болох 14 төрлийн Russell индекс байдаг.

Russell 2000 индексийн хамгийн том 10 компани
Компани Үйл ажиллагааны салбар Хувь (%)
Cascadian Therapeutics Incorporated Биотехнологи 0.007%
Eastman Kodak Company Технологи 0.006%
Atara Biotherapeutics Биотехнологи 0.021%
Iovance Biotherapeutics Биотехнологи 0.020%
Jounce Therapeutics Эрүүл мэнд 0.011%
RAIT Financial Trust Санхүүгийн үйлчилгээ 0.003%
Novelion Therapautics Биофармакологи 0.005%
Novavax Биотехнологи 0.016%
Madrigal Pharmaceuticals Биотехнологи 0.009%
PTC Therapeutics Эм зүй 0.039%

* Тайлбар: FTSE Russell-ийн үзүүлэлтийн үндсэн дээр эдгээр том 10 компанийн жагсаалт нь өдөр бүр өөрчлөгдөж байдаг.

Russell 2000 индекст багтдаг зах зээлийн хамгийн том 5 салбар
Салбар Хувь (%)
Санхүүгийн үйлчилгээ 17.78%
Элүүл мэндийн салбар 15.35%
Урт хугацааны турш ашиглагдах барааны үйлдвэрлэл 15.38%
Технологи 16.64%
Хоердогч шинжтэй хэрэглээний бараа 12.51%

*Тайлбар. Зах зээлийн идэвхийг харгалзан дээрх 5 салбарын оролцооны хувь хэмжээ өдөр бүр өөрчлөгдөж байдаг.

Russell 2000 индексийн үндсэн дээр Дериватив нь iShares Russell 2000 Index Fund гэж нэрлэгддэг.

Russell 2000 индексэд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Russel 2000 индексийн бүтцэд багтсан салбар, үйл ажиллагааны чиглэлүүд их олон талтай. Үүнтэй холбогдуулан макро эдийн засгийн янз бүрийн өөрчлөлт нь индексийн утгуудад шууд нөлөөлж болно: ХНС-ийн хүү, инфляцийн түвшин, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн мэдээлэл, түүнчлэн хувь хүн, аж үйлдвэрийн бусад мэдээллүүд, эсвэл АНУ-ын хөрөнгийн зах зээлийн ерөнхий байдал.

Russell 2000 индексийн бүрэлдэхүүн хэсгүүдийг төрөл бүрийн зүй есны эсвэл зүй есны бус үйл явдлууд нөлөөлж байдаг. Ялангуяа, валютын болон түүхий эд (алт, цагаан алт, зэс, төмөр гэх мэт) -ийн ханшийн харьцааны өөрчлөлт нь чухал үүрэг гүйцэтгэж болзошгүй юм. Үүнтэй холбогдуулан Russell 2000 индексийн чиглэлийг тодорхойлоход долларын индекс чухал ач холбогдолтой юм.

Илүү ерөнхий хүчин зүйлүүдэд зах зээлийн мэдрэмж, таамаглал, залруулга, геополитикийн зөрчилдөөнийг хурцатгах гэх мэт зүйлс орно. Эдгээр хүчин зүйлс нь заримдаа Russell 2000-д нөлөөлж болзошгүй бөгөөд ханшны огцом өсөлт болон уналтын шалтгаан болж байдаг. Гэсэн хэдий ч Russell 2000 нь АНУ-ын хамгийн сонирхол татсан индексүүдийн нэг хэвээр байсаар байна. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь тодорхойлж болдог учраас Russell 2000 нь CFD хэлбэрээр арилжаалагдах боломжтой байдаг.

AvaTrade дээр Расселл 2000 -н худалдааг CFD ашиглан хэрэгжүүлсний давуу талууд:

  • мэргэжлийн болон шинээр эхэлж буй хүмүүст зориулсан сургалтын төв
  • Нэгдүгээр зэрэглэлийн олон хэлний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;
  • санхүүгийн хэрэгслийн хувьд бага спредтэй;
  • бүрэн хэмжээний итгэмжлэл болон лицензтэй;
  • анхан шатанд туслалцаа үзүүлэх хувийн менежерүүдтэй;
  • 100,000 доллар хөрөнгөтэй демо данстай;
  • AvaTradeGOзэрэг худалдааны платформын өргөн сонголттой

AvaTrade дээр дансаа нээж, CFD ашиглан Russell 2000 индексийн арилжаанд өнөөдрөөс оролцож эхлээрэй!

AvaTrade дээрх бусад алдартай индексүүд: