Adobe Хувьцаануудыг Арилжаал

Калифорнийн Сан Хосе хотод төвтэй Adobe Inc. нь Джон Варнок болон Чарльз Гешке нараар 1982 онд үүсгэн байгуулагдсан. ‘Adobe’ гэсэн нэр нь Adobe Creek хэмээн 14.2 милийн урттай Калифорнийн Лос Альтост байдаг Варнокийн байшингийн хойдох урсгалын нэрээс гаралтай. Adobe анхандаа Калифорнид 1983 оны 10-р сард нэгтгэгдсэн бөгөөд үүнээс хойно 1997 оны 5-р сард Делавэрт Adobe Systems Inc. гэсэн нэртэйгээр дахин нэг нэгтгэгдсэн. 1986 оны 8-р сарын 20 Adobe IPO-той болж NASDAQ бүртгүүлсэн ба ADBE гэсэн тэмдгийн доор арилжаалагдаж эхэлсэн. Энэхүү хувьцаа нь Технологийн салбарын нэгэн хэсэг ба Програм хангамжийн салбар дахь Хэрэглээний програм хангамж гэдэгт хуваарилагддаг.

Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!

Adobe нь ердөө нэг технологийн хангамжийг үзүүлж эхэлсэн, өдгөө 2019 он хүртэл програм хангамжийн аж үйлдвэрт хамгийн их олонд танигдсаар байна. Энэ нь 3 гол бизнесийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг: Дижитал Хэвлэл Мэдээлэл, Дижитал туршлага болон Нийтлэл гэх мэт. Дижитал Хэвлэл Мэдээлэл нь хувь хүн болон бизнест зохион бүтээх дизайны хэрэгслүүд болон эх үүсвэрүүдийг олгон олон төрлийн дижитал контентийг зохион бүтээхэд, нийтлэх болон сурталчлахад хэрэглэгддэг. Дижитал туршлагын салбар бол дижитал зар сурталчилгаа, маркетингийн стратегийг ашиг тустай зохион бүтээх, удирдах ба оновчтой болгоход олон төрлийн шийдлүүдийг олгодог. Нийтлэлийн салбар нь өндөр чанартай хэвлэл, техникийн хэвлэл болон е-сургалт гэх мэт үйлчилгээнүүдээр дамжуулан тодорхой шийдэл ба өвлөгдсөн бүтээгдэхүүнийг олгодог.

M&A буюу өөрийн доор худалдан авах, хамтарсан бүтэц үүсгэх

Adobe нь хэвлэл болон дизайны аж үйлдвэрт хувьсгал гаргаж он жилүүдэд давамгайлж ирсэн. Тус компани үргэлж манлайлахыг хичээж, эсвэл хамгийн наад зах нь, аж үйлдвэрээ дагахыг хичээж ирсэн; компани нь стратегийн шууд болон шууд бус худалдан авалтыг хийх замаар өөрийн багцын идэвхтэй байлгаж үүнийг удирдаж чадсан юм. Adobe өөрийн түүхэндээ 54 худалдан авалтыг хийсэн, үүнд саяхны анхаарал татсан үйл явдлууд бол: Omniture гэх онлайн маркетингийн ба веб шинжилгээний компани ($1.8 тэрбум); Neolane нь ярианы маркетинг технологийг олгогч ($600 сая); TubeMogul гэж дижитал брендингийн компани ($540 сая); Magento Commerce нь орчин үеийн нээлттэй үүлэн худалдааны платформ ($1.7 тэрбум) болон Marketo гэх маркетингийн автоматжуулагч програм хангамж ($4.8 тэрбум) тус тус ордог.

Adobe Хувьцааны Түүх

Нээлттэй болж эхэлсний дараа Adobe дараачийн хувьцааны жижигрүүлэлттэй байсан: 1988 оны 11-р сарын 23-нд 2-рыг 1-ээр; 1993 оны 8-р сарын 11-нд 2-рыг 1-ээр; 1999 оны 10-р сарын 27-нд 2-рыг 1-ээр; 2000 оны 10-р сарын 25-нд 2-рыг 1-ээр; хамгийн сүүлд 2005 оны 5-р сарын 24-нд 2-рыг 1-ээр.

Adobe хувьцаа нь түүхэндээ бүхэлдээ эерэг мөртэй байсан. Арилжааны эхний өдрүүдэд тэр трендэд байгаагүй ч, хувьцааны жижигрүүлэлсэн нэг хувьцааны $10 үнэнээс доор үнэлэгдэж байсан. Мянгаад жилийн технологийн тэсрэлт нь хувьцааг 2000 оны 3-р сард $40 хүртэл өсгөж өгсөн. Үүний дараагийн технологийн уналт нь 2002 оны 8-р сар гэхэд хувьцааг $8 хүргэсэн байдаг. Хувьцаа дараа нь өсөж 2007 оны 11-р сар гэхэд орой дээр хүрч $45 болсон, 2008 оны Агуу Рецессийн үеэр 2009 оны 7-р сард ойролцоогоор $16 болж унасан байдаг. Тэр үеэс хойш хувьцааны тренд өссөөр ирсэн бөгөөд 2019 оны 10-р сард ойролцоогоор $265 болж, 7-р сард түүхэн дахь хамгийн өндөр орой болох $313 хүрч $130 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болсон юм.

Adobe Ногдол Ашиг

1989 оноос хойш Adobe улирал болгон ногдол ашгаа төлж эхэлсэн, тэр үед хувьцаа болгонд $0.04 төлдөг байсан. 1993 он гэхэд ногдол ашиг хувьцаа болгонд $0.1 төлдөг болж өссөн, үүнээс өмнө 2005 гэхэд Adobe бэлэн ногдол ашиг олгохоо бүрэн больсон зогсоосон үед багассаар $0.0125 болсон байдаг. Аварга том програм хангамж хөгжүүлэгчийг ногдол ашиг төлөхөөс зайлсхийсэн шалтгаануудын нэг нь холбогдох захиргааны зардал, үйл явцын хүчин чармайлт байснаас гадна бэлэн байгаа мөнгөний урсгалыг ашиглан өсөлтийн боломжийг судлах хэрэгцээ байснаас болов.

Ногдол ашгийн хэмжээ нь хөрөнгө оруулагчийн олсон нийт орлогын тодорхой хувийг эзэлж байгаа боловч дутагдалтай байгаа нь муу хувьцаа гэсэн үг биш юм. Ногдол ашиггүй төлбөр төлдөг компаниуд ихэвчлэн түрэмгий өсөлтийн боломжийг санхүүжүүлэх, өр төлбөрийг бууруулах зорилгоор чөлөөт мөнгөний урсгалыг ашигладаг. Энэ нь ногдол ашиг төлдөг компаниудтай харьцуулахад хувьцааны үнэлгээний цаг хугацааны явцад мэдэгдэхүйц өсөхөд хүргэдэг. Adobe-ийн нөхцөлд, компани ногдол ашгаа төлөхөө больсон үед хувьцаа ойролцоогоор $30 арилжаалагдсан ба 2019 оны 10-р сар гэхэд компани түүхэн дахь хамгийн өндөр хувьцааны үнэнд хүрсэн, энэ нь бараг арав дахин үнэтэй байж.

Adobe Хувьцааг Арилжаалах нь

Adobe нь олон жилийн турш Wall Street-ийн дуртай хувьцаа байсаар ирсэн учир нь гэвэл дуусашгүй өсөлттэй мэт санагддаг. Гэхдээ та арилжаа хийж байхдаа дараачийн зүйлсийг анхааралдаа аваарай:

Өрсөлдөгчдийн үзүүлэлт

Adobe нь олон төрлийн үйл ажиллагааны салбарууддаа олон янзын өрсөлдөөнтэй тулгардаг. График болон бүтээлч дизайны тал дээр тэр манлайлж ирсэн, харин олон төрлийн бизнесийн үйл ажиллагааны салбарт Corel, Foxit, Google, Microsoft, Oracle бас CyberLink гэх мэт олон янзын өрсөлдөгчидтэй тулгардаг. Adobe үйл ажиллагаагаа явуулдаг тодорхой зах зээлүүдэд дахь энэхүү компаниудын үзүүлэлтийн ажиглаж байх нь их чухал юм.

Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!

Шинэ Бүтээгдэхүүн/Үйлчилгээний Танилцуулга

Adobe-ийн оргил дээр байгаа давуу байдал нь өөрийн түүхэндээ PostScript, PDF мөн Photoshop гэх мэт шинэ бүтээгдэхүүн гаргадагт байгаа юм. Тодорхой хэсэгт үйл ажиллагаа эрхэлдэг компани учраас шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ гаргаж байх нь нэн чухал юм. Adobe-ийн шинэ хувьсгалын бүтээгдэхүүнүүд томоохон хувьцааны үнийн давуу талуудыг гаргах чадвартай байдаг. Гэвч хэрэв хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнийг сөргөөр хүлээн авах эсвэл өрсөлдөгч нар шинэ бүтээгдэхүүний нээлтийг ялан дийлбэл хувьцаа сөрөг үр дагавартай тулгарах болно.

Тогтмол Орлогын Тайлан

Adobe-ийн төсвийн жил 12-р сараас 11-р сар хүртэл үргэлжилдэг ба бизнесийн тогтвортой байдлыг үнэлэхийн тулд хөрөнгө оруулагчдад улирал тутам орлогын тайлан гаргадаг. Анхаарлаа хандуулах хамгийн чухал үзүүлэлтүүд бол борлуулалтын өсөлт, үйл ажиллагааны марж болон мөнгөний урсгал юм. 2019 оны 2-р сард тус компани нэг удаагийн лиценз олгох саналаасаа улиралын захиалгын төлбөр авах шилжилт хийсэн байна. Энэ нь урьдчилан харснаар орлогд эерэгээр нөлөөлсөн боловч өндөр захиалгын үнээс болж зарим нэг холбогдох зардлуудыг ихэсгэсэн юм.

Шүүхийн Зарга ба Олон Нийтийн Эсэргүүцэл

Хэдий голцуу програм хангамжийн компани ч гэсэн, Adobe дэлхийн зах зээлд үйлчилдэг ба энэ нь түүний хувьцааны үнэд нөлөөлж болох зарим хууль эрх зүйн болон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах төлөвтэй байдаг. Хамгийн сүүлд 2013 онд Adobe ‘шударга бус үнэлгээ’ буюу АНУ-гийн хэрэглэгчидтэй харьцуулбал үйлчилгээндээ $1,000 илүү төлж байна гэсэн 10,000 Европын хэрэглэчхээс гарын үсэгтэй өргөдөлд өртсөн ба 2011 онд 5,000 хэсэг бүлэг Freehand-ийн график дизайнеруудаас монополийн эсрэг шүүхэд дуудагдсан байна.

AvaTrade MT5 Adobe Хувьцааны Арилжааны Мэдээлэл

  • MT4 Тэмдэг: #ADOBE
  • Арилжааны цаг: Даваа – Баасан 13:00 – 19:59 Лондонгийн цагаар GMT
  • Улс: АНУ
  • Валют: USD
  • Бирж: NASDAQ
  • Ердийн тархалт: 0.13%
  • Хамгийн бага арилжааны хэмжээ: 0.1
  • Хөшүүрэг:

Яагаад Adobe-ийг MT5 Платформ дээр Арилжаалан гэж

Adobe хувьцаа нь дэвшилтэд AvaTrade MT5 арилжааны платформ дээр арилжаалагдах боломжтой. Та яагаад MetaTrader 5 дээр Adobe болон өөр санхүүгийн активуудыг арилжаалах нь дээр гэдгийг харцгаая:

  • Активуудын Өргөн Сонголт
    MetaTrader 5 нь ялангуяа олон тооны санхүүгийн хөрөнгийн төрлүүдийг хангах зорилготой байсан юм. AvaTrade MT5 платформ дээр та өргөн сонголттой активуудыг арилжаалах боломжтой, үүнд USDJPY гэх мэт forex хосууд; Adobe гэх мэх хувьцаанууд; алт, түүхий газрын тос зэрэг барааууд; Dow Jones зэрэг индексүүд; фьючерсүүд; бондууд ба ETF орно.
  • Олон Тооны Захиалгын Төрлүүд Мөн Нээлттэй
    AvaTrade- ийн MT5 дээр арилжаа хийх боломжтой олон хөрөнгө байдаг, гэвч та өөрийн арилжааны зардлыг хязгаарлах ба ашгаа хамгаалах шинэлэг арга замаар өөрийн дуртай хөрөнгийн үнийг таамаглаж байгаа гэдэгт итгэх уян хатан захиалгын төрөл бас байдаг. Худалдан авах/зарахаас гадна, та дараах 6 захиалгын төрлүүдийг хүлээлгэж болно: buy stop буюу худалдан авахын зогсолт, sell stop буюу зарах зогсолт, buy limit худалдан авахын хязгаар, sell limit буюу зарах хязгаар, buy stop limit буюу худалдан авалтыг зогсоох хязгаар ба sell stop limit буюу зарахыг зогсоох хязгаар орно.
  • Цогц, Үр дүнтэй Дүн Шинжилгээний Арга хэрэгсэлүүд
    Таны сонгосон активуудын үнийн дүн шинжилгээ хийх нь зах зээл дээр ашигтай арилжааны боломжийг тодорхойлох үндэс суурь юм. AvaTrade MT5 платформ дээр шууд холбогдох олон тооны арилжааны багаж хэрэгсэл ба нөөц байдаг, ихээхэн нь техникийн болон үндсэн дүн шинжилгээнүүдийг өргөжүүлэхэд арилжаачдад тусалдаг. Техникийн шинжээчид өөрсдийн арилжаалж буй хэсэгтээ хязгааргүй графикуудыг нэмэх боломжтой, 21 цагийн хүрээнүүд, 38 техникийн үзүүлэлтүүд болон 44 графикийн объектуудыг ашиглах боломжтой. Тэдний нэг хэсэг, үндсэн суурь шинжээчид Санхүүгийн Мэдээ элементийн нэгтгэл болох холбогдох эдийн засгийн мэдээ, түүнчлэн Эдийн засгийн Хуанли болох томоохон эдийн засаг, улс төрийн үйл явдлыг хянахад туслах бөгөөд энэ нь янз бүрийн санхүүгийн хөрөнгийн үнийн хөдөлгөөнд нөлөөлөх магадлалтай юм.
  • Арилжааны Стратегиуд – Хязгаарлал ба Холболт Зөвшөөрөгдсөн
    Хязгаарлал ба netting буюу холболт хоёр нь AvaTrade MT5 платформ дээр зөвшөөрөгдсөн байдаг. Хязгаарлалт нь арилжаачидад нэг хөрөнгө дээр олон эсрэг арилжааны позицыг нээн тэдний эрсдэлийг хянахад тусалдаг, жишээ нь Adobe дээр авах ба зарах аль аль позицыг нээхэд. Холболт нь тусдаа нэг актив дээр нэг л позицыг нээх боломж олгодог ба зөвхөн үүнийгээ ихэсгэж, багасгаж, хаасны дараа л дараачийн арилжаа хийх боломжийг өгдөг. Ийм олон тал нь, MT5-ийн арилжаачид өөрсдийн арилжааны үйл ажиллагааны явцад тухайн үед тэдний эрсдэлийн орой дээр байх боломжтой байна.
  • Хөшүүрэгтэй Арилжааны Давуу Талууд
    AvaTrade MT5 платформ дээр Adobe гэсэн хөшүүрэгтэй арилжаалагдаж болно.
  • Автоматжуулсан Арилжааны Шийдвэрүүд Нээлттэй байна
    MT5 нь зах зээл дээр гүйцэтгэж буй автоматжуулсан арилжааны стратегиудын боломжуудыг өргөтгөсөн. Алгоритмын бүрэлдэхүүн хэсгүүдээ нэгтгэж, MQL5 IDE хөгжлийн нэгдсэн орчинд нэвтэрч болно. MQL5 IDE нь MT5 хөгжүүлсэн MQL5 програмын хэлтэй хамтардаг. MT5 дээр нээлттэй өөр бусад үр дүнтэй арилжааны хэрэгслүүд ч бас бий; MetaEditor бол арилжааны стратеги, скриптүүд болон бусад эх үүсвэрүүдийг засах зориулалттай; олон сувагт Strategy Tester; мөн түүнчлэн MQL5-ын олон нийтийн өргөн мэдлэгийг олж авахаас гадна MT5 программууд болон хэрэгтэй эх үүсвэрүүдийг ашиглаж үзэх боломжтой.

Яаг өнөөдрөөс AvaTrade MT5 дээр Adobe-ийг арилжаалж эхэлж өөрийн арилжааны портфолио амархан төрөлжүүлээрэй!

Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!