Coca-Cola арилжаа
Coca-Cola арилжаа

Coca Cola-ийн үнэт цаасны худалдаа

Дэлхийн хамгийн алдартай алкогольгүй ундааг зохион бүтээсэн доктор Жон Стит Пембертон Жоржиа мужийн Колумбус хотод төрсөн боловч 1869 онд Атланта руу нүүжээ. Арван жилийн дараа тэрбээр патентлагдсан эмийн бизнесийг эхлүүлэх зорилготой Атланта хотод химийн лабораторийг нээжээ. Түүний энэ салбарт хийсэн шинэ бүтээлүүдийн дотроос онцолж хэлэхэд тэр үеийн алдартай хэд хэдэн бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд үүнд Triplex, үсний будаг Queen, Gingerine нарыг дурьдаж болно.

AvaTrade-д данс нээгээд Coca-Cola-ийн үнэт цаасны худалдаанд өнөөдрөөс оролцож, орлогоо нэмэгдүүлж эхлээрэй!

1886 онд Пембертон элсэн чихэр, ус, кока навчны ханд, кола самар агуулсан баяжмал зохион бүтээжээ. Дараа нь тэр холимогт кофеин нэмж, толгойны өвчин намдаах эм болгон зарж эхлэв. Пембертонын хийсэн туршилт, судалгаагаар түүний боловсруулсан бүтээгдэхүүн нь тэжээлийн дутагдалтай тэмцэж, хоол боловсруулалтыг дэмжихээс гадна амны цангааг тайлж байсныг анзаарчээ. Coca-Cola-гийн түүхийн эхлэл ингэж эхэлсэн байна.

Өнөөдөр Кока Кола нь өдрийн нэг тэрбум гаруй ундааны борлуулалттай дэлхийн согтууруулах бус ундааны тэргүүлэгч үйлдвэрлэгч компанид тооцогддог. Компанийн улаан, цагаан барааны тэмдгийг дэлхий дээрх корпорацийн брэндийн хамгийн алдартайд тооцдог.

Компанийн төв байр нь Жоржиа мужын Атланта хотод байрладаг. Coca-Cola нь 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн хамгийн алдартай 10 ундааны 4-ийг үйлдвэрлэдэг, үүнд: Coca-Cola (номер нэг) Diet Coke (Light ба Zero орно), Fanta, Sprite ордог.

Кока Кола нь дэлхийн 200 гаруй улсад 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг санал болгодог дэлхийн хамгийн өргөн тархсан сүлжээтэй компани юм.

Coca-Cola компани нь бусад брэндүүдийг өөртөө худалдан авдаг байсан олон жилийн түүхтэй юм. Компанийн худалдаж авсан олон брэндийн дотор Minute Maid, Columbia Pictures (дараа нь Sony-д 3 тэрбум доллараар зарагдсан), Энэтхэгийн Cola брэнд Thums Up, Barq’s, Odwalla жимсний шүүс, жигнэмэг, Fuze Beverage, Honest Tea, Monster Beverage зэрэг бүтээгдэхүүнүүд багтжээ.

2015 онд тус компани хүйтэн даралттай шүүс үйлдвэрлэгч Suja Life LLC-н хувьцааг эзэмших болсон. 2016 оны төгсгөлд Coca-Cola компани хуучин CABMiller-аас Coca-Cola-ийн олон байгууламжийг худалдаж авсан бөгөөд 2018 оны 8-р сард компани Whitbread-ээс Costa Coffee 3.9 тэрбум фунт стерлингээр авахаар тохиролцов.

Coca-Cola-ийн үнэт цаасны түүх

Coca-Cola компаний үнэт цаасны зах зээлийн ;түүх нь энэ компаний өөрийн өв соёлын түүхтэй адил баялаг юм. Энэ бүхэн 1919 онд Эрнест Вудруфын удирдсан бизнесменүүдийн консорциум (Роберт В. Вудруфын эцэг) тус компанийг 25 сая доллараар худалдаж авах үед эхэлсэн юм.

1920 онд тус бүлэглэл Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр (NYSE) анх удаа олон нийтэд санал болгосон үнэт цаас (IPO) гаргах үеэр дахин бүртгэл явуулж? компаний нэрээ Delaware корпорац хэмээн өөрчилж байсан.

Эхэндээ энгийн хувьцааг 40 доллараар, харин давуу эрхтэй хувьцааг 100 доллараар санал болгож байв. Эхэн үед Coca-Cola компани нь хувьцааны кодоо CCO гэж нэрлэсэн бөгөөд сүүлд буюу 1923 онд KO болгож өөрчилсөн байна. Coca-Cola-ийн хувьцаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон согтууруулах бус ундаа гэсэн салбаруудад арилжаалагдаж байв.

Арилжаа эхэлснээс хойш компанийн үнэт цаас нь геометрийн прогрессээр өсч эхэлсэн бөгөөд жишээлбэл, 1919 онд нэг энгийн хувьцааг 40 доллараар худалдаж авсан бол 2018 онд түүнийгээ 10 сая доллараар зарж болох байв. Хэрвээ бүх ногдол ашиг, дахин хөрөнгө оруулалтыг тооцвол жилийн өсөлт 10,7 хувьтай юм. 2018 оны 11-р сарын байдлаар Coca-Cola компанийн хувьцааны ханш 49.02 доллараар арилжаалагдаж байна.

1987 онд Coca-Cola-ийн хувьцааг аж ахуй үйлдвэрлэлийн компаниудын үнэт цаасны Доу-Джонсын индекс (DJIA)-ийн 30 үнэт цаасны жагсаалтад нэмж оруулжээ. Энэхүү индексийг ихэнхи мэргэжилтнүүд өөрийн судалгаандаа ашигладаг. Энэ жагсаалтанд урьд нь Coca-Cola 1932-1955 онуудад багтаж байсан. 1969 оноос хойш Coca-Cola компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг төлж эхэлсэн бөгөөд энэхүү ногдол ашиг нь жил бүр өсч байв.

Компанийн ололт, амжилт нь дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг, тэрбумтан Уоррен Баффеттийн анхаарлыг татсан юм. Баффетийн Berkshire Hathaway компани нь 1988 оноос эхлэн ; Coke компаний хувьцааг худалдан авч эхэлсэн. Хувьцааны худалдан авалтын үр дүнд Баффетын компани нь одоо Coca-Cola компанийн хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байгаа ба энэ нь түүнийг компанийг томоохон хувьцаа эзэмшигчид тооцогдох бололмж олгодог.

Coca-Cola-ийн үнэт цаасаар яаж арилжаа хийх вэ

Coca-Cola нь 2008 оноос хойш даруухан боловч тогтвортой өсөлтийг үзүүлж байна. 21-р зууны зах зээлийн сорилт бэрхшээл нь ундааны салбарын акул компанид бүх зүйл урьдных шиг тийм ч хялбар биш шүү гэдгийг харуулж байв.

Гэсэн хэдий ч үнэт цаасны зах зээлийн түүхэнд 130 жилийн турш ; олон төрлийн хүнд хэцүү цаг үеийг даван туулж чадсан туршлагатай, амжилттай, ур чадвартай компаний хувьд дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын портфельд өөрийн байр сууриа эзэлж чадсан юм.

Ямар ч үнэт цаасанд өсөлт болон хэлбэлзлийн үе байдаг бөгөөд богино хугацааны уналт хэлбэлзэлд оруулдаг хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Энэ нь богино хугацааны хэлцэл дээр ажилладаг трейдэрүүдэд маш чуцхал юм:

  • Хөгжиж буй тогтворгүй зах зээл
  • Хэдийгээр шинээр хөгжиж буй зах зээл дээр өндөр ашиг орлого олж болох ч ;компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тодорхой эрсдэлүүд байдаг гэж шинжээчид үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн тодорхой бус байдал нь Coca-Cola-г стратегиэ дахин өөрчилж, санхүүгээ өөрөөр дахин хуваарилахад хүргэдэг. Ойрхи Дорнодын хямрал бүхэлдээ өрнөж байгаа бөгөөд энэ нь компанид муугаар нөлөөлж байна. Нэмж дурдахад Хятад, Орос улсуудын эдийн засаг нь удаашралтай байгаа нь Кока Колагийн ашгийг багасгахад хүргэж байна.

  • Эдийн засгийн хүчин зүйлүүд
  • Инфляци нь бүтээгдэхүүний өртөг өсөхөд хүргэдэг бөгөөд энэ нь Coca-Cola компани бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөд хүргэдэг гэсэн үг юм. Үүний зэрэгцээ, хэрэв компани нь үнээ өсгөх юм бол тухайн компаний бүтээгдэхүүнийг авахыг хүсдэг ч үнэ өндөр учраас худалдан авч чадахгүй байдалд хүргэдэг. Учир нь ундаа бол зайлшгүй авах шаардлагатай бүтээгдэхүүний тоонд ордоггүй. Жишээлбэл, хоёр литрийн багтаамжтай Coca-Cola-ны ; үнэ нь аравхан жилийн дотор (2008 оноос хойш) хоёр дахин өсчээ. Хэрэв Coca-Cola нь худалдааны өсөлтөө хадгалахын тулд үнээ бууруулж эхлэвэл тухайн компаний ашиг орлого буурах бөгөөд энэ нь эцэстээ компаний үнэт цаасны үнэд муугаар нөлөөлөх юм.

  • 80-90-ээд онд төрсөн хүмүүс (миллениалууд) энэхүү бренд эд үнэнч байдаг

Ихэвчлэн Coca-Cola гэдэг үгийг хэлэхэд энэхүү брэндийн хүч чадал нь толгойнд орж ирдэг. Үүний шалтгаан нь тодорхой юм: Компанийн багцад багтсан олон бүтээгдэхүүний нэг болох Coca-Cola бол 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийд 5-т ордог том брэнд юм. Гэсэн хэдий ч том асуудал тулгараад байна – дэлхийн томоохон брэндүүд өнөө үед урьдных шигээ нөлөө үзүүлэхээ больсон. Учир нь милланиалууд одоо хөгширсөн бөгөөд залуу үеээ бодвол тэд энэхүү ундааг их хэмжээгээр хэрэглэхээ больсон. Мөн тэд аль хэдийн залуу биш учраас янз бүрийн брэнд гэдэг ойлголтыг ойшоохоо больсон. Тиймээс миллениалуудыг буцааж татахын тулд компани нь маш өргөн хүрээний ажиллагаа явуулах шаардлагатай.

Coca-Cola-ийн үнэт цаас нь санхүүгийн зах зээл дээр маш түгээмэл арилжаалагддаг тул урт хуагцааны стратегийг бус богино хугацааны хэлцэлд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзэх нь чухал юм.

Coca-Cola-ийн үнэт цаасны арилжааны мэдээлэл:

  • MT4 тэмдэг: # COCA-COLA
  • Худалдааны хугацаа: Даваа-Баасан, 14: 30-20: 59 Лондонгийн цагаар
  • Валют: ам.доллар
  • Улс: АНУ
  • Бирж: NYSE
  • Үндсэн хөрөнгө болон зээлийн харьцаатай:

Яагаад AvaTrade-ээр дамжуулан Coca-Cola-ийн үнэт цаасны худалдаанд оролцох ёстой вэ?

  • Шинэ технологи бүхийхудалдааны CFD талбарууд: AvaTrade нь MetaTrader 4болонMetaTrader 5 хэмээх дэлхий даяар алдартай, найдвартай худалдааны талбаруудыг санал болгодог. Энэ нь нэвтрэхэд хялбар интерфэйстэй, өргөн цар хүрээтэй худалдааны нөөцтэй, шалгуур үзүүлэлт сайтай, хурдан гүйцэтгэлтэй юм. Түүнээс гадна WebTrader хэмээх талбарыг санал болгодог бөгөөд үүнийг заавал компьютертээ татаж авч суулгалгүйгээр ашиглах боломжтой юм.
  • Олон улсын дүрэм: Худалдаа хийх үед гол хүчин зүйл бол таны хөрөнгийн аюулгүй болон найдвартай байдал юм, тиймээс найдвартай брокертой байх естой. AvaTrade компани нь дэлхийн 5 тивийн зохицуулалтын байгууллагуудаас авсан лицензтэй бөгөөд компани нь зохицуулалтын стандартыг чанд мөрддөг.
  • Зээл ийн хө рөнгийг ашиглан арилжаа хийх: AvaTrade нь Coca-Colа-ийн үнэт цаасны үнийн ялгаанд үндэслэгдэн хувьцааг шууд худалдаж авах зарчмыг баримталдаг бөгөөд үүнд бидний зээл болон өөрийн хөрөнгийн харьцаат байдал нь ашиг тусаа өгдөг.
  • Үнийн зөрүүг үндэслэн үнэт цаас ны богино хугацаан ы борлуула лт: Coca-Cola-ийн үнэт цаасны богино хугацааны борлуулалт нь AvaTrade-ийн арилжаа хийх гол давуу талуудын нэг бөгөөд та үнэт цаасны зах зээлийн чиглэлээс үл хамааран үнэт цаасны үнийн хөдөлгөөнөөс ашиг олох боломжтой юм.
  • Автомат жлагдсан арилжаа: AvaTrade нь өөрийн харилцагчиддаа худалдааны автоматжлагдсан системийг санал болгодог бөгөөд энэ нь арилжаа хийх боломжыг алдахгүй байх давуу талтай юм.
  • Хэрэглэгч дэд тусламж үзүүлэх: Танд CFD худалдааны талаар асуулт байна уу? Дэмжлэг хэрэгтэй байна уу? AvaTrade нь 14 хэл дээр мэргэжлийн туслалцааг үйлчлүүлэгчдэд үзүүлдэг.

Найдвартай хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгийг туршаад үзээрэй. AvaTrade-д дансаа нээгээд өнөөдрөөс эхлэн Coca-Cola-ийн үнэт цаасны арилжаанд оролцоорой!