Daimler Stock Trading
Daimler Stock CFD Trading @ AvaTrade

Daimler-ийн Хөрөнгийн Арилжаа

Daimler AG (Даймлер) бол 1926 онд Benz & Cie болон Daimler Motoren Gesellschaft-ийн хамтарсан бүтцээр үүссэн бөгөөд хоёулаа анхны автомашины өрсөлдөгч компаниуд ба тэрээр бензинээр цэнэглэгдэх хөдөлгүүрийн хөрөнгө оруулагчид болно гэж мэдэгдэж байсан.

Германы Штутгартад байрлах Даймлер нь дэлхийн хамгийн амжилттай автомашины инженерийн томоохон компаниудын нэг юм. Тус компани нь автомашин, ачааны тэрэг, ван, автобус зэрэг автомашины бүтээгдэхүүнүүдийг боловсруулж, бүтээж ба түгээдэг.

Даймлер нь 5 сегментүүдээр хуваагдан ажилладаг: Мерседес-Бенз Машин, Мерседес-Бенз Ванс, Даймлер Ачааны машин, Даймлер Автобус, Даймлер Санхүүгийн Үйлчилгээ гэх зэрэг.

Даймлерийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн өнцөг булан бүрт олох боломжтой. Тэдний хамгийн өвөрмөц брэнд Мерседес боловч, Даймер нь Мицубишийн болон Сетра зэрэг шилдэг брэндүүдийг эзэмшдэг.

Автомашины инженерийн анхдагч болох Даймер нь салбарт шинэчлэлээрээ тэргүүлсээр байна. Тус компани нь аюулгүй, тогтвортой, ногоон технологийг дэмждэгээрээ дэлхийд тэргүүлж, 2020 оны нэгдүгээр сарын байдлаар тэд өргөн хүрээтэй хайбрид хөдөлгүүр болон байгальд хор нөлөөгүй цахилгаан тээврийг гаргаснаараа бахархдаг.

Даймлер нь Франкфуртын болон Штутгартын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй бөгөөд DAI гэсэн тэмдгийн доор арилжаалдаг. Даймлерийн хувьцаа нь DAX-30 ба Euro STOXX 50-ийн нэгээхэн хэсэг юм.

Өөрийн доор худалдан авах буюу хамтарсан бүтэц үүсгэх

Даймлер нь өөрөө хамтарсан бүтцээр үүссэн бөгөөд үргэлж M&A хамтарсан бүтцэд боломжийг олж харсаар ирсэн. 2007 оны түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал нь Даймлер- Крайслигийн хамтрах гэрээ байгуулсан нь юм, энэ нь ‘тэнгэрт хийсэн гэрлэлт’ гэж нэрлэгдсэн байдаг. Гэвч харамсалтай нь хамтран уялдаанаасаа хүссэн үр ашгаа авч чадаагүй Даймлер нь Крайслерийн хувийг тун удахгүй зарсан юм.

Технологи нь автомашины орон зай өөрчлөх болсон энэ цаг үед, унаа хуваалцах, нэг чиглэлд явж буй унааг түрээслэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг Via, Flinc мөн Turo гэх мэт компаниудыг Даймлер нь стратегийн зорилттой худалдан авсан байдаг. Энэ нь компанийг цэвэр автомашины үйлдвэрлэгчээс автомашины хөдөлгөөний үйлчилгээ үзүүлдэг болох стратегийг биелүүлсэн юм.

Даймлер алсын хараандаа өндөр технологиор бүтээгдсэн автомашинууд нь үйлдвэрлэгчдэд маш олон боломжуудаар дамжуулан компаниудын гол хучин зүйлсэд анхаарал тавихад хүргэж тэдний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах болно гэж үздэг.

Даймлерийн хувьцааны түүх

1990 оны 1-р сарын 1 хувьцаат компани болсон, тэрээр 2020 оны 1-р сар хүртэл хувьцаагаа хэзээ ч хуваагаагүй байсан. Даймлерийн хувьцаа үргэлж дэлхийн эдийн засгийн зөгнөж тусгадаг байсан.

1990-ээд оны технологийн өсөлтийн үе хувьцааг хамгийн дээд түвшинд хүргэж, 1998 оны 5-р сар гэхэд бүх цаг үеийн оргилыг цохин 100 дээш еврогийн өртөгтэй болсон. Дараагийн 2003 оны 5-р сарын зах зээлийн уналт нь хувьцааг хамгийн доод түвшинд хүргэж, хувьцааны үнэ 26 евро болов.

2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөн доор 2009 оны 9-р сарын байдлаар хамгийн доод цэгтээ очиж 18 еврод хүрсэн. Үүний өмнөх эдийн засгийн өсөлтийн үе буюу 2007 оны 10-р сард хувьцаа өсөж 75 евро болсон байдаг.

Дэлхийн эдийн засаг сэргэхэд, Даймер хувьцаа ч 2015 оны 3-р сарын байдлаар 93 евро болж өссөн. 2020 оны 1-р сарын байдлаар бизнесийн тааламжгүй орчин мөн еврогийн сулралаас болоод 40-90 еврогийн хооронд хэлбэлзэлтэй байсан.

Даймлер ногдол ашгийг хуваах бодлогыг барьдаг. Тус компани нь цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд хамаарах 40% харьцайтаашаар оноодог, сүүлийн хэдэн жилийн турш, 2020 оны 1-р сарын байдлаар цэвэр ногдолийн харьцаа нь 37-48% хооронд байсан.

Даймлерийн хувьцааг хэрхэн арилжаалах вэ

Автомашины зохион бүтээгчийн хувьд, Даймлерийн хувьцаа нь хөрөнгө оруулагчид ба арилжаачидын нэлээн сонирхлыг татдаг. Энэ маань нэр хүндтэй хувьцаа боловч, Даймлерийг арилжаалах үед хөрөнгө оруулагчид юуг анхаардгийг харцгаая:

  • Тарифын болон худалдааны хэлэлцээр. 2020 оны 1-р сарын байдлаар Даймлер бол дэлхийн хамгийн том ачааны машин үйлдвэрлэгч ба дээд зэрэглэлийн автомашины хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг юм. Энэ нь дэлхийн зах зээл Даймлерийх болж байна гэсэн үг. Цаашилбал, Даймлер компани нь дөрвөн тив даяар үйлдвэрлэлтэй бөгөөд улс орон болгоны тариф болон худалдааны хэлэлцээрүүд өөр байдгийн улмаас компанийн нийт зардал, маржинд нөлөөлж болохыг харуулдаг. Үүний улмаас хувьцааны хангамж ба эрэлтэд нөлөөлөх боломжтой байдаг.
  • Хуулийн ба татварын бодлого. Дэлхийн цар хүрээтэй үйл ажиллагаа болон зах зээлтэй учир Даймлер нь бүхий л төрлийн хууль тогтоомж, татварын бодлогыг хүлээн авдаг. Эерэг тал гэвэл татварыг бууруулсан тохиолдолд хувьцааны үнэнд сайнаар нөлөөлдөг, харин сөрөг талд нь үйлдвэрлэлийн хатуу хууль тогтоомж ордог бөгөөд хувьцааны үнэнд сөрөг арга хэмжээ авахад хүргэдэг.
  • Шүүхийн арга хэмжээ болон сөрөг ПР. Даймлерийн асар их хэмжээний дэлхийн цар хүрээ, өргөн бүтээгдэхүүний багц нь компанийг шүүхийн хэрэг болон сөрөг сурталчилгаанд өртөмтгий болгодог, үүнээс үүдэн хөрөнгө оруулагчдад болгоомж төрүүлж, хувьцааны үнэ дээр хэт их ачаалал ирэх боломжтой. Хамгийн сүүлийн үеийн хэрэг 2019 онд гарсан, Германы эрх бүхий байгууллага нь Даймлерийг мөрдөх програм хангамжийг автомашинд суулгасан гэдгийн мөрдөн буруутгасан. Тэрхүү програм нь Даймлерийн автомашинууд харагддагаасаа илүү цэвэр гэдгийг харуулахын тулд бүтээгдсэн ч, эцэст нь компани 1 тэрбум долларын торгуульд орсон. Бас нэгэн илрүүлж дуусаагүй хэрэг нь Даймлер энэхүү програмыг ашигласнаар үүсэх эрсдэл, зардлыг илрүүлээгүй нь хөрөнгийн зах зээлийн тухай хуулийн заалттай зөрчилдсөн. Ерөнхийдөө, иймэрхүү сөрөг ПР Даймлер шиг томоохон компаниудын үнийг хязгаарладаг.
  • Шинэ бүтээгдэхүүний гараа. Өдөр болгон шинэчлэгддэг автомашины салбар нь их хурдан шаргуу гэж тооцогддог. Даймер үргэлж шинэчлэлийн анхдагч байхыг хичээдэг, үүнд өргөн бүтээгдэхүүний хүрээ, хөдөлгүүр, дижиталчлал гэх мэт ордог. Шинэ бүтээгдэхүүн гаргах бол автомашины ертөнцөд том үйл явдал юм; хит бүтээгдэхүүнүүд үнийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг ба нөгөө талаасаа ийм боломж алдах нь үнэнд сөрөг үр дагавар авчирдаг.
  • Улирлын тайлан. Даймлерийн төсвийн үйл ажиллагаа 1-р сараас 12-р сар хүртэл үргэлжилдэг ба компани нь одоогийн болон ирээдүйн бизнесийн байдлын тусгахын тулд улирал болгон хувьцаа эзэмшигчдэдээ орлогын тайлан гаргадаг. Мэдээж эерэг үзүүлэлтүүд нь компаний хувьцааны өсөлтийг дэмжих боловч сөрөг мэдээлэл нь эсрэгээр үйлчилдэг.

Учир нь хувьцааны үнэ нь бүх байгаа мэдээллийг үнэгүйтуулдэг болохоор урт хугацааны нөлөөллүүдээс илүүтэй тэдний богино-дунд хугацааны боломжит нөлөөллүүдийг судлах хэрэгтэй.

AvaTrade дээрх Даймлерийн арилжааны мэдээлэл

МТ4-ийн тэмдэг: _DAI.DE

Арилжааны Цаг: Даваа-Баасан, 13: 00-19:59, Лондонгийн цагаар

Улс: Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Валют: евро

Бирж: Франкфуртын Хөрөнгийн Бирж

Ердийн тархалт: 0.16%

Худалдааны Доод Хэмжээ: 10

Хөшүүрэг:

Яагаад AvaTrade дээр Даймлерийг арилжаалах вэ?

Шинэ дэвшилтэт AvaTrade MT5 арилжааны платформ сонгон дараах давуу талуудыг ашиглаарай:

  • Олон Улсын Журам. AvaTrade бол олон улсын хууль тогтоомжтой 5 тивд лицензтэй брокерын компани юм. Энэ нь AvaTradeе-тэй арилжаа хийх нь аюулгүй, найдвартай гэсэн үг юм, мөн та хүссэн цагтаа баталгаатай мэргэжлийн, ил тод арилжааны үйлчилгээ авах болно.
  • Илүү их хөрөнгө. Илүү их хөрөнгө, илүү их боломж. Даймлераас гадна, та 1000 дээш санхүүгийн хөрөнгөөр арилжаа хийж болно, тэр дундаа форексоор, хувьцаагаар, индексүүдээр, бараагаар, крипто валютаар, бондоор гэх мэт.
  • Хөшүүрэг. Даймлерийн хувьцаа нь Avatrade дээр хөшүүрэгтэй арилжаалж болно. Энэ нь үр дүнтэй ба хөрөнгө оруулагчид Даймлерийн хувьцаанд 10 дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн үг.
  • Цогц Боловсрол. Нийтлэл, видео, SharpTrader- гэх мэт өргөн хүрээний боловсролын материалууд руу орох эрх. Мөн та Avatrade-ийн электрон номлуу орох эрх болоод долоо хоног тутмын вебинард суух боломжтой.
  • Ахисан түвшний арилжааны платформууд. Хүчирхэг МТ4, МТ5 платформуудыг ширээний болон зөөврийн төхөөрөмжүүдэд тохирохоос гадна автомат арилжааны шийдлүүдтэй. Мөн DupliTrade- сошиал арилжааны системд болон AvaOptions, онцгой Vanilla Options aппликейшнүүдэд орох эрхтэй.

AvaTrade платформ дээр арилжаагаа Даймлераас эхлүүл!