Levi Strauss-ын Хувьцааны Арилжаа

Levi Strauss-ын Хувьцааны Арилжаа
Levi Strauss-ын Хувьцааны Арилжаа

Levi’s-ын Хувьцааг Арилжаалаарай

Levi Strauss & Co. (NYSE: LEVI) бол АНУ-ын алдартай хувцасны компани ба Levi’s брендийн жинсэн бараагаараа илүү танигдсан юм. Тус компанид 165 жилийн түүх бий, 1853 оны 5-р сард Сан Франциско хотод Баварийн цагаач Леви Страусс байгуулсан. Анхны компани нь Леви Страуссын ах дүү нараар Нью Йоркийн хуурай бараа бүтээгдэхүүний дэлгүүр гэж баруун эрэгт нээгдэж байжээ.Тус компанийн төв байр Сан-Франциско хотод энэ өдрийг хүртэл хэвээр байна.

Яаг өнөөдөр AvaTrade дээр дансаа нээж Levi’s хувьцааны CFD арилжааллаж эхлээрэй!

Levi Strauss & Co. нь АНУ-ын компаниас гадна энэхүү корпорац нь дэлхийн хэмжээнийх бөгөөд газарзүйн хариуцлагын дагуу зохион байгуулагдсан. Америкийн Levi Strauss нь Сан Франциско хотод төвтэй бөгөөд Хойд болон Өмнөд Америкт үйлчилдэг бол Европын Levi Strauss-ын төв нь Брюссель хотод байрладаг бөгөөд Европын Холбоо ба зэргэлдээ орнуудад үйлчилдэг, мөн Ази Номхон далайн, Дундаж Зүүн Levi Strauss нь Африк, Энэтхэг, Номхон далайн Ази болон Австралид үйлчилгээ үзүүлдэг.

Levi’s нь соёлд нэлээд өргөн тархсан бөгөөд оффисын ажилчдаас эхлээд Нобелийн шагналт янз бүрийн хүмүүс өмсдөг. Марлон Брэндон ба Альберт Эйнштейн нар Levi’s бүтээгдэхүүнийг өмсдөг байсан бөгөөд Эйнштейний өмссөн 1930-аад оны үед хийгдсэн савхин хүрэм 2016 онд Кристиигийн дуудлага худалдаагаар 110,500 фунт стерлингээр зарагдсан.

Levi Strauss & Co. Эхлэл

Levi Strauss & Co компани нь 1853 онд тус компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Баварийн цагаач Леви Страуссаас эхэлсэн бөгөөд түүний хүргэн Дэвид Стерн ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Удалгүй компани байгуулагдсаны дараахан Невада мужийн Рено хотын Жейкоб Дэвис нэртэй оёдлын ажилтан Strauss-аас жинсэн даавуу худалдаж авч эхлэв. Дэвис өөрийн үйлчлүүлэгчдийн нэг нь урагдсан өмдөө бэхлэхийн тулд энэхүү жинсийг байнга худалдаж авдаг байсан бөгөөд тэрээр товчлуурын суурь ба халаасныхаа булан гэх мэт өмдний цэгүүдийг бэхжүүлэхийн тулд зэсийг ашиглах санаатай байсан гэж тэмдэглэжээ. Дэвис энэ санааг патентлах мөнгөгүй байсан тул Страусстай холбоо барьж, хоёулаа хамтдаа бизнес эрхлэхийг санал болгов. Леви уг саналыг хүлээн авч, дараа нь тэд 873 оны 5-р сарын 20-нд АНУ-ын 139,121 патентыг хүлээн авав. Үүний дараахан Levi Strauss-ын жинсэн өмдний загварыг оруулсан бөгөөд сурталчилгааны кампанит ажилд нь ашиглаж байжээ. Levi Strauss-ын жийнсийг анх 1849 он гэхэд Калифорнид алт олборлох үеэр алт олборлогчдод зориулж боловсруулж зарж байсан гэсэн зар сурталчилгаа хийжээ, Леви Страусс 1870-аад он гэхэд 20 гаруй жилийн дараа ч жинсэн өмд үйлдвэрлэж эхлээгүй байж. Алдарт 501 цуврал жийнс нь 1890-ээд оны үед гарч эхэлсэн.

1902 онд Страусс нас барахдаа тэрээр уг компанийг Дэвид Стернийн хөвгүүдэд үлдээв. 1928 онд Дэвид Стернийн дөрөв дахь хүүгийн нөхөр байсан Уолтер Хаас компанийн ерөнхийлөгч болжээ. Хаас-Стерний гэр бүл Levi Strauss & Co. анх нийтэд нээлттэй болох хүртэл буюу 1971 он хүртэл компанийг удирдаж байв.1985 онд Haas-ийн гэр бүлийнхэн компаниа бүрэн хяналтандаа авч, дахиад нэг удаа хувийн болгох хүртэл 14 жил өнгөрчээ. Саяхан, 2019 оны 3-р сард Levi Strauss & Co нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хоёр дахь удаагаа LEVI гэсэн тэмдгээр 2019 оны 3-р сарын 21-ний өдөр IPO гаргасан, хувьцаа $17 тэнцэж байв.

Одоогийн Levi Strauss-ийн Бүтээгдэхүүнүүд

2020 онд Levi Strauss АНУ-аас гадуур бараг бүх бүтээгдэхүүн үйлдвэрж байна, үүнд Вьетнам, Индонез, Шри Ланка, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнууд хөдөлмөрийн өртөг багатай, хямд өртөг бүхий түүхий эдээр хангаж, зардлаа хэмнэх зорилгоор АНУ-д ашигтай болгодог. Гэсэн хэдий ч зарим хувцасны загварууд нь АНУ-д үйлдвэрлэгддэг хэвээр байгаа бөгөөд эдгээрийн дотор Levi’s Vintage Clothing мөн Levi’s Premium гэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Levi’s жийнсэн өмдтэй ижил утгатай гэж тооцогддог боловч тус компани нь 2020 онд жинсэн өмднөөс хамаагүй илүү их бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.Тэд мөн арьсан эдлэл, юбка, даашинз, гутал, туслах хэрэгслүүд, оймс, дотуур хувцас, цамц, хүрэм, тэр ч байтугай нүдний шил ч үйлдвэрлэдэг. Жийнсэн өмд нь олон янзын хэв маягаар өөрчлөгдөж, одоогийн ангиллаар сул, шовгор, гэрэлтдэг, шулуун, нарийн, скинни, өргөн, өндөр гэж тус тус багтаасан байдаг. Анхны 501 цуврал жийнсэн өмд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд зориулагдсан бол 500 цуврал жийнс нь зөвхөн эрчүүдэд зориулагдсан байдаг. 300, 400, 700, 800 цуврал жийнсэн өмд нь эмэгтэйчүүдэд зориулагдсан.

Яаг өнөөдөр AvaTrade дээр дансаа нээж Levi’s хувьцааны CFD арилжааллаж эхлээрэй!

Levi’s-ийн Хувьцааны Үнийн Түүх

Дээр дурдсанчлан, Levi Strauss & Co нь олон жилийн турш хувийн компани хэвээр байв. Энэ компани нь 165 жилийн түүхэндээ хоёр дахь удаагаа саяханаас олон нийтэд нээлттэй болж байна.

Levi’s-ийн хувьцааны IPO-ны үнэ нь $17 байв. Арилжааны эхний сард энэ нь сайн үр дүндтэй байсан, өндөр ханш болох $24.19 хүрч, $22.19 үнэтэй сарыг дуусгав. Гэвч үүнээс хойш байдал тийм ч амар байгаагүй.

Хөрөнгийн хэмжээ 2019 оны хавар, зуны туршид буурч, 2019 оны 8-р сард доод хэмжээ болох $16 тэнцэж байв. 2019 оны эцэс хүртэл хэлбэлзэлтэй арилжаалагдаж, 2020 он хүрсэн байна. Арилжааны хамгийн бага үнэ $16 тэнцэн, харин дээд цэг нь $20 үнэтэй байна.

Levi’s-ийн Хувьцаа Арилжааллах Санаанууд

Levi’s компанийн хувьцаанууд нь маш их хязгаарлагдмал хугацаатай байдаг тул уг компани нь 165-аас дээш настай байсан ч техникийн үндсэн дээр дүн шинжилгээ хийхэд хэцүү байдаг. Энэ нь хувьцааны саяхны байдал нь одоогоор хязгаарлагдмал байгааг харуулж байгаа бөгөөд арилжаачид үүнийг хоёр аргаар ашиглаж болно.

Levi’s компанийн хувьцааны ханшийн өнөөгийн үнийн давуу талыг ашиглах эхний арга бол арилжаалах хүрээний дээд ба доод хэсгийг арилжаалах юм, хувьцаа дээд хязгаарт хүрэх үед зарах, доод хязгаарт хүрэх үед худалдаж авах явдал юм.

Энэхүү арилжааны хүрээг ашиглах давуу талыг ашиглах хоёр дахь арга бол арилжааны цэгээс гарах боломжийг ажиглах явдал юм. Арилжаачидад энэхүү стратегийг ашиглаж байхад тулгарч болзошгүй асуудал бол үнийн түүхийн хомстол юм, үүнээс хувьцааны үйл ажиллагаан дээр үндэслэн зорилтот үнийг тодорхойлдог учраас юм.

Levi Strauss бол хангалттай ахисан компани бөгөөд гайхалтай өсөлтийг харахгүй гэдгийг санаарай. Хэрэглэгчид жийнс худалдаж авахаа үргэлжлүүлсээр байх болно, гэхдээ Levi’s жинсэн өмднийхөө хувьд сайн болохоор компаниас хоёр оронтой өсөлтийг хүлээх нь шударга биш юм. Хөрөнгө оруулагчдын үзэж буй нэг боломж бол Levi’s-ийн хувьцаанаас ногдол ашгийн хэмжээ нэмэгдэх бөгөөд энэ нь хувьцааны үнийг дэмжихэд оршино.

Дүгнэлт

Levi’s-ын хувьцаа арилжаачдад хувьцааны хязгаарлагдмал байдлаас боломж олгодог юм. Хэмжээний дээд хэсэгт худалдаж авах, доод хэсэгт зарах нь уйтгартай, нэгэн хэвийн сонсогдож магадгүй боловч арилжаачид алдагдалд орохоос зайлсхийвэл ашиг олох боломжтой бөгөөд иймээс л бид арилжаа хийдэг биш гэж үү.

AvaTrade дээр дансаа нээж стратегиа туршиж үзэж яагаад болохгүй гэж.Энэхүү үнэгүй данс нь цахим бэлэн мөнгөөр санхүүжигддэг бөгөөд энэ нь аливаа бодит мөнгөний эрсдэлд орохоос өмнө үнэт цаасны арилжааны системийг турших боломжийг олгодог. Дээрээс нь AvaTrade нь MetaTrader 5 платформыг Levi’s-ийн хувьцааг арилжаалахад санал болгож байгаагаас гадна бусад олон зуун хувьцаа, бараа бүтээгдэхүүн, крипто валютыг арилжаалах боломжийг санал болгож байна.

Яаг өнөөдөр AvaTrade дээр дансаа нээгээд, нэг минутын дотор MetaTrader 5-г татаж аваад, Levi’s-ийн хувьцаа болон бусад олон зуун хувьцааг арилжаалж эхлээрэй.

AvaTrade Levi Strauss-ийн Арилжааны мэдээлэл

  • Levi Strauss-ын хувьцааны тэмдэг: #LEVI
  • Худалдааны цагууд: Даваа – Баасан 14:30 – 20:59 GMT
  • Улс: АНУ
  • Валют:USD
  • Бирж: NYSE
  • Хөшүүрэг хүртэл:

Яаг өнөөдөр AvaTrade дээр дансаа нээж Levi’s хувьцааны CFD арилжааллаж эхлээрэй!