Криптовалютын худалдаа гэж юу вэ?


Криптовалют нь хувь хүмүүс хоорондын солилцоонд оролцдог шифрлэжгдсэн зохицуулалтгүй цахим валют юм. Эдгээр мөнгөн тэмдэгтүүд нь биет хэлбэрээр байдаггүй бөгөөд өгөгдөл хэлбэрээр хадгалагдаж байдаг цахим хөрөнгийг илэрхийлдэг. Тэд цахим шуудан илгээхтэй адилхан аргаар танд мөнгө шилжүүлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь банкны шилжүүлгийг ашиглахтай харьцуулвал хамаагүй бага цаг хугацаа, бага хураамж шаарддаг ба банкны карт болон бусад зуучлагч нарыг ашигладаггүй.
Нягтлан бодох бүртгэлийн хамтарсан үйл явцыг “Blockchain” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ижил зоос бүхий бүх оролцогчдод, жишээлбэл, биткойн байгаа бүх хүмүүст тэмдэглэлийн талбар, түүний гүйлгээний мэдээллийг харах орчныг бүрдүүлж түгээдэг. Криптовалют бүр нарийн төвөгтэй цахим код дээр үндэслэн тодорхойлогдож програмчилагддаг.
AvaTrade дээр данс нээгээд демо-дансаар яаж ажилладгыг шалгаарай!
Bitcoin нь зах зээл дээрх цорын ганц цахим валют биш ч гэсэн тодорхой салбарт цахим “алт”-ын үүрэг гүйцэтгэдэг хамгийн анхны бөгөөд хамгийн түгээмэл валют юм. Криптовалютын суурь технологи нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнгө шилжүүлэх болон шилжүүлгийн эзнийг баталгаажуулах найдвартай арга юм. Цахим валют ашигладаг хүмүүсийн тоо өсөхийн хэрээр энэ нь олон тэрбум гүйлгээ хийх үед зардлыг маш сайн хэмнэх боломжтой юм. Гэвч энэ нь зах зээлд шинээр орж ирж буй учраас хүмүүс үүнийг судлах шатандаа яваа.
Гэсэн хэдий ч биткойны өөр нэг хувилбар болох “альткоин” гэж нэрлэгддэг цахим мөнгө байгаа бөгөөд тэдгээрийн хувь хэмжээ, үнэ цэнэ байнга өсөн нэмэгдэж байгаа тул тэрээр бидний анхаарлын төвд байх болно. Хамгийн алдартай алткоинуудын дунд Litecoin, Ethereum, BitcoinCash, BitcoinGold, NEO, IOTA, Stellar Lumens болон EOS байдаг.
AvaTrade дээр криптовалютын худалдаа хийх
- 20: 1 хүртэлх зээлийн хөшүүрэг
- Өрсөлдөөнт спред
- Мөнгө байршуулах, гаргаж авах хялбар арга
- Бүрэн лицензтэй Forex-брокер
- Шилдэг худалдааны платформууд дээр худалдаа хийх
- Амралтын өдрүүдэд хаалтыг тооцоход 24/7 арилжаа хийх боломж
Криптовалютаар хэрхэн худалдаа хийх вэ?
Криптовалютын арилжаа хийх үндсэн арга бол Bitcoin түрийвч нээгээд, энгийн валютаар криптовалютыг худалдаж авах, дараа нь мэргэшсэн бирж дээр Bitcoin-ийг альткоиноор солих явдал юм.
Тиймээс трейдэр нь худалдаж авсан зоосыг хадгалах, солилцоход зориулж нэг буюу хэд хэдэн цахим түрийвчийг найдвартай хамгаалалтанд байлгах ёстой бөгөөд бирж дээр гарах цахим хулгай, хакеруудын халдлагаас найдвартай хамгаалалттай байх ёстой. AvaTrade дээр худалдаа хийвэл цахим түрийвч шаардагддаггүй ба аливаа гүйлгээ манай хамгаалагдсан SSL онлайн-платформоор хийгддэг бөгөөд энэ нь боломжит хакеруудын дайралт, хулгайгаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.
AvaTrade нь хэрэглэгчиддээ бахархалтайгаар санал болгож буй шинэ дэвшилтэд арга бол CFD-ээр дамжуулан криптовалютыг арилжаалах явдал юм (дэлгэрэнгүй мэдээллийг CFD худалдааны давуу тал гэх хэсгээс үзнэ үү).
Криптовалютын үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйлүүд
Криптовалютын зах зээл маш хурдан өөрчлөгдөж, зарим криптовалют шинээр бий болж, зарим нь алга болдог. Криптовалютын хүмүүсийг татдаг зүйл бол өөрсдийн мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас хамгаалах явдал юм. Улам их өсч буй жижиглэн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд нь Bitcoin болон бусад цахим валютуудыг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авч эхэлсэн бөгөөд Япон зэрэг улс орнуудад валютыг төрийн түвшинд албан ёсоор баталсны ачаар хүмүүс үүнийг илүү их ашиглаж эхэлсэн байна.
Эхэндээ Bitcoin-ийг голдуу ил бус ажилладаг сайтууд дээр хүлээн авдаг байсан боловч аажмаар энэ нь хүлээн зөвшөөрөгдөж, онлайн болон энгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн хэмжээний валют болжээ. Улам их аж ахуйн нэгжүүд үүнийг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авч эхлэх тусам илүү богино хугацаанд энэ нь санхүүгийн ертөнцийг өөрчилж, засгийн газар болон банкуудын анхаарлыг татах боломжтой шинэ бүтээгдэхүүн гэдгийг банкууд ойлгож эхэлнэ.
Криптовалютын үн өсөх буурах нь олон хүчин зүйлээс хамраадагг. Forex-ийн нэгэн адил эрэлт их байх тусам үнэ өндөр байна. Үүнээс гадна, криптовалютын дамын худалдаа хийдэг худалдаачдын үйл ажиллагааны улмаас үнэ өөрчлөгдөж болдог.
Цахим валютын үнэ болон Bitcoin-ийн үнэ, ялангуяа валютын өсөлтийг тайлбарласан хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний нөлөөнд ордог. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын үндэсний зохицуулах байгууллагууд олон сөрөг тайлбар хийжээ. 2013 онд Хятад улс санхүүгийн байгууллагуудад алдарт Bitcoin-тэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байсан нь криптовалютын ханшийг 300 доллараар буурахад хүргэсэн юм. Үүний анхны шатны шалтгаан нь мөнгөний бодлогын стандарт мэдээлэлд саад учруулж болзошгүй байсанд оршино. 2014 онд Bitcoin биржүүд банкуудаас хадгаламж авахаа зогсоосон тул Bitcoin-ийн үнэ дахин буурсан ба цуу ярианаас үзэхэд 2017 онд Хятадын Төв банк цахим мөнгөний биржтэй холбоотой зохицуулалтын арга хэмжээ авсан нь Bitcoin арилжааны ихэнх хувийг бүрдүүлэх естой.
2014 онд томоохон хакеруудын дайралт гарсан бөгөөд цуу ярианаас үзэхэд гүйлгээний дэлгэцийг арилгаж, Bitcoin солилцоог бүхэлд нь зохицуулалтгүй болгосон. Энэ хугацаанд, мөн байдал хэвийн байдалдаа орох хүртэл Bitcoin-ийн үнэ 23% унав. Янз бүрийн хүчин зүйлс цахим валютын үнэд эрс нөлөөлж чаддагыг анхаарах хэрэгтэй.
Ерөнхийдөө криптовалютын зах зээлийн үнэлгээ дээд амжилтанд хүрч байна – эргэлт 60 тэрбум доллараас дээш хэмжээтэй байгаа нь хүмүүс криптовалютыг судалж эхэлсэн ба хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон авч үзэж байгаатай холбоотой юм.
AvaTrade дээр данс нээгээд демо-дансаар яаж ажилладгыг шалгаарай!
Криптовалютын худалдааны ерөнхий зөвлөмжүүд
“Бага үнээр худалдан авч, өндөр үнээр зарах” гэсэн зарчим нь худалдааны гол томъёолол бөгөөд тодорхой үнийн байр суурийн хооронд шилжих криптовалютын үнийн хэв маягт хамаарна.
Өөрийн хөрөнгийн хэмжээнээс үл хамааран та өөрийн худалдааны эрэлт хэрэгцээнд нийцсэн цахим валютыг олох боломжтой. Цахим валютын талаархи мэдээг байнга сонирхож байгаарай, учир нь энэ нь маш чухал бөгөөд танд хамгийн сайн криптовалютыг сонгоход тус болно.
Таны сонгосон криптовалютын арилжааг эхлэхээс өмнө анхаарах хоёр үндсэн хүчин зүйл байдаг. Эхний хүчин зүйл бол суурь шинжилгээ, хоёрдугаарх нь техникийн шинжилгээ. Техникийн шинжилгээнд бусад санхүүгийн активт хамаардаг судалгаанууд орно.
Суурь дүн шинжилгээнд криптовалютын зах зээлийн мэдрэмж орох ба түүнчлэн нэр хүнд бүхий салбарын мэргэжилтнүүд өөрсдийн ашиг тусын тулд худал мэдээлэл гаргаж болохыг харгалзан үзэх шаардлагатай.
AvaTrade-тай криптовалютын арилжаа хийж эхлээрэй
Криптовалютууд нь ирээдүйн мөнгөний хэлбэр бөгөөд дэлхийн санхүүгийн системийг өөрчлөх боломжийг илэрхийлдэг. Криптовалютын арилжаатай холбоотой сөрөг хүчин зүйлээс үл хамааран улам олон хүн үүнийг ашиглаж, эрэлт нь нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс үүдэн криптовалютын үнэ нь өсч эхэлдэг. Криптовалютын хэлбэлзэл нь аливаа санхүүгийн худалдааны багцыг үр дүнтэй нөхөх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэрэв та трейдэрын ажлыг туршиж үзэхийг хүсч байвал Bitcoin-ээс гадна Ether, Bitcoin Cash, Litecoin зэрэг зах зээлийн өндөр хувийг эзэлдэг альткоинууд байдаг гэдгийг санаарай. Гэсэн хэдий ч, криптовалютын зах зээл дээр өмнө нь хямрал тулгарч байсан бөгөөд бусад санхүүгийн биржүүдийн нэгэн адил энэ нь дахин тохиолдож болзошгүйг тэмдэглэж өнгөрөх нь зүйтэй. Байдлыг сайжруулахын тулд валютын зохицуулалт, үнийг тохируулж болох хэрэгслийн талаар хэлэлцээр явагдаж байгаа. Урт хугацааны үр дүн нь одоогоор тодорхойгүй байгаа боловч криптовалют хаашаа ч алга болохгүй гэдэг нь тодорхой болсон.
Яагаад AvaTrade дээр криптовалютын худалдаанд оролцох нь ашигтай вэ?
Эхлээд бид уламжлалт криптовалютын биржийн платформ дээр байхгүй худалдааны давуу талыг санал болгож байна.
- Богино худалдаа – гэдэг нь зах зээл унасан үед арилжаагаа үргэлжлүүлж, үнийн хямдралаас ашиг олох үйл явц юм.
- Зээлийн хөшүүрэг ашиглан худалдаанд оролцох – нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар илүү их хэмжээтэй арилжаанд оролцохын тулд брокероос мөнгө зээлэх үйл явцыг хэлдэг.
- Эцэст нь хэлэхэд, автотрейдинг –нь худалдааны урьдчилан програмчилсан роботыг ашиглан худалдаанд оролцох эсвэл зах зээлийн туршлагатай худалдаачдын аргыг хуулбарлах (Zulutrade) замаар худалдаа эрхлэх аргыг хэлдэг.
Криптовалютын худалдаанд өнөөдрөөс оролцоорой!