Етереүм Арилжаа

Етереүм ба Сонгодог Етереүм

Етереүм нь бүх цаг үеийн хамгийн шилдэг технологийн хөрөнгө оруулалтын нэг гэдгээ батласаар байна. Анх 2015 онд бий болсон бөгөөд үүнээс хойш 1000% дахин өсөн нэмэгджээ. Үүнийг сайтар ойлгохын тулд, Етереүм нь зүгээр нэг цахим валютаас илүү нээлттэй эх сурвалж бүхий сүлжээ гэдгийг мэдэх нь чухал.
Етереүмийн цахим зоос болох “етер” -ээр танигдсан уг сүлжээ нь дэлхийн эдийн засгийг төвлөрсөн буй байдалд шилжүүлэх үйл явцыг хурдасган, бусад олон салбаруудад нөлөөлөх чадвартай байж болно. Етереүм нь 2016 онд уулзан, Етереүмийн сүлжээний технологийг хөгжүүлэхэд нэгдэх талаар хэлэлцсэн Фортун 500 компаниудад ашиглагдаж байна. Етер арилжааны зоос нь хувисамтгай бөгөөд арилжаанд оролцогчдод капиталын үүрэг гүйцэтгэдэг.

Сонгодог Етереүм нь Етереүм блокчэйны анхны хувилбар бөгөөд үүнээс шинэ хувилбар төрөн гарчээ. Шинэ хувилбар нь Етереүм гэсэн нэрийг хадгалсан байна. Блокчэйнүүд нь хоорондоо тохирохгүй бөгөөд хийгдсэн шинэчлэл нь нэг нь нөгөөдөө нөлөөлөхгүй. Эдгээр өөрчлөлтүүд нь нэр, леджер, үнэ болон зах зээлийн зөрүүний хувьд ялгаатай шинэ крипто зоосны үүсэлд хөтлөдөг.

Етереүм Гэж Юу Вэ (ETH)

Етереүмийг 2013 онд Виталик Бутерин гэгч бий болгон, дэлхийд таниулсан бөгөөд 2015 онд хэрэглээнд гарчээ. Хөгжүүлэгчид нь Этереүмийг Биткойн валютаас ялгаатай болгох болон зах зээл дээр бие даан ялгаран гарч ирэх онцгой шинж чанаруудыг нь тодотгох арга замыг хайсаар байна.
Тэд шинэ платформ болон илүү түгээмэл хэрэглэгддэг скрипт хэлийг ашигласан шинэ арга замыг бий болгосон. Тэдний бүтээсэн програм хангамж нь Етереүмийн гинжин блокын үйл явц болон аппликейшнүүдыг урьд өмнөхөөс илүү үр дүнтэй болгодог бүх төрлийн програмуудыг ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Етереүм ашиглан хөгжүүлэгчид “төвлөрсөн бус аппликейшн” гэж нэрлэгддэг шинэ төрлийн програм хангамжийг бий болгох боломжтой. Энэхүү кодын технологи нь ямар нэг хувь хүн эсхүл төв системээр хянагддаггүй.

АваТрэйд Ашиглан Етереүм ба Сонгодог Етереүм Арилжаанд Оролцохын Давуу Талууд

АваТрэйд ашиглан Етереүм ба ба Сонгодог Етереүм Арилжаанд Оролцсоноор энгийн криптовалютын арилжааны санал болгодоггүй үр ашгуудыг хүртэх боломжтой.

  • Богино арилжаа, “Өндрөөр зараад, бага үнээр авах” нь арилжаанд оролцогчид зах зээлийн ханш унасан үе болон буцаад өссөн үеийг тохиолдуулан арилжаанд оролцон, ашиг олохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, богино арилжаа нь үнийн индекс буурах төлөвтэй бөгөөд ингэснээр бага үнээр худалдан авсанаар ашиг орлого олох боломжтой гэсэн итгэл дээр тулгуурладаг.
  • Өндөр хөшүүрэг хөшүүрэг нь брокероос арилжаанд оролцогчид олгож буй давуу тал юм. Энэ нь танд бага хэмжээний хөрөнгө оруулалтаар илүү томоохон хэмжээний позицыг нээх боломжийг олгодог. Хөшүүрэг нь таны олж болох боломжит ашиг орлогыг нэмэгдүүлдэг боловч алдагдлыг ч мөн зэрэг ихэсгэдэг.
  • Автомат арилжаа нь автомат захиалга үүсгэж, түүнийгээ зах зээлийн валют арилжаанд илгээдэг програм юм. Эдгээр системүүд нь давтагддаг үүрэг даалгаврыг өндөр хурдаар гүйцэтгэдэг. Энэ нь түүнчлэн бусдыг хуулбарлах эсхүл арилжааны дээд амжилт тогтоосон туршлагатай арилжаанд оролцогчдын позицыг тольдох боломжийг олгодог.

АваТрэйд ашиглан арилжаанд оролцох гэдэг нь арилжаанд оролцогчдод түрийвч шаардлагагүй бөгөөд арилжаа нь манай SSL аюулгүй онлайн арилжааны платформоор дамжин хийгдэхийг хэлнэ. Энэ нь болзошгүй хакерууд болон хулгайчаас сэргийлэхэд нэн тустай.

Етереүм Технологи

  • Апп нь хэзээ ч унтардаггүй
  • Аппликейшнүүд нь залилан болон хакеруудын эсрэг аюулгүй криптографаар хамгаалагдсан байдаг
  • Аппликейшнүүд нь бүлгийн шийдвэр гаргалтын үйл явцын журам дээр тулгуурлагдсан тул цензурт өртдөггүй байна.
  • Гуравдагч этгээд ямар ч өгөгдөлд өөрчлөлт хийх боломжгүй
  • Етереүм нь Биткойноос олон аппликейшнүүдтэй

Мист хөтөч нь Етереүм хэрэглэгчдийн хувьд интерфэйс бөгөөд цахим түрийвчийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг ашиглан хүмүүс өөрсдийн гэрээгээ хадгалах, арилжаалах болон удирдах боломжтой. Мист болон МетаМаск (өөр хөтөч) нь гинжин блокд-суурилсан аппликейшныг нэвтрэхэд илүү хялбар болгодог.
Етереүм нь гинжин блокын технологийн хэрэглээг хүмүүст хүргэдэг өөрийн хэрэглэгчид-ээлтэй платформтай хамт өсөн дэвжсээр байна.
АваТрэйд ашиглан Етереүм CFD (Зөрүүний Гэрээ) арилжаанд оролцохдоо манай сургалтын сайт болох Онцгой Арилжигч дээр бидний санал болгодог зах зээлийн дэлгэрэнгүй шинжилгээг ашиглаж болно. Уг сайтнаас та өдөр тутмын мэдээ, шинэчлэлүүд болон бусад олон хэрэгцээт зүйлсийг олж авах боломжтой.

Етереүмийн Үнэ болон Зах Зээлийн Хүчин Зүйлс

Етереүм нь цахим хөрөнгөөс хавьгүй илүү байж болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй. Түүний үнэ цэнэ нь Эв Нэгдэл гэж нэрлэгддэг хүчирхэг гинжин блокын програмчлалын хэлэнд оршдог. Түүний зорилго нь бусад бүх зоосноос бүрэн ялгарч байх явдал юм. Аппликейшнүүд олноор бий болж буй нь “Етер” хөгжүүлэгчдийн эрэлт хэрэгцээг өсгөж байна.
Етереүмийн үнэ нь сүүлийн үед өссөн бөгөөд бүх-цаг үеийн хамгийн өндөртөө хүрээд байна. Биткойн мөн өсөөд буй бөгөөд энэ нь ашиг олох боломжтой бусад криптовалютад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын эрмэлзлэлийг ихэсгэдэг. Етереүм болон Биткойн нь өрсөлдөгчид биш тул аль нэг нь өсөхөд нөгөөд нь мөн адил ашигтай.
Үнийн өсөлт эсхүл уналтанд нөлөөлөх гэнэтийн үйл явдлууд тохиолдож болох бөгөөд үүний нэг жишээ нь 2017 оны 6-р сард тохиолдсон Етереүмийн ханшны огцом уналт юм. Энэ талаарх Етереүмийн мэдээ болон уналт нь маш богино хугацаанд болж өнгөрсөн бөгөөд секундын дараа гэхэд л ихэнх арилжаанд оролцогчид өөрсдийн цахим валютаа бүгдийг нь зарж дуусгасан байна. Гэсэн хэдий ч, тухайн үед хэдхэн секундын дотор гэхэд л компьютерийн алгоритм худалдан авалт хийж эхлэсэн бөгөөд үнэ буцаад байрандаа очжээ. Үүнээс та цахим валютын хувисамтгай байдал үнийг секундын дотор өөрчилж болохыг харж болно. Олон нийт ба хөрөнгө оруулагчид энэхүү үсрэлт хэрхэн тохиолддог болон түүний цаг хугацааны үечлэлийн талаар ижил асуултуудыг асуудаг.
Аливаа хүчтэй үнийн өөрчлөлт нь эцэстээ үнийн засварлалтад хөтлөх бөгөөд крипто валютын зах зээл эсхүл бусад зах зээлүүд дээрх тухайн үсрэлт тодорхой хэмжээгээр намждаг.

J.P. Morgan Chase, Microsoft болон Intel зэргийг багтаасан гучаад томоохон банкууд, техникийн акулууд болон бусад байгууллагууд Етереүмийн ард байх програм хангамжийн бизнесийн хувилбарыг бий болгохоор нэгдээд байна. Зуучлагч шаардахгүйгээр гүйлгээг гүйцэтгэх чадвар нь энэхүү гинжин блокын технологийг бусад бизнесүүдийн дунд нэр хүндэд болгож байна.

Етереүм Арилжаа

АваТрэйд дээрх арилжааны нөхцөлүүд:

  • Тогтмол Ханшийн Зөрүү (Pips)* Зах зээлээс $3.00 илүү
  • Арилжааны Хамгийн Доод Хэмжээ 1
  • 10:1 хүртэлх хөшүүргийн систем
  • Арилжаанд Оролцох Цагууд 24/7
  • MT4 Бэлгэдэл ETH**
  • Маржин 50%

Та AvaTrade – тэй арилжаа хийхдээ дижитал зоосны үнийн өөрчлөлтөнд худалдаа хийх буюу түүнийг бодитоор худалдан авна гэсэн үг биш юм.
Этереүмийн хуримтлагдсан позицын хамгийн дээд хэмжээ нь $400,000 нэрлэсэн үнэтэй, дэлгэрэнгүйг манай Нөхцөл ба Хураамжийн хуудаснаас хараарай.