Ripple Арилжаа

ripple-xrp-trading

Ripple Гэж Юу Вэ

Ripple Криптовалют нь бета дахь нээлттэй төлбөрийн систем юм. Үүний зорилго нь шимтгэл хураамж шаардаж, цаг хугацаа их зарцуулагддаг кредит картны компаниуд, банк болон бусад сүлжээнүүд зэрэг санхүүгийн байгууллагуудаас иргэдийг хараат байлгахад оршино. Зах зээлийн хэмжээ болон капиталын хувьд, Ripple нь Биткойн болон Етереүмийн дараа орох гуравдагч-том криптовалют юм.

Ripple сүлжээ нь одоо дансандаа хэдэн тэрбум доллартай тэнцэх криптовалютыг агуулж байна. Энэ нь бодит-цаг дээрх санхүүгийн гүйлгээнд зориулсан цахим төлбөрийн сүлжээ болон үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнчлэн 2017 онд дангаараа 40 дахин өссөн цахим зоос болох Ripple XRP -ийн үндсэн эзэмшигч юм.
Ямар нэг төөрөгдөл үүсгэхгүйн үүднээс, уг сүлжээг Ripple, Ripple зоосыг XPR – Ripple гэж нэрлэдэг. Системд шинэ зоос үүсгэх давтамжаас үнэ болон ханш хамаардаг. Нийтдээ, 100 тэрбум XRP байгаа бөгөөд Ripple нь ойролцоогоор тэдний 60 орчим хувийг эзэмшдэг. Хэрвээ та эдгээр бүх дүнг нийлүүлэн тооцвол, энэ нь АНУ-ын хэд хэдэн техникийн гарааны бизнесүүдийг нийлүүлсэнтэй тэнцэнэ. XRP нь дийлэнх хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд ганц компанид харьяалагддаг.
Ripple нь өөрийн сүлжээндээ тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр байгаа төдийгүй глобал фирм, санхүүгийн байгууллагуудтай түншлэлээ өргөжүүлсээр байна. Ripple ашиглах гэрээг үзэглэсэн банкнуудын эгнээнд BBVA, SEB, Start One Credit Union болон Cambridge Global Payments зэрэг ороод байна.
Зах зээл болон сүлжээ өргөжих тусам, Рипплийн үнэ цэнэ цаашид илүү өсөх хандлагатай байна.

4 Хялбар Алхмаар Ripple CFDs Арилжаанд Хэрхэн Оролцох Вэ?

  • АваТрэйд ашиглан арилжааны данс нээнэ
  • Дансандаа мөнгө хийнэ
  • Өөрийн оруулах хөрөнгө оруулалтын дүнг оруулна
  • Рипплийг ХУДАЛДАН АВАХ (урт арилжаа) эсхүл ЗАРАХ (богино арилжаа)

AvaTrade нь хамгийн бага крипто ханшийн зөрүүг багтаасан хамгийн шилдэг нөхцлүүдийг санал болгодог салбартаа тэрүүлэгч брокер юм.

Рипплийг арилжих боломжоо битгий алдаарай. Одоо Арилжаагаа Эхэл!

Яагаад Крипто CFD -г AvaTrade -ээр арилжаалах ёстой вэ?

  • Өөрчлөгдөшгүй Аюулгүй Байдал – Зургаан зохицуулагч байгууллага болон тусгаарлагдсан данснуудын тусламжтайгаар таны мөнгө бүрэн хамгаалагдсан.
  • Крипто сонголт арвинтай – Манай арилжааны платформ дээрх олон төрлийн Криптогоос сонгон арилжаа хий.
  • Нуугдмал шимтгэлгүй – Бид гүйлгээнээс ямар ч шимтгэл, банкны хураамж авдаггүй!
  • Крипто Хэзээ ч Унтдаггүй – AvaTrade нь өдөр шөнийн алинд ч 14 хэл дээр үйлчилгээ үзүүлдэг цөөн брокеруудын нэг юм.
  • Их Хэмжээний Хөшүүрэг – Өөрийн анхдагч хөрөнгийг их хэмжээний хөшүүргээр ихэсгэж, дансны үлдэгдлээсээ давсан мөнгөөр арилжаанд оролц. 2:1 хүртэлх (ЕХ-ны оршин суугчдад) 25:1 хүртэлх (ЕХ-ны бус оршин суугчдад).
  • Эрсдэлээ Хязгаарлах – Та арилжаа хийхдээ алдагдал зогсоох эсвэл ашгийн хязгаар тогтоохыг ашиглан ашиг ба алдагдлаа тохируулж болно. Ханш дээр спекуляц хийхдээ өөрийн эрсдэл хүлээх боломжтой хамгийн дээд мөнгөн дүнгээ тодорхойлох эсвэл ашиг олохыг хүссэн ханшаа тогтоо. Хамгийн Дээд Үнэ болон Хамгийн Дээд Хязгаар зэрэг Фючерс захиалгуудыг мөн хийх боломжтой.
  • Криптог Fiat Валютын Эсрэг Арилжаалах – Харилцагчдаа зөвхөн Криптог Крипто руу арилжаалахыг зөвшөөрдөг бусад олон валют арилжааны үйлчилгээнүүдээс ялгаатайгаар манай харилцагчид Криптог Fiat валютын (USD, EUR, JPY гэх мэт) эсрэг арилжаалах боломжтой.

АваТрэйд ашиглан Ripple Арилжаанд Оролцохын Давуу Талууд

  • Бид хүртэлх хөшүүрэг бүхий Ripple CFDs арилжааг санал болгодог
  • Та Ripple дээр ашиглан арилжаанд оролцож эхлэх боломжтой.
  • Уг хувьсамтгай крипто нь ямар ч санхүүгийн арилжааны багцад дээд зэргийн нэмэгдэл болдог
  • АваТрэйд нь хэрэглэгчдийн тав тухыг дээд зэргээр хангах үүднээс өдөр шөнийн алинд ч Ripple арилжааг санал болгодог цорын ганц брокер
  • Та зах зээлийн ханш буурсан үед ч Рипплийг (богино арилжаа) заран, ашиг олох боломжтой
  • Өдөр шөнийн алинд ч ажилладаг олон хэл дээрх онлайн хэрэглэгчийн туслалцаанд хандаарай
  • АваТрэйд нь Ripple арилжаан дээр тэг шимтгэл авдаг бөгөөд гүйлгээнд ямар ч банкны хураамж байхгүй байдаг
  • Залилан эсхүл хулгайн тэг эрсдэлтэй. Учир нь та цахим түрийвчийг бодитоор худалдан авах эсхүл зарахгүй юм
  • АваТрэйд нь 5 тивд зохицуулагддаг
  • Зөвхөн 3 даралтаар арилжааг гүйцэтгэх боломжтой бөгөөд төвөгтэй крипто худалдан авалтын үйл явцаас ангид байдаг

АваТрэйд ашиглан арилжаанд оролцох үед та цахим зоосны үнийн өөрчлөлт дээр тулгуурлан спекулаци хийх бөгөөд цахим зоосыг биетээр худалдан авахгүй.

Ripple Загвар

Ripple вебсайт дээр дурьдсанаар, тэдний үзэл баримтлал нь “үндсэн дэд бүтцийн технологи” дээр суурилдаг.
Рипплегийн санааг 2004 онд Канадын Ванкувер хотноо Райн Фүггер анх гаргажээ. Уг мөнгөн тэмдэгтийг 2014 оноос хэд хэдэн томоохон банкууд Ripple болон холбогдох төлбөрийн сүлжээнүүдийг ашиглаж эхлэх хүртэл 10 жилийн турш бий болгожээ. Энэхүү Ripple систем нь тархмал лэджер, үнэ болон аюулгүй байдлын хувьд олон төрлийн давуу талуудыг банкинд олгодог.
Рипплегийн ард байгаа компани нь “НээлттэйКойн” юм. Рипплийг бий болгодог хоёр салангид нэгж байдаг:

  • Төлбөрийн сүлжээ – Ripple
  • Төлбөрийн сүлжээн дэх бодит мөнгөн тэмдэгт – XRP Ripple

Төвлөрсөн бус цахим систем дээр бий болсон Рипплийн гол санаа нь дэлхий даяар олон төрлийн төлбөрийн системүүдтэй ажиллахад оршино.
Ripple нь гүйлгээг 3–5 секундэд гүйцэтгэдэг. Төлбөрийг автоматаар гүйцэтгэж, хүлээн авдаг бөгөөд буцаагддаггүй. Дэлхий даяар хэд хэдэн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өрнүүлж буй бөгөөд тэдгээр нь Ripple системийг ашиглаж эхлээд байна.
Биткойн болон Ripple нь олон талаараа төстэй. Биткойнтэй адилаар Ripple нь олборлож болох хязгаарлагдмал тооны нэгжүүдтэй. Хоёулаа шууд харилцах замаар шилжүүлэгдэж болох ба хоёулаа зоосны гүйлгээний эрсдэлээс хамгаалсан цахим хамгаалалтын түлхүүртэй байдаг. Лэджер дэх төлбөрийн мэдээлэл хувийн шинжтэй байдаг хэдий ч гүйлгээний мэдээлэл нь нийтийнх байдаг.
Рипплийн ард байгаа хүмүүс өөрсдийгөө Биткойноос гүйлгээний хугацааны хувьд түргэн шуурхай гэж үздэг бөгөөд учир нь гүйлгээ тэдний сүлжээгээр маш түргэн дамждаг тул блок баталгаажуулалтанд хүлээлгэ байдаггүй.

Биткойн болон Ripple-гийн Ялгаа

Ижил төстэй талууд:

  • Хоёулаа нээлттэй эх сурвалж – ямар нэг компани эсхүл хувь хүний эзэмшилд бус
  • Хоёулаа нэргүй гүйлгээ хийж болох ба интернэтээр үнэгүй байдаг
  • Биткойн болон Ripple нь хоёулаа төвлөрсөн бус мөнгөн тэмдэгтүүд (банк эсхүл зөвшөөрөл шаардлагагүй)

Ялгаа:

  • Рипплээр гүйлгээ хийхэд илүү хурдан бөгөөд Биткойноос илүү үр дүнтэй
  • Биткойныг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл эзэмшдэг бол; Рипплийг хувийн компани эзэмшдэг бөгөөд түүний дотоод лэджер нь хаалттай байдаг
  • Эргэлтэнд байгаа бүх биткойнын нийт үнэ цэнэ нь ойролцоогоор $270 тэрбумт хүрдэг бөгөөд Ripple нь $120 тэрбумд хүрдэг

Гол ялгаа:
Биткойн нь бидний төлбөр тооцоо хийж буй ЗҮЙЛИЙГ өөрчлөхийг хүсдэг бол; Ripple нь бидний төлбөр тооцоогоо ХЭРХЭН хийхийг өөрчлөхийг хүсдэг.

Та AvaTrade – тэй арилжаа хийхдээ дижитал зоосны үнийн өөрчлөлтөнд худалдаа хийх буюу түүнийг бодитоор худалдан авна гэсэн үг биш юм.
Рипплийн хуримтлагдсан позицын хамгийн дээд хэмжээ нь $250,000 нэрлэсэн үнэтэй, дэлгэрэнгүйг манай Нөхцөл ба Хураамжийн хуудаснаас хараарай.