Bitcoin Gold Trading
Instrument:BITCOIN GOLD |
Exchange:N/A |
Trading Hours (GMT):24/7 |
Bitcoin Gold Гэж Юу Вэ
Bitcoin Gold (BTG) нь Биткойн Кэшийн дараахь Биткойнын хоёрдогч форк юм (өөрөөр хэлбэл, Биткойнын эх кодоос урган гарсан хоёрдогч хувилбар). Биткойн Голд форк нь блокын 491,407 өндөрт 2017 оны 10-р сарын 24-нд үүссэн. Энэ нь Биткойнын гүйлгээний түүхийг хадгалдаг бөгөөд энэ нь хэрэв та форкоос өмнө Bitcoin эзэмшдэг байсан бол та одоо түүнтэй тэнцэх хэмжээний Bitcoin Gold эзэмшинэ гэсэн үг. Уг криптовалют нь ASIC-д суурилсан оновчлолд бага өртөмтгий өөр хувилбарт майнинг алгоритмыг танилцуулах зорилготой бөгөөд хэрэглэгчдэд өөрсдийн компьютерийн үечлэлээр дамжуулан илүү ихийг олох боломжийг олгодог.
4 Хялбар Алхмаар Bitcoin Gold CFDs Арилжаанд Хэрхэн Оролцох Вэ?
- AvaTrade ашиглан арилжааны данс нээнэ
- Дансандаа мөнгө хийнэ
- Өөрийн оруулах хөрөнгө оруулалтын дүнг сонгоно
- Биткойн Голдыг ХУДАЛДАН АВАХ (урт арилжаа) эсхүл ЗАРАХ (богино арилжаа)
AvaTrade нь хамгийн бага крипто ханшийн зөрүүг багтаасан хамгийн шилдэг нөхцлүүдийг санал болгодог салбартаа тэрүүлэгч брокер юм.
Яагаад Крипто CFD -г AvaTrade -ээр арилжаалах ёстой вэ?
- Өөрчлөгдөшгүй Аюулгүй Байдал – Зургаан зохицуулагч байгууллага болон тусгаарлагдсан данснуудын тусламжтайгаар таны мөнгө бүрэн хамгаалагдсан.
- Крипто сонголт арвинтай – Манай арилжааны платформ дээрх олон төрлийн Криптогоос сонгон арилжаа хий.
- Нуугдмал шимтгэлгүй – Бид гүйлгээнээс ямар ч шимтгэл, банкны хураамж авдаггүй!
- Крипто Хэзээ ч Унтдаггүй – AvaTrade нь өдөр шөнийн алинд ч 14 хэл дээр үйлчилгээ үзүүлдэг цөөн брокеруудын нэг юм.
- Их Хэмжээний Хөшүүрэг – Өөрийн анхдагч хөрөнгийг их хэмжээний хөшүүргээр ихэсгэж, дансны үлдэгдлээсээ давсан мөнгөөр арилжаанд оролц. 2:1 хүртэлх (ЕХ-ны оршин суугчдад) 25:1 хүртэлх (ЕХ-ны бус оршин суугчдад).
- Эрсдэлээ Хязгаарлах – Та арилжаа хийхдээ алдагдал зогсоох эсвэл ашгийн хязгаар тогтоохыг ашиглан ашиг ба алдагдлаа тохируулж болно. Ханш дээр спекуляц хийхдээ өөрийн эрсдэл хүлээх боломжтой хамгийн дээд мөнгөн дүнгээ тодорхойлох эсвэл ашиг олохыг хүссэн ханшаа тогтоо. Хамгийн Дээд Үнэ болон Хамгийн Дээд Хязгаар зэрэг Фючерс захиалгуудыг мөн хийх боломжтой.
- Криптог Fiat Валютын Эсрэг Арилжаалах – Харилцагчдаа зөвхөн Криптог Крипто руу арилжаалахыг зөвшөөрдөг бусад олон валют арилжааны үйлчилгээнүүдээс ялгаатайгаар манай харилцагчид Криптог Fiat валютын (USD, EUR, JPY гэх мэт) эсрэг арилжаалах боломжтой.
Зах зээл дэх Bitcoin Gold
Эхлэхдээ тийм ч амжилттай байгаагүй өөр нэг Биткойнын үр төл; 10-р сарын сүүлээр анх үүсмэгцээ DDOS халдлагын дараа вебсайтаа хаах шаардлагатай болсон. Bitcoin Gold ханшийг их хэмжээгээр бууруулах шаардлагатай болсон. CoinMarketCap санхүүгийн манлайлагчдын мэдээлж буйгаар, Bitcoin Gold нь 20:00 UTC цагаар $479-өөр арилжаалагдаж эхлэсэн бөгөөд $274.44 болтлоо унасан.
Энэхүү нүсэр уналтын шалтгаан нь вебсайт ажиллахгүй байснаас гадна Биткойн нийгэмлэгийн тусламж дутмаг байсантай ихээхэн хамааралтай байсан юм.
Энэ нь дээд зэргийн хувьсамтгай хөрөнгө бөгөөд бух болон баавгай зах зээлд хөрвөсөөр байдаг:
Bitcoin Gold талаар таны мэдэх ёстой 5 баримт
- BTG зоосыг Lightning ASIC-ыг (Хонг Конг дахь компьютер майнинг фирм) үүсгэн байгуулагч Жэк Лиао анх гаргасан. Лиао 2017 оны 7-р сард уг төслийг нийтэд дэлгэсэн.
- Экюхаш нь Bitcoin Gold шинэ протокол юм. Биткойн нь Аюулгүй Хаш Алгоритмыг ашигладаг (SHA-256 bit). BTG-ыг PoW алгоритм, Экюхашаар солих бөгөөд зарим хүмүүс үүнийг илүү дээд зэргийн бөгөөд асар их хэмжээний санамж ойтой, түргэн гүйцэтгэлтэй гэдэг байна.
- Биткойн экосистемийн аюулгүй байдлыг хадгалахын тулд, BTG нь онцгой крипто валютын түрийвч хаяг болон хамгаалалтын системийг ажиллуулдаг – хакерууд болон хөнөөлтэй вирусээс давхар хамгаалагдсан.
- Үнэгүй нээлттэй эх сурвалжийн програмын төслөөр дамжуулсан бүрэн ил тод байдал. Энэхүү төслийг сайн дурын хөгжүүлэгчид болон дэлхий даяарх Биткойныг дэмжигчид бий болгосон.
- Bitcoin Gold нь төвлөрсөн буй майнинг ашигладаг тул жирийн хэрэглэгчдэд түгээмэл ашиглагддаг GPU-ээр (График Картын Процессор) дамжуулан олборлох тэгш боломжийг олгодог.
АvaTrade ашиглан Bitcoin Gold Арилжаалах Шалтгаан
- Бид хүртэлх хөшүүрэгбүхий Bitcoin Gold CFD арилжааг санал болгодог
- Та Биткойн дээр ашиглан арилжаанд оролцож эхлэх боломжтой.
- Хувьсамтгай хэрэгсэл болох Bitcoin Gold нь ямар ч санхүүгийн арилжааны багцад дээд зэргийн нэмэгдэл болдог.
- АваТрэйдийн үйлчлүүлэгчид Bitcoin Gold 24/7 ашиглах боломжтой.
- Та Биткойн Голдын ханш буурсан үед ч Bitcoin Gold ХУДАЛДАН (богино арилжаа), ашиг олох боломжтой
- Өдөр шөнийн алинд ч ажилладаг олон хэл дээрх онлайн хэрэглэгчийн туслалцаанд хандаарай
- АваТрэйд нь Bitcoin Gold арилжаан дээр тэг шимтгэл авдаг бөгөөд гүйлгээнд ямар ч банкны хураамж байхгүй байдаг
- Залилан эсхүл хулгайн тэг эрсдэлтэй. Учир нь та BTG зоосыг бодитоор худалдан авах эсхүл зарахгүй юм
- АваТрэйд нь 5 тивд зохицуулагддаг
- Зөвхөн 3 даралтаар арилжааг гүйцэтгэх боломжтой бөгөөд төвөгтэй крипто худалдан авалтын үйл явцаас ангид байдаг
АваТрэйд ашиглан арилжаанд оролцох үед та цахим зоосны BTG үнийн өөрчлөлт дээр тулгуурлан арилжаанд оролцох бөгөөд цахим зоосыг биетээр худалдан авахгүй.
Bitcoin Gold арилжих боломжоо битгий алдаарай. Одоо Арилжаалж Эхэл!
Бид Таны Bitcoin Gold Арилжаанд Туслахад Бэлэн Байна
Aватрэйд танд бүх Bitcoin Gold арилжаан дээр ХУДАЛДАН АВАХ (урт арилжаа) эсхүл ХУДАЛДАХ (богино арилжаа) боломжийг олгодог бөгөөд та валют хаашаа чиглэж буйгаас үл хамааран өөрийн сонгосон арилжааны стратегийг ашиглаж болно.
Анхаарна уу: Криптовалютын зах зээлийн өндөр хувьсамтгай байдал нь хязгааргүй арилжааны боломжуудыг санал болгодог.
Үнийн хэлбэлзлэлээс хамааран, тодорхой нэг крипто хослолууд манай арилжааны платформаас түр хаагдах ба/эсхүл устгагдаж болзошгүй юм.
Та AvaTrade – тэй арилжаа хийхдээ дижитал зоосны үнийн өөрчлөлтөнд худалдаа хийх буюу түүнийг бодитоор худалдан авна гэсэн үг биш юм.
Bitcoin Gold хуримтлагдсан позицын хамгийн дээд хэмжээ нь $50,000 нэрлэсэн үнэтэй, дэлгэрэнгүйг манай Нөхцөл ба Хураамжийн хуудаснаас хараарай.