India50
Instrument:INDIA50 |
Nifty 50 индекс гэж юу вэ
Энэтхэгт ашигладаг үндсэн хоёр хөрөнгийн индексийн нэг нь Nifty 50 индекс бөгөөд Энэтхэгийн үнэт цаасны зах зээлийн суурь индекс юм. Энэ нь Энэтхэгийн 12 салбарыг хамарсан, шилигдэж сонгогдсон хамгийн их ашиг бүхий 50 компаний хувьцаанууд юм.
Nifty 50 индекс нь 1996 оны 4-р сарын 21-нд бий болсон бөгөөд Nifty-гийн хувьцааны олон индексүүдийг хамардаг болно. Энэ индексийг IndiaIndexServicesandProducts (IISL) компани нь эзэмшиж, хянадаг.
2008-2012 оны хооронд хөрөнгийн зах зээлийн нийт капиталжуулалтад Nifty 50 индексийн эзлэх хувь огцом буурсан (65% -аас 29%) нь голчлон бусад салбарын индексүүдийн өсөлттэй холбоотой байв.
Индексийн бүтэц ба тооцоололт
Nifty 50 индекс нь free-float-ыг хамруулсан зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээний индекс юм. Энэ байдал 2009 оны 6-р сард өөрчлөгдсөн бөгөөд энэ үеийг хүртэл индексийг зах зээлийн бүрэн үнэлгээний аргачлалыг ашиглан тооцдог байв.
Nifty 50-ийн үндсэн үнийг 1000 рупий, үндсэн капиталын хэмжээ 2.06 их наяд рупи гэж тогтоогдсон байна.
NIFTY 50 үнийг Индексийн үнийн түвшин нь 1995 оны 11-р сарын 3-ны өдрийн суурь үнийг зах зээлийн бүх бүрэлдэхүүн хэсгийн нийт үнэтэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд free-float-ыг хамруулсан зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээний эзлэх хувь хэмжээг баримтлан тооцоолдог.
Индексийн утга = Зах зээлийн одоогийн үнэ/Зах зээлийн үндсэн капитал x Индексийн суурь утга (1000)
Nifty 50-ын шилдэг 50 компани | ||
Компаний нэр | Салбар | Жин (%) |
HDFC Bank Ltd | Банк санхүүгийн салбар | 9.60 |
Reliance Industries Ltd. | 7.77 | |
Housing Development Finance Corporation | Банк санхүүгийн салбар | 6.79 |
ITC Ltd. | Хэрэглээний бараа | 5.55 |
ICICI Bank Ltd | Банк санхүүгийн салбар | 5.01 |
Infosys Ltd | Мэдээллийн технологи | 4.96 |
Larsen & Toubro Ltd | Дэд бүтэц | 3.81 |
Kotak Mahindra Bank Ltd | Банк санхүүгийн салбар | 3.39 |
Tata Consultancy Services Ltd | Мэдээллийн технологи | 3.33 |
State Bank of India | Банк санхүүгийн салбар | 3.02 |
Nifty 50-ыг салбараар нь ялгавал | |
Салбар | Жин (%) |
Санхүүгийн үйлчилгээ | 35.73 |
Энергетик | 15.19 |
IT | 11.20 |
Автомашины салбар | 10.32 |
Хэрэглээний бараа | 9.17 |
Nifty индексийн үнэд нөлөөлөх хүчин зүйлүүд
NIFTY 50-ийн үнэд нөлөөлж болох дотоод (улсын) болон гадаад (салбарын эдийн засгийн өөрчлөлтүүд) олон хүчин зүйлүүд байдаг. NIFTY-ийн хөдөлгөөний чиглэлийн гол хүчин зүйл бол засгийн газрын тогтвортой байдал юм. Өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгууль, парламентад гарсан өөрчлөлтүүд нь yo-yoing индексийн дээд ба доод үнийг үзүүлж, энэ эрч өөрчлөлт нь хэдэн сарын дараа л эргээд тогтвортой байдалд хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд ЭНБ (Энэтхэгийн нөөцийн банк) дахь хүүний өөрчлөлтүүд нь зах зээлийг хямралд хүргэсэн юм.
Санхүүгийн салбар нь индексийн бараг 30% -ийг эзэлдэг. Тиймээс эдийн засгийн хямрал эсвэл эдийн засгийн өсөлтийн үед энэхүү зах зээл дээр цочрол их гардаг. Жишээлбэл, аж үйлдвэрийн өсөлтийн талаархи ерөнхий ойлголтыг өгдөг Аж үйлдвэрлэлийн индекс (IIP) 2008 оны хямралаар 10-аас дээш хувийн алдагдалд орсон юм. 2015 онд Хятадын аж үйлдвэрлэлийн индекс огцом өсөхөд IIP огцом унаж, NIFTY-ийн ханш нь буурч 490.9 цэг дээр очсон байна.
Олон улсын зах зээлийн үр дүн (олон улсын мэдээ гэх мэт) нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд хамгийн дээд цэгтээ хүрэх, эсвэл хамгийн доод цэгтээ очтол унахын шууд шалтгаан нь болдог. Дэлхийн үнэт цаасны индексүүдийн хооронд байнгын хамаарал байдаг тул NIFTY нь бусад хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт эсвэл түүнтэй холбоотой эдийн засгийн өөрчлөлт гарахад түүнийг даган өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, S&P (S&P 500-г гаргадаг агентлаг, NYSE эсвэл NASDAQ-т арилжаалагддаг 500 хувьцаат компанийн энгийн хувьцааг хамардаг индекс) Энэтхэгийн зээлийн үнэлгээг сөрөг түвшингээс тогтвортой болгож өсгөсөн явдал нь NIFTY –ийн үнийг 8050 цэг дээр очих боломжыш олгосон юм.