Удирдлага

Дэйр Фергусон, Гүйцэтгэх Захирал AваТрэйд

Ноён Фергусон нь олон улсын тэргүүлэх эмийн компани. болох Бристол Маэйр Скюбд Европ & Азийн Сан Хариуцсан Ахлах Менежерээр ажиллаж байгаад АваТрэйдэд ирсэн байна. Тэрээр өмнө нь Лондон & Даблин дахь томоохон хэмжээний олон улсын банк болон хөрөнгийн удирдлагын группт Байгууллагын Форекс хариуцсан Даргаар ажиллаж байв. Тэрээр 2008 оноос АваТрэйдэд Арилжаа & Эрсдэлийн Удирдлага хариуцсан Захирлаар ажиллах болжээ. Ноён Фергусон нь Ирландын Даблины Их Сургууль болон АНУ-ын Миссури мужийн Линдэнвүүд Их Сургуулийг Компьютер болон Бизнесийн чиглэлээр дүүргэжээ.

Сари Хеммендингер, Санхүү хариуцсан захирал

Хадагтай. Хеммэндингер нь хамгийн том глобал 5 CPA фирмийн нэг болох PwC-д Ахлах Менежерээр ажиллаж байгаад АваТрэйд-д ирсэн. Тэрээр АваТрэйд-д 2015 оноос Санхүүгийн Менежерээр ажиллах болсон.
Хадагтай. Хеммэндингер нь Хуулийн чиглэлээр магистр (LLM), Нягтлан Бодох Бүртгэл болон Мэдээллийн Системийн чиглэлээр бакалавр зэрэгтэй бөгөөд Нягтлан Бодогчийн Сертификаттай (CPA).

Турлов Маклентайр, Эрсдэлийн Удирдлага Хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Ноён Маклентайр нь санхүүгийн зах зээлд 9 гаруй жилийн туршлагатай. Тэрээр “Allied Irish Bank” болон Ирландын томоохон нягтлан бодох бүртгэлийн фирмд алба хашиж байгаад 2011 оноос АваТрэйдэд ажиллах болжээ. Тэрээр Ирландын Мэйнүүтийн Үндэсний Их Сургуулиас Математикийн Мэргэшилээр зэрэгтэй төгссөн ба Дублин Хотын Их Сургуульд Санхүү болон Капитал Зах Зээлийн чиглэлээр Магистрын зэрэг, Ирландын Галвэйн Үндэсний Их Сургуульд Математикийн чиглэлээр Магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Иан Вебб, Хууль Тогтоомжийн Хэрэгжилт Хариуцсан Дэд Ерөнхийлөгч 

Ноён Вебб нь санхүүгийн үйлчилгээний салбарт хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиглэлээр ажилласан 15 гаруй жилийн туршлагатай. АваТрэйдэд ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр Нидерландын N.V Ситко Банканд Хууль Тогтоомжийн Хэрэгжилт Хариуцсан Дарга болон МУМА-аар 10 жил ажиллажээ. Тэрээр Дойч Банканд ажлын гараагаа эхэлж байжээ. Ноён Вебб нь Мөнгө Угаахын-Эсрэг Мэргэшсэн Мэргэжилтэн юм (ACAMS). Түүнчлэн тэрээр Ирландын Үндэсний Коллежийн Банк, Санхүүгийн Зохицуулалтын Ирландын Институтэд Хууль Тогтоомжийн Хэрэгжилтийн чиглэлээр дипломтэй.

Пеадар О’Шеа, Гүйцэтгэх Бус Захирал

Лондон дахь Морган Стэнлэйгийн Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал асан Ноён О’Шеа нь бизнес эрхлэгч бөгөөд хөрөнгө оруулагч юм. Тэрээр Ирландын Төв Банкнаас анх ажлын гараагаа эхлэсэн ба цаашид Морган Стэнлэйгийн Лондонгийн Салбарын Үйл Ажиллагаа Хариуцсан Захирлаар ажиллах зэргээр олон улсын капитал зах зээлийн гол зүрхэн газруудад мэргэжлийн кареерээ өнгөрөөжээ. Түүнчлэн тэрээр Морган Стэнлэйгийн Глобал Хөрөнгө Оруулалтын Стратегийн Группт фирмийн хөрөнгө оруулалтын судалгааны тогтмол нийтлэлүүдийг бичих чиглэлээр ажиллажээ. Ноён О’Шеа нь одоогоор тэргүүлэх хэджи сангийн фирмүүдэд зөвлөх захирлаар ажиллахын хажуугаар нилээд хэдэн зөвлөлийн зөвлөх болон ахлах зөвлөхөөр ажиллаж байна.