AvaTrade-ийн Арилжаачдын Шүүмжүүд

Ялгаатай нөхцлүүд ба хэрэгслүүдийг санал болгодог арилжааны компаниуд олон байгаа нь өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө ямар онлайн брокерт хөрөнгө оруулахаа шийдэхээс өмнө тодорхой хэмжээний судалгаа хийх шаардлагыг бий болгож байна. Азаар, хэрэглэгчийн шүүмжийг нийтлэдэг маш олон интернэт сайтууд байгаа бөгөөд – эдгээр нь зах зээл дээр болж буй сүүлийн үеийн үйл явдлууд болон онлайн брокерууд хурдацтай хувьсаж буй салбарт хэрхэн ажиллаж буйг харуулдаг. Trustpilot, Forex Peace Army зэрэг сайтууд AvaTrade-тэй холбоотой шүүмжийг тогтмол нийтлэдэг бөгөөд бид эдгээр санал шүүмжийн ихэнх нь маш эерэг байдгийг хэлэхдээ таатай байна.

Бид нэр хүндээ хэрхэн хадгалдаг вэ?

AvaTrade нь үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 гаруй жил болох хугацаанд дэлхийн 6 тивд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буйгийн тоонд – Хойд Америк, Европ, Өмнөд Африк, Ази төдийгүй нэвтрэхэд туйлын бэрхшээлтэй Хятадын зах зээл багтаж байна. Манай үйл ажиллагааны түүхийг өөр ямар ч онлайн брокертэй зүйрлүүлэхийн аргагүй бөгөөд; AvaTrade нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид төвлөрч, урган гарсан асуудал бүрт хариулт өгөхийн тулд шаргуу ажиллахад чиглэсэн компанийн алсын хараатай.

Шинэ хэрэглэгчдийн урьд хожид үзэгдээгүй их урсгалд хөтлөсөн 2017-2018 оны Крипто хямралын үеэр бид хүнд хэцүү цаг үетэй тулгарсан. Энэхүү хувьсамтгай хөрөнгийг арилжаачид гэнэт ихээр сонирхох болсоноор үйлчлүүлэгчид мөнгөө гаргаж авахад урьд өмнөхөөс удаан хугацаа зарцуулах болж, крипто хөрөнгүүд үнийн огцом хэлбэлзлээс шалтгаалан түр хугацаанд хаагдах зэрэг бэрхшээлүүдтэй тулгарах болсон. Үүний улмаас, AvaTrade-тай холбоотой бухимдсан шүүмжүүд гарах болсон.

Хэдийгээр энэ нь хөгжлийнхөө үед байсан хэдий ч AvaTrade энэхүү нөхцөл байдлыг залруулах – арга хэмжээг нэн даруй авсан. Шуурганы дунд үеэр бид хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнуудынхаа тоог ихээр нэмэгдүүлж, мэргэжлийн сургалтанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр шинэ үйлчлүүлэгчдийг бүртгэх үеэр одоо байгаа үйлчлүүлэгчдийн хүсэлтийг хүлээлгэх шаардлагагүй болох бөгөөд; бид крипто дээр хязгаарлагдмал позицын хэмжээ ба хөшүүрэгтэй болсоноор хамгийн сүүлийн үеийн ESMA зохицуулалт ба MiFID II-ыг амжилттай хэрэгжүүлсэнээр зах зээлийн хэт хувьсамтгай байдал салбарт хүлээн зөвшөөрөгдөх түвшнээс давах хэмжээнд манай үйлчлүүлэгчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байх нөхцлийг хангах боломжтой болно.

Үүний гол нотолгоо нь: манай нийт хэрэглэгчийн сэтгэл ханамж бөгөөд энэ нь салбартаа хамгийн өндөр хувьтай байдгийг та AvaTrade-тэй холбоотой шүүмж бүрээс харах боломжтой. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн үед онлайн брокерийн салбар бүхэлдээ унасан үед AvaTrade тэргүүн эгнээнд амжилттай ажилласаар байна.

Урьдын адилаар манай зорилт өөрсдийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн бөгөөд тэднийг итгэлтэйгээр арилжаанд оролцоход туслах явдал юм. Бид AvaTrade-ийн талаарх шүүмж, санал хүсэлт, үйлчлүүлэгч болон онлайн хөгжүүлэлт бүрийн дуу хоолойг сонссоор байх бөгөөд; таны хүлээлтэнд нийцүүлж, түүнээс давсан үйлчилгээг үзүүлэхийн тулд өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажиллах болно. Тавтай Арилжаална уу!