Опцион гэж юу вэ? Биржийн энгийн (ваниль) опционуудыг тайлбарлах нь
Биржийн энгийн опционууд (заримдаа трейдэрүүдийн хэллэгээр ваниль гэж нэрлэдэг) гэдэг нь тодорхой хөрөнгийг тодорхой үнээр урьдчилан тохирсон хугацаанд худалдаж авах эсвэл худалдах эрхийг олгодог гэрээний нэг төрөл юм. Ийнхүү энгийн опционуудыг арилжаалахад трейдэр нь ямар хөрөнгийг зарах, түүний тоо хэмжээ, цаг хугацаа, үнийг өөрөө сонгох боломжтой байдаг. Опционы хугацаа гэдэг нь нэг өдөр, долоо хоног, хэдэн сар, тэр байтугай жил ч байж болно.
Опционы арилжаа нь олон хүний хувьд нэг төрлийн нууц зүйл шиг санагддаг. Ихэнх трейдэрүүд опционы арилжаанд спот-зах зээлийн аргыг илүүд үздэг боловч опционы арилжааг гүн ойлгосны дараа түүний амтанд нь орчихдог юм. Олон тооны трейдэрүүд опционы худалдааны давуу талыг аль хэдийн олж харсан – энэ нь олон талт байдал, үйл ажиллагааны эрх чөлөө, эрсдэл ба ашгийг зөв байдлаар зоицуулах боломж гэх мэт.
Энгийн опционд холбоотой чухал ойлголтууд
Энгийн опционуудын арилжааг эхлэхээс өмнө энэхүү хэрэгсэлтэй холбоотой нэр томъёог судлах шаардлагатай. Хоёр төрлийн опцион байдаг:
- колл опцион, түүний эзэмшигчид тухайн хөрөнгийг тодорхой үнээр худалдаж авах эрхийг өгдөг. Колл опционыг ихэвчлэн зах зээл өсөх болно гэж итгэдэг трейдэрүүд худалдаж авдаг ба – эдгээр худалдаачдыг бух гэж нэрлэдэг;
- пут опцион, эзэмшигчид тухайн хөрөнгийг тодорхой үнээр худалдах эрхийг олгодог. Энэхүү опционыг зах зээлийн үнэ буурна гэж боддог хүмүүс худалдаж авдаг – тэдгээр трейдэрүүдийг баавгай гэж нэрлэдэг.
Үүнээс гадна эдгээр хоер опционы аль алиныг нь зарж ч худалдан авч ч болдог.
Опционы эзэн болохын тулд худалдан авагч нь шагнал гэж нэрлэгддэг тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг худалдагчид төлөх ёстой болдог. Тиймээс, трейдэр нь опционыг худалдаж авбал шагнал төлөх ба харин зарах юм бол түүнийхээ шагналыг авдаг. Урамшууллын хэмжээ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалах ба үүнд хөрөнгийн тухайн үеийн үнэ хамаардаг. Мөн опционы гэрээг ирээдүйн огноогоор гүйцэтгэдэг тул цаг хугацааны хүчин зүйл нь бас чухал ач холбогдолтой байдаг. Опционыг борлуулах өдрийг дуусах хугацаа гэж нэрлэдэг бөгөөд тэрхүү опционыг худалдан авч буй үнийг Страйк үнэ гэж нэрлэдэг. Урт хугацааны опционы шагнал нь богино хугацааны опцион шагналыг бодвол өндөр байдаг – энд даатгалын шимтгэлийн загварыг жишээ болгож болох юм.
Зах зээл дэх хэлбэлзэл
Шагналын хэмжээнд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол суурь хөрөнгийн хэлбэлзэл юм. Хэлбэлзэл нь өндөр байх тусам опционы үнэ илүү өндөр байдаг, учир нь өндөр хэлбэлзэл нь асар их ашиг олж болох зах зээлийн хүчтэй үсрэлтийг харуулдаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд Страйк үнэд хүрэхээс өмнө ч их хэмжээний ашиг авчрах магадлалтай байдаг. Трейдэр нь тухайн зах зээлийн хөдөлгөөний эерэг чиглэл эсвэл хэлбэлзлийн үр дүнд шагналын үнэ ихэссэн үү үгүй юу гэдгээс үл хамааран шагналын үнэ өссөн тохиолдолд аль ч үед гэрээг дуусгавар болгох эрхтэй байдаг.
Колл болон пут опционы үнэд нөлөөлдөг хүчин зүйлс | ||
ХҮЧИН ЗҮЙЛС: | КОЛЛ ОПЦИОН | ПУТ ОПЦИОН |
Спот үнэ | + | – |
Страйк үнэ | – | + |
Дуусах хугацаа | + | + |
Хэлбэлзэл | + | + |
Энгийн опционы худалдааны үндэс
Колл эсвэл пут ч бай аль ч опционыг худалдаж авах үед трейдэр нь шагналыг урьдчилгаа болгож мөнгөн хэлбэрээр төлөх ёстой бөгөөд энэ тохиолдолд трейдэрийн олох боломжит ашиг нь хязгааргүй юм. Опционыг зарах үед трейдэрийн дансанд шагнал нь урьдчилгаа хэлбэрээр орж ирэх боловч хэрэв зах зээлийн хандлага нь тааламжгүй чиглэлд шилжих юм бол тухайн трейдэрийн болзошгүй алдагдал нь мөн хязгааргүй байх боломжтой – яг л спот-зах зээлтэй нэгэн адил.
Опционы худалдаанд алдагдлыг хязгаарлахын тулд алдагдлыг хязгаарлагч (стоп-лосс) тушаалыг ашигладаг ба – энэ нь спот-зах зээл дээрх гүйлгээтэй нэгэн адил болох нь харагдаж байна. Мөн ашгийн бүсээс гадуур байрлах опционыг худалдан авах боломжтой бөгөөд энэ нь болзошгүй алдагдлыг хамгийн бага хэмжээнд барих боломжыг өгдөг.
Опционыг худалдаж авах үед эрсдлийг хэмжээ нь шагналын хэмжээгээр л хязгаарлагддаг. Опционыг зарах үед трейдэр нь даатгалын төлөөлөгчтэй адил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь зах зээлийн өөр оролцогчийн байр суурийг даатган хамгаалах чиг үүрэгтэй тул ашиг олох сайхан боломж юм. Хэрвээ зах зээл нь трейдэрийн таамагласан чиглэл рүү явбал түүний авсан шагнал нь түүний орлого болж хувирна. Хэрэв трейдэр нь зөв таамаглаж чадаагүй бол үр дүн нь спот-зах зээлийн арилжааны алдагдахаас огт ялгагдах юмгүй болно.
Энэ хоёр тохиолдолын алинд нь ч трейдэр алдагдалд хүрэх магадлалтай тул хэлцлийг хаах (жишээлбэл стоп-лосс) боломжтой байдаг, гэхдээ опционы хэлцлийн хувьд трейдэрт ямар ч тохиолдолд шагналын мөнгө өөрт нь үлддэг нь спот-арилжааг бодвол том давуу тал юм.
Зохицуулалттай брокерын тусламжтайгаар опционы худалдаанд оролцоно уу!
Энгийн оционы худалдааны үе шатууд
- Опционы худалдааны эхний алхам бол сонгосон хөрөнгийн зах зээлийн байр суурийг тодорхойлох явдал юм. Хэрэв трейдэр нь ямар нэгэн хөрөнгийн үнэ өснө гэж тооцоолж байгаа бол энэ үзэл бодлоо илэрхийлэх гурван арга зам байдаг. Үүний эхнийх нь тухайн хөрөнгийг бүрэн хэмжээгээр худалдан авах явдал юм. Өөрөөр хэлбэл энгийн спот-худалдаа л гэсэн үг.
- Хоёрдахь арга бол Колл-опцион худалдаж авах явдал юм. Энэхүү стратегийн үед трейдэрийн алдаж болох хамгийн том алдагдал бол шагналын мөнгө л юм. Энэ хэлцлийг ямар ч үед зарчихаж болдог. Энэ бол бухын үзэл бодлыг илэрхийлэх хамгийн найдвартай арга юм.
- Үйл ажиллагааны гуравдахь арга бол пут-опционыг худалдах явдал юм. Хэрэв хөрөнгийн үнэ нь опционы хугацаа дууссаны дараа страйк-үнээс давсан тохиолдолд опцион нь үнэ цэнээ алдах бөгөөд трейдэр нь урьдчилгаа болгож авсан шагналаа хадгалж үлддэг.
Худалдааны жишээ
Сценари: EUR/USD хосын одоогийн ханш 1.1000 байна. Трейдэр нь долоо хоногийн турш тэрээр өсөх болно гэж таамаглажээ.
Спот худалдаа: Эхний аргын хувьд тэрээр тодорхой хэмжээний тархалттай худалдааны платформуудын аль нэг дээр 10,000 валютын нэгжийн спот- байрлалыг нээх болно. Хэрэв EUR/USD хос өсвөл трейдэр ашиг олох болно.
Колл-опционыг худалдаж авах: Хоёрдахь аргын хувьд трейдэр нь колл-опционыг нэг долоо хоногийн гүйцэтгэлийн хугацаатайгаар, жишээлбэл 1,1020 страйк-үнээр авсан гэж бодое. Опционыг худалдаж авахдаа тэрээр шагнал төлөх ба түүний үнэ нь худалдааны платформ дээр харагдах болно – жишээ нь 0.0050 (50 цэг). Хэрэв хугацаа дуусах үед EUR/USD хос нь страйк-үнээс өндөр байвал тухайн трейдэрийн ашиг страйк-үнэ болон EUR/USD-ын тухайн үеийн ханшийн зөрүүтэй тэнцэнэ. Энэ тохиолдолд алдагдалгүй ажиллах цэг нь страйк-үнээс трейдэрийн төлсөн шагналын үнийн ялгааны түвшин байх болно. Түүнчлэн, трейдэр нь нуугдмал хэлбэлзэл эсвэл EUR/USD ханшийн огцом үсрэлтээс үүдэн хугацаанаасаа өмнө ашиг олох боломжтой бөгөөд ханш өндөр байх тусам ашиг өндөр байх болно.
Тэгэхээр, хэрэв опционыг гүйцэтгэх үед хосын ханш 1.1100 байвал опцион нь “ашгийн бүсэд” орох ба 0.0080 буюу 80 цэг дээр байх ба олсон ашиг нь 80 өсөлтийн цэг болон шагнал болгон төлсөн 50 цэгийн зөрүүтэй тэнцэнэ. Харин тухайн хөрөнгийн үнэ нь страйк-үнээс доогуур байвал трейдэрт ноогдох хохирлын дээд тал нь шагналын 50 цэг болох ба үүнээс илүү алдагдал хүлээхгүй.
Пут опционыг худалдах: Гурав дахь тохиолдолд трейдэр нь пут опционы худалдагч нь болох ба энэ нь шагналын мөнгө түүний дансанд шууд шилжин орно гэсэн үг юм. Түүний эрсдэл бол хөрөнгийн зах зээлийн хэтийн төлөвийг буруу таамаглах явдал бөгөөд энэ тохиолдолд тэр алдагдалд орно. Тиймээс худалдаачин страйк-үнийг маш болгоомжтой сонгох хэрэгтэй бөгөөд EUR/USD хосын ханш энэ түвшнээс доогуур унахгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, EUR/USD хосын страйк-үнэ нь худалдан авахад ашигтай байх ёстой, учир нь спот-үнэ нь страйк-үнээс доогуур байвал худалдагчид EUR/USD хосыг страйк-үнээр худалдаж авах эрх бий. Ямар ч байсан трейдэр нь зөвшөөрсөн эрсдлийнхээ төлөө урьдчилгаа төлбөр болгож шагнал авдаг. Хэрэв спот-үнэ нь страйк-үнээс өндөр байвал трейдэр ашиг болгож шагналыг өөртөө авах ба дахин нэг пут зарж борлуулах замаар өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.
Опционы арилжаа хийх энэхүү хоёр жишээнд шагналын хэмжээг зах зээл тодорхойлох бөгөөд гүйлгээ хийх үед энэ нь AvaOptions худалдааны платформ дээр харагдаж байдаг. Орлого болон алдагдал нь страйк-үнэ болон опционыг худалдах үеийн үндсэн хөрөнгийн үнээс хамаардаг.
Яагаад опционы худалдааг сонгох вэ?
Эрсдлийн удирдлага
Ер нь бол опцион нь худалдан авагчийн хувьд бодит хөрөнгийн худалдаанд оролцсоноос бодвол хамаагүй бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт юм. Мөн энэ нь худалдагчийн хувьд спот-зах зээл дээрх арилжаатай харьцуулахад эрсдэл багатай байдаг ба учир нь худалдагч нь өөртөө тохирсон страйк-үнийг сонгохоос гадна эрсдэлийнхээ төлөө шагнал авдаг. Үүний зэрэгцээ, мэдээжийн хэрэг эхний үед опционы худалдаанд оролцохоосоо өмнө цаг хугацаа гаргаж энэ хэрэгслийг нарийвчлан судлах шаардлагатай болно.
Нэмж дурдахад спот-байрлалыг хеджирдэхийн тулд опционуудыг ашигладаг бөгөөд үүний үр дүнд эрсдлийн хэмжээ шагналын үнээр хязгаарладаг. Жишээлбэл, хэрэв та хувьцаа мэт урт хугацааны байршилтай хөрөнгөтэй бол та энэ суурь хэлцлийг хеджирлэхийн тулд пут-опционыг худалдаж авах боломжтой. Үндсэн хөрөнгийн үнэ буурахад пут-опционы үнэ өсдөг. Тиймээс, спот-зах зээл дээрх таны урт хугацааны байршил алдагад авчирч байгаа бол таны нээсэн пут-опционы хэлцэл нь зах зээлийн хэлбэлзлээс таныг хамгаалахын зэрэгцээ ашиг авчрах болно.
Тухайн үеийн зах зээлийн байдлыг үнэлэх нь
Магадгүй опционы арилжааны хамгийн сонирхолтой давуу тал нь түүний тусламжтайгаар зах зээлийн байдлыг сайн мэдэхгүй ч шууд оролцох боломжтой байдаг, учир нь энгийн худалдан авалт болон заралтыг колл-опцион ба пут-опционтой авцалдуулан ашиг олох бүрэн боломжтой. Жишээлбэл трейдэр нь USD/JPY хос буурна гэж итгэж байгаа боловч энэ тохиолдол яаж ашиг олохоо мэдэхгүй байна гэж бодъё. Энэ тохиолдолд тэр тодорхой хугацаанд борлуулах болзолтойгоор пут-опцион худалдаж аваад зүгээр л хүлээх хэрэгтэй. USD/JPY хос нь маргааш өөрчлөгдөх, өсөх эсвэл унахаас үл хамааран гэрээний хугацаа дуусах хүртэл түүний байр суурь бүрэн хамгаалагдсан болно. Эцэст нь хэлэхэд трейдэр нь зөв таамаглаж спот-үнэ нь страйкаас дор хаяж шагналын үнийн хэмжээтэй тэнцэх хэмжээнд бага байвал уг хэлцлийг ашигтай гэж тооцож болно.
Олон талт стратеги:
Санхүүгийн бусад хэрэгслийн нэгэн адил опционы худалдаа нь эрсдэл болон болзошгүй алдагдалтай тулгардаг. Гэсэн хэдий ч спот-зах дээрх арилжаанаас бас нэгэн чухал ялгаатай байдаг. Спот-хэлцлийн хувьд зөвхөн хоёр сонголт байдаг: зах зээл дээшээ эсвэл доошоо шилжих болно. Опционы худалдааны үед та олон янзын хүчин зүйлс дээр үндэслэн олон төрлийн комбинацыг ашиглаж болдог-тухайлбал, страйк болон тухайн үеийн үнийн харьцаа, цаг хугацаа, зах зээлийн чиг хандлага, эрсдлийг тэсэх чадвар гэх мэт. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын багцаа удирдах илүү их боломжууд байгаа бөгөөд үүний үр дүнд илүү их эрх чөлөөтэй ажиллаж болдог.
Дериватив санхүүгийн хэрэгслийн арилжааны үеийн гол эрсдэл бол тогтворгүй байдал юм. Үнийн хэлбэлзэл нь чухал мэдээ, томоохон мэдээлэл болон үйл явдал зэрэг янз бүрийн хүчин зүйлсийн үр дүнд үүсч болно.
Боох (ижил төрлийн санхүүгийн хэрэгсэлд хоер өөр үнээр ижил хугацаанд пут-опцион болон колл-опционыг нэгэн зэрэг худалдаж авах) болон стрэддл (үнийн харьцааны өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор нэг төрлийн санхүүгийн хэрэгслийг нэгэн зэрэг яаралтай худалдаж авах болон зарах арбитрын хэлцэл) – энэ нь хэлбэлзлийг ашиглан орлого олох хамгийн үр дүнтэй стратеги юм. Боох арга нь чиглэлийн өөрчлөлт тодорхой байх тохиолдолд, харин стрэддл нь үнийн хөдөлгөөний чиглэл тодорхойгүй үед хэрэглэгддэг. Энэ хоёр стратегийн хувьд опционы трейдэрүүд тэдний дамын бооцоо хеджирэгддэг хэмээн баталдаг. Боох болон стрэддл стратегийг дараах байдлаар ашиглаж болно:
o Урт хугацааны боох аргын үед трейдэр нь колл опцион болон пут опционы аль алиныг нь ижил гүйцэтгэлийн хугацаатай боловч страйк-үнийн ялгаатайгаар нэгэн зэрэг худалдаж авдаг. Тиймээс боломжит ашгийн хэмжээ онолын хувьд хязгааргүй бөгөөд болзошгүй хамгийн том эрсдэл бол хоёр опционы шагнал юм.
o Урт хугацааны стрэддлын хувьд трейдэр нь колл опцион болон пут опционы аль алиныг нь ижил гүйцэтгэлийн хугацаатай мөн ижил страйк үнэтэйгээр нэгэн зэрэг худалдаж авдаг. Хэрвээ үндсэн хөрөнгийн үнэ нь хоер чиглэлд ихээхэн хэлбэлзэлтэй байвал байж болзошгүй эрсдлийн дээд хэмжээг тодорхойлох шаардлагатай бөгөөд харин олж болох орлогын хэмжээ хязгааргүй байдаг.
Трейдэрүүд үндсэн хөрөнгийн хэлбэлзэл бага байх болно гэж үзвэл богино хугацааны боолт болон богино хугацааны стрэдллын стратегийг ашигладаг. Богино хугацааны боох аргын үед трейдэр нь колл опцион болон пут опционы аль алиныг нь ижил гүйцэтгэлийн хугацаатай боловч страйк-үнийн ялгаатайгаар нэгэн зэрэг худалдаж авдаг. Богино хугацааны стрэддлын хувьд трейдэр нь колл опцион болон пут опционы аль алиныг нь ижил гүйцэтгэлийн хугацаатай мөн ижил страйк үнэтэйгээр нэгэн зэрэг худалддаг. Энэ хоёр тохиолдолд хоёулангийнх нь үндсэн хөрөнгийн үнэ хэлбэлзэж байгаа эсвэл ямар нэгэн чиглэлд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй тохиолдолд ашиг олох боломжтой юм.
Сургалтын төв
Опционууд нь – энэхүү санхүүгийн хэрэгслийг судлахад багахан хугацаа зарцуулж ашиг олох сайхан боломж юм. AvaTrade-ын сургалтын материалын дунд опционуудын талаархи бүхэл бүтэн хэсэг байдаг бөгөөд тэдгээр рүү худалдааны платформоо ашиглан шууд нэвтрэх боломжтой.
Худалдааны өргөтгөсөн боломжууд
Туршлагатай, идэвхтэй худалдаачид өөрсдийн стратегидээ опционыг сая сая өөр өөр хэлбэрээр ашигладаг. Шинэ болон илүү консерватив хөрөнгө оруулагчид эрсдэлийг багасгахын тулд опционыг худалдан авах болон тархалтыг ашиглаж байдаг. AvaOptions платформ дээр санал болгосон хэрэгслүүдийг зохистой ашиглах нь илүү их ашиг олох боломжийг танд олгодог.
AvaTrade дэх энгийн опционууд
AvaOptions нь зөвхөн опционы худалдаанд оролцох тэргүүлэгч платформ төдийгүй үйлчлүүлэгчдэд маш тохиромжтой юм. Платформын бүх хэрэглэгчид худалдааны бүх үе шатанд танд туслах бүх шаардлагатай хэрэгслээр хангагдсан болно. Нэмж дурдахад, платформыг ашиглахад тун хялбар бөгөөд энэ нь бусад бүх параметрүүдийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой ба энэ нь таныг амжилтанд хүрэхэд туслах өөрийн платформыг бий болгодог.
Зохицуулалттай брокерын тусламжтайгаар опционы худалдаанд оролцоно уу!