Хязгаартай ба Зогсоох Захиалгыг Тайлбарлах нь

Хязгаартай Захиалга гэж юу вэ?

Хязгаартай захиалга нь нээлттэй позицт хамаарах эсвэл хүлээгдэж буй захиалга юм. Нээлттэй позицын үед хөрөнгө урьдаас тогтоосон үнэд хүрсэн бол захиалга тухайн позицыг хаах ба энэ нь арилжааг ашигтай болгодог. Эдгээр захиалгыг мөн “ашиг олох” захиалга гэж нэрлэдэг.

Хязгаартай захиалгууд нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийг онцгой эсвэл илүү сайн үнээр зарах болон худалдаж авахад тусладаг. Ийм хязгаартай захиалгууд нь хоёр хэлбэртэй: Худалдан авах хязгаартай захиалга ба зарах хязгаартай захиалга.

Худалдан авах хязгаартай захиалга нь хөрөнгийг тогтоосон эсвэл түүнээс бага үнээр худалдан авахыг хэлдэг бол, Зарах хязгаартай захиалга нь хөрөнгийг хязгаартай эсвэл түүнээс өндөр үнээр худалдахыг хэлнэ.

Эдгээр захиалгууд нь ашгийг баталгаажуулж, арилжааны эрсдэлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг учир хөрөнгө оруулагчдад маш их хэрэгцээтэй бөгөөд байнга ашиглагддаг.

Limit & Stop Orders

Хязгаартай Захиалга Хэрхэн Хийгддэг Вэ?

Худалдан Авах Хязгаартай Захиалга

Худалдан авах хязгаартай захиалга нь хөрөнгийн үнэ унах эсвэл тогтоосон үнээс доошлох үед тухайн хөрөнгийг худалдаж авахаар хүлээгдэж буй захиалга юм. Арилжаачин поциз нээгдсэний дараа хөрөнгийн үнэ өснө гэж үзвэл Худалдан Авах Хязгаартай Захиалгыг нээдэг.

Зарах Хязгаартай Захиалга

Зарах хязгаартай захиалга нь хөрөнгийн үнэ өсөх эсвэл тогтоосон үнээс дээшлэх үед Зарах позиц нээхээр хүлээгдэж буй захиалга юм. Арилжаачин поциз нээгдсэний дараа хөрөнгийн үнэ буурна гэж үзвэл Зарах Хязгаартай Захиалгыг нээдэг.

Худалдан Авах Зогсоох Захиалга

Худалдан авах зогсоох захиалга нь хөрөнгийн үнэ өсөх эсвэл тогтоосон үнээс дээшлэх үед тухайн хөрөнгийг худалдаж авахаар хүлээгдэж буй захиалга юм. Арилжаачин поциз нээгдсэний дараа хөрөнгийн үнэ цаашид өснө гэж үзвэл худалдан авах зогсоох захиалгыг нээдэг.

Зарах Зогсоох Захиалга

Зарах хязгаартай захиалга нь хөрөнгийн үнэ буурах эсвэл тогтоосон үнээс доошлох үед зарах зогсоох захиалга нээхээр хүлээгдэж буй захиалга юм. Арилжаачин поциз нээгдсэний дараа хөрөнгийн үнэ цаашид буурна гэж үзвэл Зарах Зогсоох Захиалгыг нээдэг.

Зогсоох Хязгаартай Захиалга Гэж Юу Вэ?

Зогсоох хязгаартай захиалга нь зогсоох захиалга ба хязгаартай захиалгын холимог юм. Зогсоох захиалгын үед тодорхой нэг зогсох үнэд хүрсэний дараа захиалга хязгаартай захиалга болж хувирах бөгөөд хөрөнгө тодорхой нэг эсвэл илүү сайн үнээр зарагдах эсвэл худалдан авагддаг. Эдгээр захиалгууд нь тогтоосон үнэд хязгаарыг зогсоох болон тогтоосон үнэд зогсоох захиалгуудтай төстэй. Эдгээр төрлийн захиалгууд нь зогсоох захиалга ба хязгаартай захиалгын холимог бүхий арилжаа хийхийг хүссэн арилжаачид ба хөрөнгө оруулагчдад төгс тохирно.

Хязгаартай ба Зогсоох Захиалгыг Хэрхэн Ашиглах Вэ?

Хязгаартай Захиалга

  1. Нээлттэй Позицын цонхон дээрээс позицыг олоод, баруун талд нь дарна уу. Захиалгад Хязгаар Сонгож, өөрийн тохируулгыг хийнэ үү.
  2. Өөрийн хүссэн позицын мөрөнд хязгаарын баганыг сонгоод, үүн дээр дарна уу. Дараа нь, хязгаартай захиалгад өөрийн тохируулгыг хийнэ үү.
  3. Арилжааны таб дээр хязгаарыг сонгоно уу. Хязгаартай Захиалга Тохируулах цонхон дээрх өөрийн хүссэн позиц дээр дарна уу. Дараа нь, хязгаартай захиалгад өөрийн тохируулгыг хийнэ үү.

Зогсоох ба Хязгаартай Захиалгууд яагаад ийм Ашигтай вэ?

Хязгаартай болон зогсоох захиалгыг эрсдэлийн удирдлагын хэрэгсэл болгон ашиглах нь маш чухал юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад өөрийн дансанд өдөр бүр нэвтэрч, поцизоо хянах шаардлагыг багасгадаг.

Хэдхэн хормын дотор үүсч болох зах зээлийн томоохон үзэгдэл бий болсон үед хязгаартай болон зогсоох захиалга нэн шаардлагатай. Эдгээр үзэгдлүүд нь бүх хөрөнгө оруулагчдыг сандралд оруулдаг; гэсэн хэдий ч, өөрийн арилжааг хяналтанд аюулгүй байлгах нь зах зээлийн үзэгдлүүд таны арилжааг хамгийн муу нөхцөл байдалд оруулсан үед танд ашигаа тохируулах эсвэл позицоо хаах замаар арилжаагаа түгжих боломжийг олгоно.

Таныг платформ дээр байх үед зах зээлийн томоохон үзэгдэл эдийн засгийг хөмрөх үед хязгаартай эсвэл зогсоох захиалга нь аливаа гар үйлдлээс илүү хурдан гүйцэтгэгдэх болно.

Хаалтын Захиалгууд

Зогсоох ба хязгаартай захиалга нь нээлтийн захиалгад тооцогддог бол дараахь хоёр төрлийн захиалга нь нээлттэй позицыг хаахад ашиглагддаг – бөгөөд эрсдэлийн удирдлагатай илүү өндөр хамааралтай юм. Эдгээр нь Алдагдлыг Зогсоох ба Ашиг Олох захиалгууд юм.

Ашиг Олох Захиалга Гэж Юу Вэ?

Ашиг Олох захиалга нь одоогийн зах зээлийн ханшаас илүү тааламжтай урьдчилан тогтоосон ханшаар тухайн позицыг хаахын тулд нээлттэй позицыг тохируулах захиалга юм. Үүний зорилго нь арилжаачны “хамгийн сайн боломжит үзэгдэл” гэж үзэж буй ханшаар позицыг хаах ба энэ нь чиг хандлага эргэхээс өмнө байж болох дээд ашгийг олоход чиглэнэ.

Ашиг Олох Захиалга Хэрхэн Хийгддэг Вэ?

Хөрөнгийн үнэ урьдчилан тодорхойлсон түвшинд хүрэхэд Ашиг Олох Захиалга автоматаар үүсгэгддэг. Хэрэв хувьцаа $100-ын үнэтэй бөгөөд ханш нэмэгдэж буй бөгөөд арилжаачин үүнийг $120-аас дээш өсөхгүй гэж үзэж буй бол – энэ нь түүний – ханш эргэхээс өмнө ашиг олох захиалгаа байршуулах цэг болно. Эсрэгээрээ, хувьцааны ханш унаж буй бөгөөд арилжаачин зарах захиалгаас олох дээд ашиг $80 дээр тулгуурлана гэж үзвэл, энэ нь түүний богино позиц дээр Ашиг Олох Захиалгаа байршуулах цэг болно. Хөрөнгө тухайн түвшинд хүрмэгц платформ нь хөрөнгө аль чиглэлд явахаас үл хамааран позицоо хаадаг.

Алдагдал Зогсоох Захиалга Гэж Юу Вэ?

Алдагдал зогсоох захиалга нь одоогийн зах зээлийн ханшаас илүү тааламжгүй урьдчилан тогтоосон ханшаар арилжааг хаах нээлттэй позицыг тохируулах захиалга юм. Алдагдал Зогсоох захиалгыг ашиглах зорилго нь арилжаан дахь болзошгүй алдагдлыг хязгаарлах юм. Алдагдал зогсоох захиалга нь хөрөнгийн үнэ гэнэт унах үед хөрөнгө оруулагчийг томоохон алдагдал хүлээхээс хамгаалдаг.

Алдагдал Зогсоох Захиалгууд Хэрхэн Хийгддэг Вэ?

Алдагдал зогсоох захиалга нь хөрөнгийн үнэ тодорхой цэгт хүрэхэд автоматаар позицыг хаах замаар хийгддэг. Жишээлбэл, хувьцаа $100-ын үнэтэй бол хөрөнгө оруулагч алдагдал зогсоох захиалгыг $75-аар байршуулж болох юм. Тиймээс, үнэ $75 хүрэх эсвэл түүнээс доош унавал энэ нь хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хувьцаанд зах зээлийн зарах захиалгыг автоматаар үүсгэнэ. Энэ жишээн дээрээс харахад энэ нь хөрөнгө оруулагчийн алдагдлыг 25%-иар хязгаарлаж байна.

Хэдийгээр дээрх нь худалдан авах захиалганд хамаатай ч, Алдагдлыг зогсоох нь Зарах захиалганд мөн хамаарч болно. Энэ тохиолдолд, хөрөнгийн үнэ тодорхойлсон түвшнээс дээш өссөн бол позиц хаагдана.

Трэйлинг Зогсоох Захиалгууд Гэж Юу Вэ?

Трэйлинг зогсоох захиалгууд нь нээлттэй позиц дээр тохируулагдсан захиалгууд юм. Энэ төрлийн захиалга нь арилжаачдад зах зээлийн ханшаас тогтсон маржаар алдагдал зогсоох цэгийг тохируулах боломжийг олгох зориулалттай. Тиймээс, үнэ нээлттэй позицд тааламжтай чиглэлд хөдлөвөл алдагдлын цэг нь алдагдал зогсоох болон зах зээлийн үнийн хооронд ижил маржийг барих замаар түүнтэй уялдан өөрчлөгдөнө.

Зах Зээлийн ба Оруулах Захиалгыг Зогсоох Ба Хязгаар Тогтоох

Зах Зээлийн Захиалга эсвэл Оруулах Захиалгыг тохируулахад, та хязгаар тогтоох эсвэл зогсоох юмуу трэйлинг зогсоох захиалгыг урьдчилан тохируулж болно. Урьдчилан Тогтоосон Зогсоох/Хязгаарлах Сонголтыг Тохируулсан эсэхийг шалгаад, өөрийн сонголтоо тохируулна уу.

Би захиалгаа хаанаас харах вэ?

Таны захиалга Терминал цонхны Арилжааны Таб дээр гарч ирнэ.

Алдагдал-Зогсоох ба/эсвэл Ашиг Олох захиалгын хувьд, эдгээр нь тус бүрийн багана дээр харагдана. Захиалга нээх тохиолдолд (Хязгаарлах/Худалдан Авах Зогсоох/Зарах /OCO), захиалга гарч ирэх хэдий ч ханшийг тогтоох хүртэл үүсгэгдэхгүй. Үүсгэгдээгүй позиц нь Ашгийн багана хоосон үед байдаг позиц юм. Тогтоосон оруулах ханш анхны (зүүн гар) Үнийн багана дээр гарч ирнэ.

Амжилттайгаар MT4 -ыг татан авч суулгаж Форекс дээр автомат арилжаа ба CFD арилжаа гүйцэтгэсний дараа хязгаарлах ба зогсоох захиалгыг хэрхэн гүйцэтгэхийг судална уу.

Тодруулга:
AVA нь бүх Нөхцөлт захиалга сайн ханшаар биш тусгайлсан ханшаар гүйцэтгэгдэхэд баталгаа гаргадаг. AVA нь Алдагдлыг Зогсоох ба Гулсах Зогсолтонд баталгаа гаргахгүй. Зах зээл огцом хэлбэлзэлтэй үед санхүүгийн хэрэгслийн одоогийн үнэ харилцагчийн Алдагдлыг Зогсоох эсвэл Гулсах Зогсолтын ханшийг давж гардаг ба захиалга дараагийн боломжит үнээр гүйцэтгэгдэнэ.