Зах зээлийн шинжилгээг хялбараар

Суурь болон техникийн шинжилгээ нь үнийн хөдөлгөөн, зах зээлийн нөхцөл байдал, мөн арилжаанд орох эсвэл гарах боломжит цэгүүдийг хэрхэн тодорхойлдог талаар мэдэж аваарай. Ингэснээр та дараагийн арилжааны боломжоо илүү амархан олж харах болно.

Analysis

Онд байгуулагдсан 2006

8.7M Харилцагч

Олон зах зээл

AvaTrade-ийн зах зээлийн шинжилгээ

video technical analysis

Хамгийн сүүлийн үеийн зах зээлийн дүн шинжилгээний мэдээллийг авах нь амжилттай арилжааны тулгуур болох болно. Суурь шинжилгээ болон техникийн шинжилгээ хоёрын аль аль нь зах зээлийн тухай гүнзгий ойлголтыг авахад тусалдаг ба арилжаанд нэн чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон, мөн арилжаалахад ухаалаг шийдвэр гаргахад нь тусалдаг.

  • Техникийн дүн шинжилгээ гэдэг нь өмнө нь илэрч байсан үнийн зан төлөв дээр үндэслэн санхүүгийн үндсэн хөрөнгийн ирээдүйн үнийн өөрчлөлтийн талаар урьдчилан таамаглах явдал юм. Гол чухал зүйл нь, техникийн шинжээчид “түүх давтагддаг’ гэдэгт итгэдэг, улмаар, үнийн график бол техникийн шинжээчдийн хамгийн сайн найз гэж үзэгддэг. Техникийн шинжээчдийн ашигладаг зарим аргуудын нэг бол графикийн загварыг хянах юм. Үүнд, “толгой” болон “мөрийн” загварууд багтдаг, мөн Стохастик ба дунджийн хөдөлгөөн зэрэг математикийн үзүүлэлтүүдийг ашиглахыг хэлнэ.

  • Тодорхойлолтоороо, санхүүгийн хөрөнгийн нийлүүлэлт болон эрэлтэд нөлөөлдөг эдийн засаг, нийгэм, улс төрийн хүчин зүйлсүүдийн суурь дүн шинжилгээг хэлдэг. Үндсэндээ, техникийн шинжээчид нь хөрөнгийн үнэ “хэзээ”шилжихийг олж мэдэхийг хичээдэг бол, үндсэн шинжээчид ‘яагаад’ хөрөнгийн үнэ шилжих болсоныг тогтоох гэж оролддог. Үндсэн шинжээчид зах зээл дээр хэрэглэдаг гол арга нь тэдний дуртай хөрөнгийн үнэнд нөлөөлж болох томоохон эдийн засгийн үйл явдал болон мэдээ мэдээллүүдийг эдийн засгийн хуанли дагаж олдогт оршдог юм.

  • Мэдрэхүйн дүн шинжилгээ

    Тодорхой нэг санхүүгийн хөрөнгийн зонхилох үнийн хөдөлгөөн нь зах зээлийн оролцогчдын нийт санал бодлыг тусгасан байдаг. Эдгээр зах зээлийн хосолсон “мэдрэмж” ба “төлөв” нь зах зээлийн мэдрэхүй буюу сентимент гэдэг ойлголтыг агуулдаг. Энэ нь голцуу эрсдэлд хандах хандлагыг илэрхийлж байдаг юм. Мэдрэхүй цаашид өсөх үед, үндсэн хөрөнгийн үнэ өсөх хандлагатай байх болно; харин баавгайн сентимент нь үнийг бууруулах болно. Санхүүгийн зах зээл дээр гол мэдрэхүйн шинжилгээний арга хэрэгсэл бол долоо хоног бүр АНУ-ын Барааны Фьючерсийн Арилжааны Комисс нийтэлдэг Арилжаачдын Үүрэг хэмээх тайлан тооцогддог. AvaTrade нь өөрийн WebTrader платформ дээрээ голлох томоохон хөрөнгүүдийн нийт урт, богино позицын дүгнэлтийг харуулдаг.

Market Analysis FAQ

Зах зээлийн шинжилгээний зорилго юу вэ?

Зах зээлийг шинжлэх хамгийн түгээмэл хоёр арга болох суурь болон техникийн шинжилгээ нь хөрөнгийн үнэ цэнэ, мөн түүнийг хүрээлж буй салбарын ерөнхий нөхцөл байдлын талаар чухал мэдээлэл өгдөг. Суурь шинжилгээ нь эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү төвлөрдөг бөгөөд ДНБ, ажил эрхлэлтийн тайлан зэрэг макро түвшний өгөгдөл төдийгүй P/E, P/S зэрэг тухайн компанийн бичил үзүүлэлтүүдийг ч хамарч болно. Харин техникийн шинжилгээ нь хөрөнгийн түүхэн үнийн хөдөлгөөн дээр тулгуурлан, үнэ хэрхэн өөрчлөгдөж ирснийг ажиглаж, арилжаанд орох болон гарах оновчтой цэгүүдийг тодорхойлоход туслах хэв маяг, чиг хандлагыг хайдаг. Эцсийн дүндээ зах зээлийн шинжилгээний гол зорилго нь илүү ашигтай арилжааны боломжуудыг олж харах явдал юм.

Суурь зах зээлийн шинжилгээг юунд ашигладаг вэ?

Суурь шинжилгээ нь ямар нэгэн хөрөнгийн (ихэвчлэн хувьцааны) дотоод үнэ цэнийг түүнтэй холбоотой санхүүгийн болон эдийн засгийн хүчин зүйлсийг судалж хэмжихийг зорьдог. Эцсийн зорилго нь хөрөнгийн үнэ цэнийг илэрхийлэх тодорхой нэг тоо эсвэл тоонуудын цуврал гаргах бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч тухайн хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэтэй харьцуулан хэт өндөр үнэлэгдсэн, хэт бага үнэлэгдсэн эсвэл зохистой үнэлэгдсэн эсэхийг тодорхойлж чадна. Дараа нь энэ мэдээлэл дээр үндэслэн тухайн хөрөнгийг худалдаж авах эсвэл зарах талаар шийдвэр гаргахад ашигладаг. Суурь шинжилгээ нь хөрөнгө оруулагчид хөрөнгийн үнэ цэнийг үнэлэхэд ашигладаг хоёр аргын нэг бөгөөд нөгөө нь техникийн шинжилгээ юм.

Техникийн зах зээлийн шинжилгээг юунд ашигладаг вэ?

Техникийн зах зээлийн шинжилгээ нь хөрөнгийн үнийн мэдээлэл болон арилжааны хэмжээ (volume) зэрэг өгөгдөлд тулгуурлан тухайн хөрөнгө одоогоор хэт их худалдан авалттай (overbought), хэт их зарагдсан (oversold) эсвэл зохистой үнэлэгдсэн эсэхийг тодорхойлоход ашиглагддаг. Техникийн шинжилгээгээр хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгийн эрэлт, нийлүүлэлт хэрхэн үнэ, арилжааны хэмжээ болон хөрвөх чадварт нөлөөлж байгааг ойлгохыг зорьдог. Суурь шинжилгээ нь ихэвчлэн хөрөнгийн урт хугацааны боломжийг үнэлэхэд ашиглагддаг бөгөөд хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой байдаг бол техникийн шинжилгээ нь богино хугацааны арилжааны дохио гаргахад тусалдаг тул идэвхтэй арилжаачдад илүү тохиромжтой.