Форекс бирж дээр арилжаа

Форексийн хувьд VPS сервер гэж юу вэ

Форекс бирж дээр арилжаа хийх нь бүх үндсэн програм болон туслах хэрэгслийн байнгын тасралтгүй ажиллагааг шаарддаг. Тиймээс  санхүүгийн ажиллагааны амжилт болон тасралтгүй байдал нь үүнээс шууд хамаардаг. Ихэнх тохиолдолд нэг секунд алдах нь бүх хэлцлийг амжилтгүй болгодог, мөн аливаа техникийн алдаа, гацалт нь олон өдрийн турш нарийн боловсруулсан стратегийг шууд үгүй хийдэг. Форексийн ажиллагааны бүх хэрэгслийг алс зайд тусгай серверт байрлуулах нь ямар ч биржийн платформ дээр ажиллах техникийн найдвартай оновчтой шийдэл юм.

Ийм сервер нь таны компьютерийн хурд хүчнээс үл хамаардаг тусгай ажлын ширээнээс бүтдэг. Энэ тохиолдолд та цахилгаан эсвэл Интернет тасалдах аюулаас хамгаалагддаг. Автоматжуулагчтай хослуулсан Форекс VPS-хостинг нь таны байршуулсан шаардлагатай бүх мэдээллийг хадгалж, “яаралтай хийгдэх естой” гэрээ хэлцлийг шуурхай хийх боломжийг олгоно.

VPS-хостингийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгохын тулд юуг анхаарах вэ

Зарим серверүүд Windows дээр, зарим нь OC Linux дээр ажилладаг. Үүний дагуу та програмынхаа платформ дээр ажилладаг зөв хостингийг сонгох хэрэгтэй. Трейдэрийн ашигладаг тодорхой стратеги ба хөтөлбөрүүд нь өөрт нь танил хэрэгслүүдтэй уян хатан зохицохыг шаарддаг.

  • Компьютерийн санах ойн хэмжээ, дискний нийт орон зай зэрэг компьютерын чухал үзүүлэлтүүдийг үнэлэх нь зүйтэй.
  • Таны брокерын IP хаягтай газарзүйн хувьд ойр байрладаг Дата төвийн серверүүдийг сонгох нь зөв. Энэ нь таны PING -ын хурдыг нэмэгдүүлдэг ашигтай талтай.
  • Бас нэг чухал зүйл бол сервер түрээслэх төлбөр болон санал болгож буй тарифын хэмжээ юм.
  • Ямар ч тохиолдолд тухайн хостингийн талаар бусад хүмүүс ямар санал бодолтой байгааг уншиж мэдэх нь зүйтэй.

Forex  бирж дээр ажиллахын тулд дээр дурьдсан шинжийг агуулсан тусгай хостингийн үйлчилгээ хамгийн тохиромжтой (Форекс VPS).

VPS-хостингийн давуу талууд

Ийм сервертэй бол ямар ч трейдэр алсын зайнаас гэрээ хэлцлээ удирдаж чадах бөгөөд эдгээр серверүүд нь асар их хүчин чадалтай, мөн хамгаалалтын өндөр зэрэглэлтэй байдаг.

Үүний зэрэгцээ үйлчлүүлэгч нар хостингийн дараахь маргашгүй давуу талыг эдэлнэ:

  1. янз бүрийн түвшний програмуудыг өндөр хурдтай татах;
  2. Интернет холболт байгаа дэлхийн аль ч өнцгөөс ямар ч браузерыг ашиглаж хялбархан холбогдох;
  3. Долоо хоногт 24 цагын турш тогтмол ажилладаг серверээс Форекс хэрэгслүүдийг ажиллуулах;
  4. Интернетийн хурдны хамааралгүйгээр захиалга гүйцэтгэх;
  5. мэдээлэл хадгалах өндөр түвшний аюулгүй байдал;
  6. алсын терминал эсвэл энгийн компьютерээс ч холбогдох боломжтой

VPS серверийг хэрхэн суулгах вэ

VPS серверийг хэрхэн суулгах вэ

Энэхүү богино видео нь Форекс дээр виртуал серверүүдийг ашиглах явцыг харуулдаг:

Түрээслэн авсан хувийн серверийг компьютер дээрээ зөв суулгасны дараа алсын ажлын ширээний худалдааны дохионы үүсгүүр, автоматжуулагч болон бусад програм хангамж хэрэгслийг суулгах шаардлагатай.

Бэлтгэлийн энэ процессууд дууссаны дараа та энгийн аргаар Форекс бирж дээр ажиллаж эхлэх боломжтой. Алслагдсан уг үйлчилгээний нэг хэсэг болох мэргэжлийн зөвлөхүүдийг ашиглан арилжаагаа оргил үедээ байлгах бүрэн боломжтой юм. Энэ видео клип дээр үүнийг хэрхэн зөв хийхийг харуулах болно:

Бидний санал

Avatrade брокерын компанитай хамтарч ажилласнаар та бүхэн найдвартай өндөр хурдны VPS -хостингтой болох боломжыг олгодог. Бид орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт програм хангамж ашигладаг бөгөөд хамгийн найдвартай компаниудтай хамтарч ажилладаг. Танд зөвхөн энэхүү програмыг компьютер дээрээ суулгах хэрэгтэй бөгөөд дараах виртуал серверүүдийг хянах, тохируулах бүх ажлыг таны өмнөөс бид гүйцэтгэх болно.