China A50 индекс

China A50 индекс

China A50 индекс нь Шанхай болон Шеньжэний биржид бүртгэлтэй 50 том аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үзүүлэлтүүдийг багтаасан Азийн хөрөнгийн биржийн үндсэн параметр юм. Индексийн үзүүлэлтийг FTSE Russell хэмээх компани нь хятадын зах зээлд амжилттай хөрөнгө оруулалт хийдэг хувьцааны А ангилалалд багтдаг компаниудад дүн шинжилгээ хийх зорилгоор байгуулжээ. Хятад улс бол өнгөрсөн зууны төгсгөлд дэлхийн хөгжиж буй орнуудын ангиллаас дэлхийн санхүү, эдийн засгийн тэнцвэрт байдалд нөлөөлж чадах хүчирхэг хөгжсөн эдийн засагтай орнуудын бүлэгт шилжсэн юм. Тиймээс, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь Хятад улсын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулахад бэлэн байгаа олон хувийн болон корпорацын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг.

Forex дээр China А50 индексийг AvaTrade -ын демо дансыг ашиглаад ямар ч эрсдэлгүйгээр арилжаанд оролцож туршлагаа хуримтлуулна уу.

А группын компаниуд гэдэг нь Хятадын хамгийн том аж ахуйн нэгж бөгөөд хувьцаа нь Шанхай, Шеньжэний бирж дээр юанаар хөрвөдөг байгууллагууд юм. Энэхүү биржийн сегмент нь олон төрлийн бизнесийн чиглэлийг хамардаг бөгөөд хөрөнгө оруулалтын портфолийг амжилттай төрөлжүүлэх боломжийг олгодог.

China A50 индексийн биржийн түүх

  • үнийн саналын доод хэмжээ – 3670 (2005 оны 1-р сар);
  • түүхэн дээд хэмжээ – 23,160 (2007 оны 1-р сар);
  • 6070 хүртэлх дараагийн оргил үе – 2008 оны 1-р сар:
  • 2020 оны 1-р сарын 1-ний байдлаар ханш нь – 14,400 орчим;

Үнийн санал болон цаг хугацааны үзүүлэлтээс харахад индикатор нь Хятадын эдийн засгийн өсөлт, бууралттай бүрэн хамааралтай бөгөөд 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал Хятадын эдийн засагт хүчтэй нөлөөлснийг шууд тусгасан байна. Индекс нь түүнд багтсан аж ахуйн нэгжүүдийн капиталжуулалттай уялдсан чөлөөтэй үнийн ханш юм. Тооцооллын хувьд free float буюу чөлөөт хөврөлт хэмээх алдартай зарчим хэрэглэгддэг бөгөөд энэ нь зөвхөн чөлөөт хөврөлтөнд байгаа хувьцааг тооцох боломжийг олгодог. Иймээс тэрээр далд хувьцааны портфолиос гаднах хөрөнгө оруулалтын хэтийн төлөвийг тусгадаг.

China A50 индекс эд орох нөхцөл

  • Хятад дахь хамгийн амжилттай 50 аж ахуйн нэгжийн зэрэглэлд орсон байх;
  • хөрөнгө оруулалтын давуу эрхтэй хувьцаа буюу хаалттай үнэт цаасны хэмжээ нийт хувьцааны 5 хувиас хэтрэхгүй байх ёстой;
  • сүүлийн 8 сарын өдөр тутмын арилжааны хэмжээ бүх хувьцааны 0.04% -иас доошгүй байх ёстой

FTSE Russell нь индексийг улирал тутам 3, 6, 9, 12-р сард дахин тооцоолж, хятадын шилдэг 50 аж ахуйн нэгжийн капиталжуулалтыг тусгасан индикаторын хамаарлын байдлыг баталгаажуулдаг. Үзүүлэлт нь 12 бутархай оронтой тоогоор илэрхийлэгддэг боловч уг ажлыг хөнгөвчлөхийн тулд бирж дээр таслалын дараах 2 тоог ашигладаг.

Юаньд суурилсан China A50 индекс нь олон улсын санхүүгийн мэдээллийн агентлаг болох Ройтерс агентлагийн гаргаж буй тухайн цагийн ханшаар дэлхийн бусад валютанд хөрвүүлэгддэг.

Компания FTSE Russell рассчитывает индекс ежеквартально в марте, июне, сентябре и декабре, гарантируя актуальность показателя, отражающего капитализацию 50 лучших предприятий КНР. Параметр рассчитывается до 12 знаков после запятой, однако в биржевых сводках для облегчения работы публикуются котировки с 2 знаками после запятой.

Индекст China A50 хамаарах үндсэн салбарууд:

Салбар Эзлэх хувийн хэмжээ Тайлбар
Банкууд 44% БНХАУ-ын банкны салбар нь дэлхийд томд тооцогддог
Амь насны даатгал 13% Амь насны даатгал нь 2008 оноос эхлэн Хятад улсад эрчимтэй хөгжиж байгаа
Хэрэглээний бараа 12% Хятадын эдийн засаг болон хүн амын өсөлт нь хятадын зах зээлийг дэлхийн хамгийн томд оруулдаг
Аж үйлдэврлэл 11% Хятадын ДНБ-ий нийт хэмжээний 40 хувийг аж үйлдвэрлэл эзэлдэг
Санхүүгийн ажиллагаа 11% Хятадын санхүүгийн зах зээлийн эерэг нөхцлийн улмаас санхүүгийн болон хөрөнгө оруулалтын бизнес эрчимтэй хөгжиж байгаа

China A50 индекс нь хоердогч деривативыг бий болгосон бөгөөд энэ нь алдарт фючерс болох Singapore China A50 юм. Цаашид FTSE компани нь хятадын хөрөнгийн биржийн дараах үзүүлэлтүүдийг бий болгосон – China All Means, China A200, China A400, China A600, FTSE China B Share All Cap, FTSE China (HK Listed), FTSE Greater China All Cap, FTSE China A Innovative Enterprises болон FTSE China Overseas All Cap.

Нөлөөллийн гол хүчин зүйлүүд

  • Индексэд багтсан суурь аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, тухайлбал Ping An Insurance эсвэл China Minsheng Bank компанийн хувьцааны үнэ;
  • Хятадын Төв банкны санхүү, зээлийн бодлогын өөрчлөлт (зээлийн хүү бага байх тусам индексийн ханш өндөр байх болно);
  • Хятад болон АНУ-ын эдийн засгийн дайн;
  • дэлхийн санхүүгийн хямрал

Сhina A50 индексийн давуу талууд:

  • гадаад хүчин зүйлээс хамгийн бага хамааралтай;
  • Хятадын хүчирхэг эдийн засгаар хангагдах өндөр хөрвөх чадвар;
  • давуу эрх бүхий хөрөнгө оруулагчид олон тооны хувьцааг зах зээлд оруулах үед тохиолддог үнийн том зөрүү гардаггүй;
  • үйлдвэрлэлийн салбаруудаар төрөлжүүлэх боломжтой;
  • үнэд нөлөөлж болох аливаа чухал үйл явдлыг хянах боломжтой мэдээлэл сайтай

CFD гэрээг ашиглан индексийн арилжаанд оролцох нь

AvaTrade брокерын платформ нь үнийн зөрүүг ашигладаг CFD дээр үндэслэн аливаа индекс, хувьцааны гүйлгээнд оролцох боломжийг олгодог. Ийм хэлэлцээрийн зарчим нь зээлийн томоохон хөшүүргийг ашиглан эд хөрөнгийг худалдаж авахгүйгээр захиалга өгөх боломжийг танд олгоно. Бидний тусламжтайгаар та бүхэн алдартай худалдааны терминалууд дээр техникийн болон мэдээллийн дэмжлэгийг авах боломжтой.

AvaTrade брокерын компанид бүртгүүлээд яг одоо China A50 индексээр худалдаа хийж эхлээрэй!