Крипто валют

cryptocurrencies trading at AvaTrade

Тэргүүлэгч Крипто Валютуудыг Арилж Эхэл Крипто Валютууд Гэж Юу Вэ

Криптовалют гэж юу вэ

Крипто валют нь цахим зоос бөгөөд виртуал гүйлгээнд хүмүүсийн хооронд дамжуулагдахаар зохион бүтээгдсэн. Крипто Валютууд нь зөвхөн дата хэлбэрээр орших ба биет бус; та Биткойныг өөрийн гартаа барих эсхүл Этереүмийг сейфэндээ хадгалах боломжгүй юм. Биткойныг эзэмшинэ гэдэг нь та одоогоор өөрийн эзэмшиж буй Биткойн сүлжээний компютер бүрийн хамтын гэрээг эзэмшиж байна гэсэн үг бөгөөд – хамгийн чухал нь – энэ нь олборлогчдоор хууль ёсны бүтээгдсэн байдагт оршино.

Крипто валютын олборлогчид юу хийдэг вэ

Крипто валютууд нь бэлэн мөнгө шиг зохицуулагддаг боловч алт. шиг олборлогддог. Олборлолт гэдэг нь крипто гүйлгээг баталгаажуулах энгийн үйл явц. Дэлхий даяарх хүмүүс э-зоосыг түрийвчнээс түрийвчэнд дамжуулдаг бол олборлогчид блокчайныг хадгалах болон эдгээр гүйлгээг баталгаажуулах компютерын үйл явцыг ашигладаг.

Шинэ крипто валют бий болоход, үүсгэн байгуулагчид нь хэдэн зоос олборлогдохыг зарладаг. Нэгэнт квотонд хүрмэгц, цаашид зоос үйлдвэрлэхээ зогсоодог. Хамгийн анхны цахим зоосыг Биткойн танилцуулсан бөгөөд энэ нь өнөөдөр бусад бүх цахим зоосны жишиг болон үлджээ. Бидэнд байгаа бусад хамгийн нэрд гарсан крипто валютуудыг дурьдвал дараахь валютууд орно: Этереүм, Риппле, Лайткойн, EOS, бусад үүсмэл мөнгөн тэмдэгтүүд болохБиткойн Кэш ба Биткойн Голд.

Блокчэйн – Крипто Валютын Ард Байгаа Технологи

Уламжлалт гүйлгээнээс ялгаатайгаар, крипто валютын гүйлгээ нь банк эсхүл бусад санхүүгийн байгууллагуудаас зохицуулагддагүй. Хэн нэгэн э-зоосоор дамжуулан төлбөр хийх бүрт тухайн төлбөр нь блокчэйн гэж нэрлэгддэг цахим дансны дэвтэрт бүртгэгддэг.

Блокчэйн Гэж Юу Вэ

Бие биетэйгээ холбогдосон бөгөөд шифрлэгдсэн, блок гэж нэрлэгддэг гүйлгээний бүртгэлийн жагсаалт. Блокчэйн нь тасралтгүй өсөн дэвшиж буй бөгөөд хүн бүрт бүрэн нээлттэй. Блокчэйн доторх блок бүр дараах зүйлсийг агуулдаг:

  • 1.Илгээгч болон хүлээн авагчийн мэдээлэл, э-зоосны мөнгөн дүн.
  • 2.Онцгой хурууны хээний үүрэг гүйцэтгэдэг хэш.
  • 3.Чэйн дэх өмнөх блокын хэш.

Шинэ блок бий болоход үүнийг сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд илгээдэг. Дараа нь хэрэглэгч бүр блокыг баталгаажуулах ба энэ нь блокчэйнд нэмэгддэг.

Өнөө үед байгаа маш олон янзын криптовалют бүр өөрийн гэсэн блокчэйнтэй бөгөөд блокчэйний амин зүрх болсон нарийн төвөгтэй математикийг компьютерт үүсгэдэг. Блокчэйн дээр гүйлгээ хийхийн тулд танд цахим хэтэвч (буюу криптовалют хэтэвч) хэрэгтэй болно.

Тэнгил Гэж Юу Вэ

Блокчэйнын хамгийн том асуудал бол олборлогчдод найддаг явдал юм. Чухам ийм учраас 2016 онд IOTA (Юмсын Интернет Төлөв Аппликейшн) гэж нэрлэгддэг крипто валют бий болжээ. IOTA нь түүнчлэн байнга өсч буй гүйлгээний шимтгэл болон сүлжээний цар хүрээний асуудалтай тэмцдэг. IOTA-ийн блокчэйн нь Тэнгил гэж нэрлэгддэг. Энэ нь ямар ч блок болон чэйн байхгүй блокчэйн юм. Уг системд, хэрэглэгчид өөрсдөө гүйлгээг баталгаажуулах үүрэгтэй. Энэ нь олборлогчдын зөвшөөрөл шаардлагагүй гэсэн үг бөгөөд; хэрэглэгчид шимтгэлгүй болон түргэссэн үйл явц бүхий гүйлгээний давуу талыг эдлэх боломжтой.

Крипто валютын түрийвч гэж юу вэ

Танд өөрийн крипто валютыг хадгалах болон солилцох боломжийг олгодог програм эсхүл техник хангамжийн хэрэгсэл юм. Крипто валютын түрийвч бүр онцгой бөгөөд шифрлэгдсэн байдаг. Та мөнгө илгээхдээ хүлээн авагчид шифрлэгдсэн зурвасыг илгээдэг гэж ойлгож болно. Зөвхөн хүлээн авагчийн крипто валютын түрийвч уг зурвасын кодыг тайлах ба тухайн мөнгийг хүлээн авах боломжтой. Техник хангамжийн крипто валютын түрийвч нь бусад програм хангамжийн крипто валютын түрийвчээс илүү гол давуу талуудтайд тооцогддог:

  • Вирус эсхүл хортой програмаас хамгаалагдсан
  • Хувийн түлхүүр нь таны компютерт харагддаггүй
  • Програм хангамжинд импорт шаарддаггүй
  • Илүү аюулгүй бөгөөд олон талт
  • Танд төхөөрөмжийн үйл ажиллагааг бүхэлд нь баталгаажуулах боломжийг олгодог нээлттэй эх сурвалжийн програм ашигладаг
  • Хэд хэдэн крипто валютыг эзэгнэх боломжтой

Аватрэйд дээр Крипто Валютыг Арилжаалах Шалтгаан

АваТрэйд нь бүх арилжаалагчдад шилдэг үнэлгээтэй бүх төрлийн цахим зоосыг 24/7 арилжаалах боломжийг олгодог. Сүүлийн хэдэн жилийн турш крипто валютын эрэлт хэрэгцээ асар их өссөнтэй холбоотойгоор тэдгээр нь уламжлалт бөгөөд нийтлэг хөрөнгө болжээ. Уг шинэ технологийн гол зорилго нь хүмүүст банк эсхүл бусад санхүүгийн байгууллагуудад найдалгүйгээр худалдан авах, арилжаалах болон хөрөнгө оруулах боломжийг олгох юм.

АваТрэйд дээр крипто валют арилжаалах бүх давуу талуудыг нээн илрүүлэх:

Аватрэйд дээр Крипто Валютыг Арилжаалах Шалтгаан

  • Бага зэргийн хөрөнгөөр арилжааг эхлүүлэх
  • Өнөөдрийн хамгийн сайн арилжаалагддаг олон төрлийн криптовалютуудын давуу талыг эдлэх
  • Өрсөлдөхүйц своп түвшин
  • Та криптог богино арилжаалж (ХУДАЛДАХ) болох ба үнэ нь унасан үед ашиг олох боломжтой
  • Түрийвчийн залилан эсхүл хулгайд өртөх эрсдэлгүй
  • хүртэлх хөшүүргийн систем
  • Өдөр шөнөгүй ажилладаг үйлчилгээ ба 14 хэл дээрх тусламж
  • Таны лавлагаанд зориулсан шууд үнийн санал болон жагсаалт
  • Хүчирхэг MT4 Платформдээр арилжаалах
  • АваТрэйдGO аппликейшнтэй хамт зах зээлийн боломжуудыг ашиглах

АваТрэйд дээрх Крипто Валютын Арилжаа vs. Крипто Солилцоо

Онцлог АваТрэйд Солилцоо
Шинэ элсэлт / бүртгэлийн үйл явц Арилжаалагчид нэн даруй арилжаалж эхлэх боломжтой Данс шууд нээх нь урт хугацаа шаардсан үйл явц
Арилжааны позиц нээх хурд Нэн даруй Арилжаа бүрийг арбитрын комиссоор баталгаажуулах ба 30 секунд зарцуулагдана
Зохицуулалт АваТрэйд нь 5 тивд зохицуулагддаг бөгөөд тасралтгүй хянагддаг Крипто валютын солилцоо нь зохицуулагч эрх мэдэл бүхий байгуулагуудаас хамааралгүй
Ашиг олох боломж Зах зээл доош чиглэсэн үед ч ашиг олох боломжтой Арилжаалсан хөрөнгө дээш чиглэлтэй үед л зөвхөн ашиг олно
Аюулгүй байдал Залилан эсхүл крипто валютын түрийвчний хулгайн эрсдэлгүй Залилан эсхүл крипто валютын түрийвчний хулгайн өндөр эрсдэлтэй
Арилжааны гүйцэтгэл Нэн даруйд Клирингийн байгууллага шаардлагатай
Хөрвөх чадвар Өндөр хөрвөх чадвартай Хөрвөх чадвартай
Шимтгэл Байхгүй Заавал биелүүлэх

Хамгийн Алдартай Крипто Валютууд:

Өнөөдрийн Хамгийн Алдартай Крипто Валютууд:

Биткойн, Биткойн Кэш ба Биткойн Голд

Биткойн

Энэхүү хүчирхэг-мега валют нь бусад валютуудынхаа хувьд том гарцыг нээснээс гадна одоогийн энэ нэр хүндийг авч ирэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Энэ нь илүү олон Биткойн үйлдвэрлэгдэхгүй байхыг зохицуулдаг бөгөөд дээд тал нь 21 Сая Биткойн нэгж байлгахаар тохиролцжээ. Анх танилцуулагдаж байхдаа, ханш нь $1-оос 1,309 BTC байжээ. Дугуй эргэсэн бөгөөд 2017 онд Биткойн нь $19,783.21 буюу бүх цаг үеийн хамгийн өндөртөө хүрсэн ба энэ Биткойнын үүсгэн байгуулагч Сатоши Накамотогийн хувьд хамгийн чухал түүхэн үе байлаа.

Биткойн Кэшийг (BCH) 2017 оны 8-р сарын 1-нд Биткойн хард форкоос үүсгэн бий болгосон бөгөөд энэ нь өөр дүрэм бүхий блокчэйнын шинэ хувилбарыг бий болгосон юм. Үндсэн Биткойн блокчэйныг шинэ хувилбарт шилжүүлсэнээр, тус програм нь одоо илүү олон тооны гүйлгээ хийх хүчин чадалтай болсон.

Биткойн Голд (BTG) нь Биткойныг хоёрдагч форк юм (өөрөөр хэлбэл. Биткойнын эх кодоос улбаалан гарсан хоёрдогч хувилбар). Энэ нь Биткойнын гүйлгээний түүхийг хадгалан үлддэг бөгөөд хэрэв та форкоос өмнө Биткойн эзэмшиж байсан бол та одоо адил хэмжээний Биткойн Голд эзэмшинэ гэсэн үг юм. Уг криптовалют нь ASIC-д суурилсан оновчлолд бага өртөмтгий өөр хувилбарт майнинг алгоритмыг танилцуулах зорилготой бөгөөд хэрэглэгчдэд өөрсдийн компьютерийн үечлэлээр дамжуулан илүү ихийг олох боломжийг олгодог.

Алт-Койнс

Алткойнс гэдэг нь Биткойнын амжилтын дараа үүсэн бий болсон крипто валютуудтай холбоотой ерөнхий нэр томьёо юм. Эхэндээ эдгээр нь жинхэнэ Биткойныг дуурайсан хуулбар төдий зүйлүүд байлаа. Өнөөдөр эдгээрийн тоо нь 1,000 гаруйд хүрсэн бөгөөд цаашид ч өссөөр байна. Ихэнх крипто валютууд нь ICO-г (Зоосны Анхдагч Санал – олноор санхүүжүүлэлтийн хэлбэр) дагалдан үүсэн бий болсон бөгөөд хөгжүүлэгчид нь технологийн хөгжлийг санхүүжүүлэхэд хязгаарлагдмал тооны анхдагч зоосыг санал болгох замаар бэлэн мөнгө өсгөдөг. Одоог хүртэл, доорх жагсаалтнаас гадна бид Нэймкойн, Пийркойн, Байткойн, Доч еМарк, Новакойн, Криптоженик Ембүү, Кварк, ДаркКойн ба Мангокойнз (ухаалаг утсанд) зэргийг нэрлэж болно.

Этереүм

Этереүм (ETH) нь валют төдийхөн зүйл биш бөгөөд – энэ нь яг л дэлхий даяар олон компютерыг бүхэлд нь хамарсан нэг аварга компютер шиг зүйл юм. Этереүмийг ашиглан нарийн төвөгтэй хүсэлтүүдэд хариу өгөх боломжтой. Үүний ухаалаг гэрээ хэлцэл гэдгээр танигдсан хувьсангуй компютерын програмуудыг хадгалах чадвар нь Этереүмд Биткойноос давуу байх боломжийг олгосон бөгөөд дэлхий даяарх банкнуудын анхаарлыг татаж байна. Энэ нь бусад хүчин зүйлсүүдийн дундаас цойлон гарч 2017 онд бараг 10,000% үсрэхэд хүргэжээ.

Лайткойн

Лайткойн (LTC) нь Биткойнтой олон шинж чанараар төстэй бөгөөд хамгийн ахмад крипто валютуудын нэг билээ. Гэсэн хэдий ч, Лайткойн ба Биткойнын хооронд хоёр гол ялгаа байдаг: Хурд ба мөнгөн дүн. Биткойнын блокийг үүсгэхэд 10 минут зарцуулагддаг бол Лайткойн нь блок үүсгэхдээ ойролцоогоор 2.5 минутыг л шаарддаг – хурдны хувьд 4 дахин илүү гэсэн үг. Түүнчлэн, Лайткойн нь Биткойноос 4 дахин илүү олон тоо хэмжээгээр үйлдвэрлэх чадалтай тул олон хэрэглэгчийг өөртөө татдаг! Гэсэн хэдий ч, Лайткойн нь маш түвэгтэй кривтографийг ашигладаг учир олборлолт нь бусад кривто валютуудаас ихэвчлэн хүнд байдаг.

Риппле

Риппле (XRP) нь төлбөр тооцооны сүлжээний дараагийн үе гэж нэрлэгдэж болно. Санхүүгийн салбарын тэргүүлэгчдийг татан оролцуулахаар анхлан бүтээгдсэн бөгөөд уг цахим валют нь өнөөг хүртэл тэргүүлэх технологи байсаар ирсэн. Уг крипто валют нь 2017 онд тэсрэлт хийсэн бөгөөд $0.0063-оос $1 гаруйд хүрчээ.

EOS

Уг э-зоос нь Этереүмийн хамгийн том өрсөлдөгчид тооцогддог. EOS блокчэйн нь гүйлгээг үр дүнтэй бүртгэж, хамгаалдаг тул ихээхэн алдар нэрийг олжээ. Энэ нь Этереүмийн блокчэйнтэй төстэй боловч илүү хурдан, илүү өргөн хүрээг хамарсан бөгөөд хэрэглэгчдэд төвлөрсөн бус аппликейшныг илүү үр дүнтэйгээр бий болгох боломжийг олгодог. Зах зээлийн шинжээчид тус валютыг ‘Төвлөрсөн Бус Аппликейшны Хамгийн Хүчирхэг Дэд Бүтэц’-ээр өргөмжилсөн ба түр хугацааны сонирхолтой боломжуудыг бий болгох замаар тус зоосны үнийг хиймлээр хөөрөгддөг.

Юу Криптог Арилжаанд Төгс Зохицсон Болгодог Вэ

Криптовалютын үнэ нь эрэлт ба нийлүүлэлтээр голчлон шийдэгдэж байдаг тул энэ нь арилжаачдад хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг олгодог ба; Тэдгээрийн үнэ цэнэ нь үндэсний эдийн засаг эсхүл улс төрийн үзэгдэлд бага хамааралтай байдаг. 2017 онд Биткойн алтны үнийг давж гарахад, АНУ-ын зах зээлээс 2 ETFs -ыг Биткойн дээр танилцуулсан ба крипто валютын ертөнцөд илүү их хэмжээний мөнгийг татан оруулах болсон . 2017 онд Энэтхэгийн Парламентийн Гишүүн Нарендра Моди цаасан мөнгөн тэмдэгтийг электрон мөнгөн тэмдэгтээр аажмаар солих талаар мэдэгдэл хийсэн бөгөөд; 2018 оны 3-р сард Маршал Айландаас өөрийн үндсэн мөнгөн тэмдэгтээр АНУ-ын долларын оронд крипто валютыг сонгох талаар мэдэгдсэн төдийгүй; бусад төв банкууд блокчэйн шиг технологийг нэвтрүүлэх талаар судалгаа хийж байна… цөөн үгээр хэлбэл крипто валютууд нь цаашид ч оршин тогтносоор байх юм. Крипто валютад хөрөнгө оруулагчид дэлхий даяар өсөн нэмэгдэж буй бөгөөд тэд давуу талыг нь аль хэдийнэ нээн илрүүлжээ:

  • Криптовалютын үнэ нь зах зээлийн чиг хандлага, эрэлт ба нийлүүлэлтээр голчлон шийдэгдэж байдаг тул энэ нь арилжаачдад хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг олгодог
  • Өнөөдрийн хамгийн сайн арилжаалагддаг олон төрлийн криптовалютуудын давуу талыг эдлэх
  • э-зоос нь өндөр-хувьсамтгай хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг санал болгодог
  • Крипто нь амралтын өдрүүдээр ч буюу 24/7 арилжаалагддаг

Анхаарна уу: Крипто валютын зах зээлийн өндөр хувьсамтгай байдал нь хязгааргүй арилжааны боломжийг санал болгохоос гадна өндөр алдах эрсдэлийг мөн дагуулдаг.
Үнийн хэлбэлзлэлээс хамааран, тодорхой нэг крипто хослолууд манай арилжааны платформаас түр хаагдах ба/эсхүл устгагдаж болзошгүй юм.
Боломжит крипто валютад хамаарах манай крипто арилжааны нөхцлийн хуудсыг харна уу.

Та AvaTrade – тэй арилжаа хийхдээ дижитал зоосны үнийн өөрчлөлтөнд худалдаа хийх буюу түүнийг бодитоор худалдан авна гэсэн үг биш юм.