USD/CHF
Instrument:usd/chf |
USDCHF бол ам.доллар болон Швейцарийн франкийн ханшийг илтгэдэг тикер тэмдэг юм. Заримдаа Свисси хэмээн нэрлэгддэг энэхүү USDCHF валютын хос нь 2019 оны 10-р сарын байдлаар Форексын зах зээл дээр хамгийн их арилжаалагддаг таван валютын хосын тоонд бичигддэг. Хос нь АНУ-ын долларыг агуулдаг тул энэ нь валютын гол хосын нэг гэж тооцогддог. Энэ нь бусад валютын хосыг бодвол өдөр тутмын асар том хэмжээний эргэлттэй ба өндөр хөрвөх чадвартай, мөн жижиг спердтэй хос юм.
USDCHF валютын ханшийн хувьд доллар нь үндсэн валют, Швейцарийн франк нь үнийн саналын журмаар явагддаг. Энэ нь ямар ч үед USDCHF хосын үнэ нэг ам.доллараар солилцоход шаардагдах Швейцарийн франкийн тоог илэрхийлнэ гэсэн үг юм.
USDCHF-ийн түүх
Америк долларыг тайлбарлах ч шаардлагагүй болов уу. 1792 онд АНУ-ын Конгресс АНУ-ын долларыг бий болгосон бөгөөд одоо дэлхий дээр хамгийн их эргэлтэнд ордог мөнгөн тэмдэгт юм. АНУ-ын доллар Форексын зах зээл дэх бүх гол валютуудтай нэгтэж “үндсэн” хосуудыг бий болгодог.
Үүний зэрэгцээ Швейцарийн франк нь сонирхолтой түүхтэй бөгөөд одоо хоргодох-валют гэж нэрлэгддэг. Энэхүү мөнгөн тэмдэгтийг анх 1850 онд гаргасан бөгөөд 1865-1920 оны эхээр Швейцарь нь Франц, Итали, Бельгийн хамтаар Латин мөнгөний холбооны нэг хэсэг байсан бөгөөд мөнгөнд бэхлэгдсэн байжээ. Швейцарийн франк нь Дэлхийн 2-р дайны дараа үүссэн Бреттон Вудсын системийн нэг хэсэг байсан боловч энэ систем нь хэт тэнцвэргүй байдлаас болж 1974 онд нуран унасан юм. Тус улс нь валютынхаа үнэ цэнийг алтанд бэхжүүлж эхэлсэн боловч 2000 онд бүх нийтийн санал асуулгаар бүх юмыг өөрчилсөн юм.
Швейцарийн франк нь улс төрийн болон эдийн засгийн менежментийн зохистой бодлогуудаар аюулгүйн орогнолын зэрэглэлтэй болсон юм. Улс төрийн үүднээс авч үзвэл тус улс төвийг сахисан байр суурьтай бөгөөд ялангуяа 1815 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнд нэг ч удаа оролцоогүй юм. Швейцарь улс нь эерэг худалдааны баланстай санхүүгийн бодлоготой бөгөөд ямар ч тохиолдолд санхүүгийн хатуу буруу бодлого хэрэглэдэггүй байна. Тус улс нь бичиг баримтын нууцлалыг асар хүчтэй хамгаалдаг түүхтэй бөгөөд үүнийгээ 1934 онд хуулиар баталгаажуулсан ба Швейцарийн Үндэсний банк нь инфляцийг тэгийн хэмжээнд барих бодлого баримталсаар ирсэн. Тус улсын улс төрийн төвийг сахисан бодлогын улмаас Швейцарийн франк нь хүчтэй бөгөөд тогтвортой валют болон хувирсан юм.
Сонирхолтой нь энэ валют “цаасан алт” гэж тооцогддог ч Швейцарийн франк нь нөөцийн валютад тооцогдоггүй юм. Өөрөөр хэлбэл Швейцарьт валютын гүйлгээг Швейцарь франкаар биш евро (EUR) эсвэл ам.доллараар (USD) хийдэг.
USDCHF валютын хос үүссэн түүх
Швейцарийн франк нь 2007-2009 оны Их хямралын үеэр бүх гол валютуудын хувьд бэхжсэн нь түүнийг хоргодох-валютан мөнгөн тэмдэгт болох чанарыг харуулсан юм. Үнэн хэрэгтээ хямралын үеэр ба дараа түүний дараа ч Швейцарийн франк хожсон ба , 2011 оны 8-р сард USDCHF-ийн хамгийн бага үнэ болох 0.7066 -д хүрсэн юм.
USDCHF хос хожим паритетаас дээш гарч, 2015 онд огцом буурч, Швейцарийн Үндэсний банк еврогийн эсрэг Швейцарийн франкийн доод түвшинг 1.2 гэж тогтоосон юм. Энэхүү мэдэгдлийн дараа USDCHF 1.0200-аас 0.8300 болж буурсан байна. Хожим нь тэрээр улам өндөр болж, 2019 оны 10-р сарын байдлаар 1.0300-аас 0.9200-ийн хооронд арилжаалагдаж байв.
USDCHF-т нөлөөлөх гол хүчин зүйлс
Швейцарийн Үндэсний банк (SNB) нь Швейцарийн төв банк бөгөөд USDCHF хост хамгийн их нөлөө үзүүлдэг байгууллага юм. Хосын үнийн үндсэн хэлбэлзэл нь 2015 онд EURCHF-ээс салгах тухай гэнэтийн мэдэгдэлтэй холбоотой байв.
SNB мөн улирлын хүүгийн ханшны мэдээллийг нийтэлдэг ба үүний хажуугаар банкны богино болон урт хугацааны мөнгөний бодлогыг нарийвчлан харуулсан тайланг хавсаргасан мэдээлдэг байна. Швейцарийн франкийн үндсэн хөдөлгөөнийг ойлгохын тулд дээрх мэдээллүүдийг анхааралтай ажиглах шаардлагатай юм.
Холбооны нөөц
ХНС бол бидний мэдэхээр АНУ-ын банкны төв систем юм. Холбооны нөөцийн сан нь ханшийн тайланг жилд найман удаа гаргадаг. Энэхүү тайлангийн үеүүд нь маш чухал, учир нь Форексийн зах зээл дэх АНУ-ын доллар (USD) чухал үүрэг гүйцэтгэдэг.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо
Ихэнх валютын нэгэн адил USDCHF нь мэдээлэлд маш мэдрэмтгий байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь ам.долларын ханш болон дэлхийн Форексын зах зээлийн хэлбэлзлийг өдөөх томоохон катализатор болдог юм. Трейдэрүүд ялангуяа Nonfarm Payrolls (NFP)(хөдөө аж ахуйн бус салбар)-ын сар бүр гаргадаг тайланг маш анхаарч судалдаг бөгөөд үүийг хариуцдаг байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо юм. USDCHF хосын нэг хэсэг болох ам.долларын ханшийн өөрчлөлт энэхүү хосын ханшид нөлөөлнө.
Швейцарийн Холбооны Статистикийн алба
Холбооны Статистикийн алба нь Швейцарийн албан ёсны статистикийн ажиглалтын үндэсний алба юм. Энэ нь эдийн засаг, хүн ам, хүрээлэн буй орчин гэх мэт улсын хэмжээнд чухал ач холбогдолтой мэдээллийг боловсруулж, нийтлүүлдэг. USDCHF-ийн худалдаачид нь бизнесийн үйл ажиллагааны тооллого, хэрэглээний үнийн үндэсний индекс, Швейцарийн орлогын бүтэц, Швейцарийн ажиллах хүчний ажил зэрэг үндсэн судалгааны мэдээллийг анхаарах шаардлагатай.
USDCHF-ийн хамаарал
USDCHF валютын хос нь EURUSD хостой үргэлж төгс сөрөг харьцаатай байсан. Энэ нь EURUSD унах үед USDCHF өсөх хандлагатай байна гэсэн үг юм. Нэмж дурдахад аюулгүйн хорогдлын хүчин зүйлийн улмаас USDCHF валютын хос алттай харьцах сөрөг харьцаатай байсан. Алтны үнэ өсөхөд USDCHF ханш унах хандлагатай байдаг юм.