

Дэлхийн каннабис-акулуудын (том компаниудын) индекс (BGCANG Index) нь каннабисын үйлдвэрлэлтэй холбоотой, мөн бирж дээр арилжаалагддаг хамгийн томд тооцогдох 20 компанийн үйл ажиллагааг хянах зорилготой юм.
Энэхүү индекс нь каннабисын борлуулалт орлого нь нийт үйл ажиллагааны орлогын дор хаяж 50% -ийг бүрдүүлдэг компаниудыг л хамардаг. Үүний үр дүнд каннабис-акулуудын индекс нь марихуантай холбоотой хувьцааны дэлхийн зах зээлийн жишиг индекс болон хувирсан юм.
Каннабис-акулуудын индексийг Германы санхүүгий технологийн компани болох BITA 2018 оны 11-р сарын 16-ны өдөр танилцуулав. Энэхүү зорилго нь анагаах ухааны каннабисын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтэд бүртгэлтэй тэргүүлэгч компаниудын ажилагааны найдвартай явдлыг хянах арга байв.
Анхны шатны үед түүний индексийн утга нь 1000 цэг байв. Эхэн үедээ буюу 2018 оны 12-р сард тэрээр доошилж хамгийн доод түвшин буюу 724-д хүрсэн ч -, дараа нь 2019 оны 3-р сард дээд цэгтээ буюу 1240 болж өсөв. Түүнээс хойш буурч, зах зээлийн үнэлгээ нь 2019 оны 8-р сарын байдлаар 820 орчим цэг дээр байна.
Каннабис акулуудын индексийг капиталжуулалтаар тооцдог – өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээгээс хамаарч энэхүү индекст оруулждаг. Хувь хүний компаниудын төвлөрлийг бууруулж, жинхэнэ төрөлжүүлэлтэд хүрэхийн тулд 15% -ийн хязгаарлах хүчин зүйл хэрэглэдэг.
Индексэд орохын тулд компани нь дараахь шаардлагыг хангасан байх ёстой.
Энэхүү индексид оруулахын тулд BITA нь дээр дурьдсан хөрвөх чадвар, орлогын шүүлтүүрийг ашиглан дэлхийн хамгийн том 20 компанийг сонгон шалгаруулдаг.
Доор жингийн хэмжээгээрээ каннабис-акулуудын индекст шилдэг аварт багтсан компаниудын жагсаалтыг үзүүлэв (2019 оны 8-р сарын байдлаар):
| # | Компани | Жин |
| 1 | Cronos Group Inc. (CRON) | 16.55% |
| 2 | Aurora Cannabis Inc. (ABC) | 15.64% |
| 3 | Canopy Growth Corporation (WEED) | 14.87% |
| 4 | GW Pharmaceuticals PLC Sponsored ADR (GWPH) | 13.15% |
| 5 | Tilray, Inc. (TLRY) | 11.00% |
| 6 | Aphria Inc. (APHA) | 5.44% |
| 7 | HEXO Corp. (HEXO) | 4.22% |
| 8 | OrganiGram Holdings Inc. (OGI) | 3.34% |
| 9 | Innovative Industrial Properties Inc. (IIPR) | 2.93% |
| 10 | Green Organic Dutchman Holdings Ltd. (TGOD) | 2.31% |
BITA нь индексийн томъёоллыг нарийвчлан тодорхойлсон 16 хуудас бүхий баримт бичгийг гаргасан боловч ихэвчлэн дараах зарчмуудыг ашигладаг:
Индексийг тооцоолохдоо Ласпейрессын томъёог хэрэглэдэг. Энэ нь аливаа цаг үед тохиолдож болох корпорацийн мэдэгдэхүйц өөрчлөлтийг, жишээлбэл компанийг нэгтгэх, өөр копаний эрхэнд шилжих гэх мэт үйл явдлыг тодорхойлж чаддаг.
Индексийг тухайн өдрийн секунд бүрт тооцож байдаг. Индексийн ерөнхий үзүүлэлт нь тухайн компаниудын бирж ээс өгсөн хувьцааны ханшийн үнийн мэдээллээс хамаардаг. BITA нь долларын ханшийг индексийн үндсэн валют болгон ашигладаг.
Индекс нь 13-н аравтын оронтой тоогоор тооцдог боловч хялбаршуулах үүднээс 2 аравтын тоогоор илэрхийлдэг.
Дээр дурдсанчлан индекс нь 15% -ийн хязгаарлалтын коэффициентийг ашигладаг. Энэ процесс нь давталттай байдаг бөгөөд илүүдэл жинг 15% -иас бага жинтэй компаниудын хооронд пропорциональ байдлаар дахин хуваарилдаг.
Тооцоо болон хуваарилалт нь АНУ-ын ердийн худалдааны цагаар (өглөөний 09.30-аас 16:30 цаг хүртэл) явагддаг.
Каннабис-акулуудын индекс нь улирал тутам өөрчлөгдөж, шалгуурт нийцсэн компаниудыг хасах эсвэл нэмэх зорилгоор дахин хянагддаг. Хяналтыг 3, 6, 9, 12-р сарын 3 дахь баасан гаригийн хаалтын үнээр тодорхойлдог бөгөөд энэхүү өөрчлөлт нь ирэх даваа гаригт нийтлэгддэг.
Олон мянган жилийн туршид хүмүүс марихуанийг эмчилгээний болон сувиллын эм хэлбэрээр ашигладаг байжээ. Өнгөрсөн зуунд энэ нь гол төлөв хууль бус бүтээгдэхүүн байсан боловч сүүлийн 10 жилийн хугацаанд энэ салбарт асар том өөрчлөлтүүд гарч, хөрөнгө оруулагчдид каннабис үйлдвэрлэлийн компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг нь төрүүлжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд марихуан үйлдвэрлэлийг хууль бус бүсээс гаргахад чиглэсэн олон зорилтууд биеллээ олов.
2009 онд АНУ-ын тэр үеийн Ерөнхий прокурор Эрик Холдер Хар тамхины хэрэг эрхлэх газарт анагаахын журмаар каннабис тариалж худалдаалдаг цэгүүдийг шалгаж хянахыг зогсоосон тушаал гаргасан бөгөөд энэ нь АНУ-ын Холбооны засгийн газраас хар тамхины талаар явуулах бодлогыг зөөлрүүлсэн байр суурийн илэрхийлэл байсан юм.
Конгресс дараа нь Холбооны оролцоогүйгээр өөрийн каннабисын үйл ажиллагааг хууль ёсны дагуу хамгаалах боломж олгосон Рорабахер-Фаррагын хуулийг баталснаар энэхүү салбар нь нэмэлт дэмжлэгийг авсан юм.
2016 онд ерөнхийлөгчийн Трампын үеэр энэ салбар нь бага зэргийн цочрол авсан юм. Учир нь шинэ Ерөнхий Прокурор Обамагийн каннабисыг дэмжих зарим зааврыг цуцлах арга хэмжээ авсан боловч тэрээр 2018 оны сүүлээр огцорч, түүний залгамжлагч Уильям Барр нь түүний кабинет энэ салбартай тэмцэхгүй гэж Конгрессын хуралдаан дээр мэдэгдэв.
2019 оны 8-р сарын байдлаар 30 гаруй муж эмнэлгийн марихуанаг аль хэдийн хуульчилж өгсөн бөгөөд одоогоор АНУ-д энэ салбар хөнгөвчлөн амьсгалах боломжтой. Холбооны засгийн газар 1996 онд Калифорниа мужыг марихуаныг хууль ёсны гэж болгосныг буруутгаж байсан үетэй харьцуулахад байдал өмнөхөөс эрс өөр болсон юм.
2019 оны 8-р сарын байдлаар 30 гаруй муж эмнэлгийн марихуаныг аль хэдийн хуульчилж өгсөн бөгөөд одоогоор АНУ-д энэ салбар ялалтанд хүрсэн юм. Холбооны засгийн газар 1996 онд Калифорниа марихуанаг хууль ёсны гэж буруутгаж байсан үед энэ байдал өмнөхөөс эрс өөр юм.
АНУ-аас ирж буй мэдээнүүд нь дэлхий нийтийг түгшээгээд байгаа ч энэ салбарт Канад тэргүүлж байна. Эмнэлгийн марихуаныг 2001 онд тус улсад хуульчилсан бөгөөд 2018 онд Холбооны каннабисын тухай хуулиар марихуан болон түүний дагалдах бүтээгдэхүүнийг тариалах, хадгалах, худалдан авах, хэрэглэхийг албан ёсоор хуульчилсан.
Европт Нидерланд нь 1970-аад онд нээгдсэн хар тамхины кафенуудаараа алдартай юм. Түүнчлэн Их Британид марихуантай холбоотой анагаах ухааны маргаан дэгдэж байна.
Гэсэн хэдий ч, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг учраас, хүмүүс АНУ-д марихуанаг хууль ёсны болгохыг ихээхэн хүлээж байна. Хамгийн гол нь тэдний хүссэн зүйл биеллээ олох магадлалтай байгаа юм.
2018 оны 12-р сард конопляг (энэ нь мөн каннабис ашиглаж үйлдвэрлэдэг) албан ёсоор хуульчилсан. Конопля ба марихуаны хоёр каннабидиол хэмээх ижил төстэй химийн найрлага агуулдаг боловч, конопля нь сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинол хэмээх найруулгыг бага агуулдаг.
Мэдээжийн хэрэг, каннабисын салбар нь хууль эрх зүйн “саарал бүс” -д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа боловч үүнтэй холбоотой олон эрсдлүүд бий гэж айх шаардлагагүй. Энэ салбар нь хөрөнгө оруулагчдад асар их боломжийг бий болгож байна.
Хөгжлийн өвөрмөц шатандаа байгаа салбарын хувьд каннабис-акулуудын үнийн индексэд нөлөөлж буй хүчин зүйлүүд өөр өөр байдаг. Хар тамхийг хуульчилсан нь Хууль эрх зүйн салбарын хамгийн том мэдээ байсан бөгөөд ийм мэдээ цацагдсан нь индексийн үнэд их нөлөөлсөн. Түүнчлэн энэ салбар нь өөр өөр улс оронд тусгай татвар ногдуулдаг салбарт хамардаг.
Тусгай бүрэлдэхүүн хэсгийн хувьцааны мэдэгдэхүйц өөрчлөлт нь индексийн үнийн чиглэлд нөлөөлдөг. Үүнтэй холбогдуулан аливаа хувьцаат компаний ажиллагааны чиглэл болон зах зээлийн мөн чанарыг сайн ойлгох нь чухал юм.
Газарзүйн хувьд аливаа зах зээл бүр өөр өөр боломжуудтай бөгөөд мөн орон нутгийн өвөрмөц шинж чанартай эрсдэлүүдтэй тулгардаг. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг эсвэл үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцааны үнийн харьцангуй өндөр эерэг хамаарал байгаа гэсэн үг юм.
Конопляны арилжааны индекс нь олон давуу талтай:
AvaTrade-г ашиглаж үед Каннабис-акулуудын индексыг ашиглах шалтгаан бий юу?
Каннабис-акулуудын индексийг AvaTrade-д үнийн зөрүүн дээр ажиллах үед бий болох зарим давуу талуудыг энд оруулав:
Каннабисын худалдаа хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэхүү эмийг олон тооны эмчилгээний болон амралт сувиллалд өргөн хэрэглэж байгаа нь хөрөнгө оруулалтын боломж хязгааргүй гэдгийг баталж байгаа юм. Та Дэлхийд алдартай, итгэл даах чадвартай AvaTrade-г ашиглан оролцох каннабис-акулуудын индекс болон бусад хувьцааны арилжаанд оролцох боломжтой юм.