Germany_40
Instrument:germany_40 |
DAX 30 индекс гэдэг нь Германы өндөр капиталжуулалт болон ногдол ашгийн олголт бүхий хамгийн том 30 компаний хувьцааны тогтоосон үнийг тооцдог үзүүлэлт юм. Түүхийн үүднээс, Германыг Европын эдийн засгийн төв гэж үздэг бөгөөд DAX 30-ын үзүүлэлтээс Европын бүсийн эдийн засгийн бодит байдлыг харж болно.
Аль ч хөрөнгийн биржийн индекс нь түүнд багтсан компаний хувьцааны ханшийн өсөлт эсвэл уналтын нийлмэл үзүүлэлт байдаг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн индекс бүр тусгайлан сонгон авсан бүс нутгийн зах зээлийн төлөв байдлыг харуулдаг. Жишээлбэл, DJA 65 нь АНУ-ын том корпорациудын, Nikkei 225 нь Японы компаниудын, харин UK_100 нь Их Британи улсын компаниудын индексийн хэлбэлзлийг тус тус тооцоолдог.
DAX үүссэн түүх
Анх DAX буюу Deutscher Aktienindex-ыг дагаж мөрдөх шийдвэрийг 1987 оны сүүлээр гаргажээ. Эхний шатанд, индексийн утгыг 1000 гэж авч байсан бөгөөд цаашдаа энэ утгаас холдож эхэлсэн юм.
Логикийн хувьд энэхүү индекс нь Германы хөрөнгийн зах зээлийн төлөвийг тодорхойлдог хэмээн бараг 30 жилийн дараагаар дэлхий нийтээр ажиглаж байна. DAX нь чөлөөт хувьцаа (free-float) бүхий капиталжуулалтын шалгарсан индекс юм. Frankfurter Wertpapierbörse-н удирдлага доор байх XETRA цахим бирж дэх хувьцааны үнийг тооцоонд хэрэглэдэг.
DAX 30-д хэн багтдаг вэ?
Компани нь DAX 30 индексийн бүтцэд багтахын тулд орон нутгийн зэх зээл дээр ажиллах, өндөр капиталжуулалттай байх, Германы хөрөнгийн бирж дээр танигдсан байх зэрэг хатуу шаардлагад нийцэх ёстой.
Индексийн 30 компаний тоонд багтаж, байр сууриа бататгасан төлөөлөгчид нь Siemens, автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч BMW болон VW, Bayer зэрэг юм. Мөн түүнчлэн, тус бүтцэд хими, аж үйлдвэр, програм хангамж, эмийн үйлдвэрлэлийн салбарууд багтдаг бөгөөд 30 компанийн нийт капиталжуулалт нь 950 гаруй тэрбум доллар байна.
Дэлхийн бусад хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдийн адил DAX нь үнэт цаасны индекс (Fixed Income Indices) болон Германы үнэт цаасны индекс (Dax German Indices) зэрэг индексийн бүхэл бүтэн жагсаалтыг өөртөө багтаадаг.
Үүний зэрэгцээ, “цэнхэр хасаа” буюу Франкфуртын хөрөнгийн биржийн Prime болон Standard ангилалд багтах 30 компанийн хувьцааны тогтоосон үнийг тооцдог DAX 30 нь индексийн бүлийн толгойлогчоор үлддэг болно. Энэ нь биржийн арилжааны эргэлтийн дөрөвний гурвыг бүрдүүлдэг юм. DAX 30 нь сонгодог индекс боловч Германы 100 компанийн хувьцааны тогтоосон үнэ дээр суурилан тооцогдох DAX 100 гэх мэт өөрчлөлттэй байж болно.
Индекс яаж тооцогддог вэ?
DAX 30-н үнэ тооцоологддог үндсэн цаг нь Европын ажлын өдөр буюу Москва хотын цагаар 11.00-с 19.30 хүртэлх хугацаа болно. Тохиролцоо байгуулах болон үндсэн дүн шинжилгээ хийхдээ трейдерүүдийн тооцдог бусад дэлхийн индексүүдээс ялгаатай нь DAX нь PR аргаар (үнийн өөрчлөлт) болон TR (төлсөн ногдол ашгийн) дагуу аль алинд нь гүйцэтгэлийн индекс шиг тооцоологддог. Европын Холбооны мөнгөн тэмдэгт, АНУ-н доллар, CHF, AUD эсвэл JPY-р харагдаж болно.
DAX 30 индексийн онлайн график
DAX 30 индекс нь евроны ханшийн динамикт нөлөөлж, “Европын Холбооны” эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг Герман улсын эдийн засгийн төлөв байдлын объектив үзүүлэлт юм. DAX 30-н компаниудын нилээдгүй хувьцаа нь АНУ зэрэг бусад улсын биржүүд дээр арилжаалагддаг тул Америкийн эдийн засгийн төлөв байдал болон индексийн хэлбэлзлийн хооронд тодорхой хамаарал ажиглагддаг.
Трейдерийн хувьд DAX 30 индекс нь дүн шинжилгээ, арилжаа хийх үр дүнтэй хэрэгсэл юм. Индекс нь өндөр хөрвөх чадвар, европын бусад индекстэй уялдуулан холбох боломжтой байдаг. Индекс нь тогтвортой шинж чанартай тул хөрөнгө оруулагчдаас тэвчээр шаарддаг гэдгийг практик харуулж байна. Үүний хажуугаар, DAX нь Герман болон Европын Холбооны эдийн засгийн мэдээ, катаклизм буюу эрс өөрчлөлт, байгалийн гамшиг, макро эдийн засгийн хүчин зүйлс зэрэгт тодорхой хариу үйлдэл үзүүлдэг.
Аvatrade дэх DAX 30 индексийн арилжааны давуу тал
- амжилттай олон улсын брокерын доор хийх арилжаа;
- гадаад олон хэлтэй талбар дээр хийх ажил;
- ашигтай бонусын хөтөлбөрүүд;
- актив болон дамжуулж буй өгөгдлийн аюулгүй байдлын баталгаа;
- 24 цагийн үр дүнтэй тусламжийн алба