UK100
MT5/MT4 Symbol:FTSE100 |
Instrument:UK_100 |
Country:UK |
Currency:GBP |
Exchange:ICE EUROPE |
Trading Hours (GMT):01:00-20:59 |
FTSE 100 (Financial Times Stock Exchange гэж уншигддаг бөгөөд Footsie буюу футси нэрээрээ алдартай) нь хамгийн алдартай (худалдааны хувьд ч) хөрөнгийн индекс юм. FTSE нь Лондонгийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээний 80 орчим хувийг бүрдүүлдэг компаниудыг нэгтгэдэг бөгөөд бусад бүх индексээс ялгаатай нь тэрээр бүхэлдээ биржийн мэдэлд байдаггүй, түүний хувьцааг Financial Times компани эзэмшдэг.
FTSE 100 нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг 100 том компанийг багтаадаг; Индексийн өгөгдлүүд нь 15 секунд тутамд шинэчлэгдэж байдаг.
Үндсэндээ FTSE нь Их Британийн хөрөнгийн зах зээл дээрх нөхцөл байдлыг тусгасан боловч индексэд багтсан зарим компаниуд Английнх биш тул FTSE-ийг цэвэр Английн индекс гэж үзэх нь буруу юм.
FTSE 100-ийн түүх
FTSE индексийг 1984 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд анхны утга нь 1000 цэг дээр байв. 2000-аад оны интернетийн хэрэгцээний өсөлтийн үеэр индексийн утга нь 7103.98-д хүрэв. 2007-2010 оны санхүүгийн хямралын улмаас FTSE нь 3500-аас доош унасан юм. Долоон жилийн дараа буюу 2017 оны 3-р сард индекс нь түүхэн дэх дээд түвшиндээ буюу 7777.62-д хүрсэн юм.
FTSE 100 индексийн бүтэц
FTSE 100 индексийн бүтцийг улирал тутам тодорхойлдог бөгөөд өмнөх ажлын өдрийн төгсгөлийн байдлаар компаниудын өгөгдлийг харгалзан үздэг. Улирал тутамд тодорхой шаардлага хангаагүй зарим компаниудыг жагсаалтаас хасч, оронд нь өөр компаниудыг оруулдаг.
FTSE-д багтдаг 10 том компани, тэдгээрийн индекст эзлэх байр суурь | |||
Компани | Индекст эзлэх хувь (%) | ||
HSBC Holdings | 7.3% | ||
Royal Dutch Shell A | 5.43% | ||
BP | 5.3% | ||
Royal Dutch Shell B | 4.89% | ||
British American Tobacco | 4.77% | ||
GlaxoSmithKline | 4.21% | ||
Diageo | 2.94% | ||
Vodafone Group | 2.94% | ||
Reckitt Benckiser Group | 2.4% | ||
Shire | 2.34% |
FTSE индексэд нөлөөлөх хүчин зүйлүүд
Индексэд багтсан ихэнх компаниуд нь Британийх учраас ЕХ-ны улс төр, эдийн засгийн мэдээ FTSE-д тодорхой нөлөө үзүүлдэг. Мэдээж гол хүчин зүйл нь Британид хамааралтай хэвээр байгаа бөгөөд нөлөө үзүүлдэг мэдээ мэдээлэл бол: зээлийн хүү өөрчлөх шийдвэр, ДНБ, аж үйлдвэрлэл болон инфляцийн талаарх мэдээ юм.
FTSE-ийн компаниудын ашиг орлого нь ихэнхдээ гадаадаас орж ирдэг учраас аливаа нэг дүнг фунтээр биш харин ам.доллараар нийтлэхэд хүрдэг. Жагсаалтаас харахад FTSE -ын хамгийн том 5 компани газрын тосны салбарт (BP, BG Group, Royal Dutch Shell, Petrofac, Tullow Oil) ажилладаг бөгөөд Ойрхи Дорнодод болж буй үйл явдлууд эдгээр компанид ихээхэн нөлөөлдөг. Харин 13 уул уурхайн компанийн хувьд дэлхийн аль ч өнцөгт болж буй үйл явдал тухайн компаниудад нөлөөлж байдаг, учир нь дэлхийд болж буй ямар ч үйл явдал түүхий эдийн үнэд шууд нөлөөлдөг.
FTSE 100 худалдааны мэдээлэл
- FTSE 100 дээр фьючерсийг амралтын өдрүүдээс бусад өдөр GMT-ийн 7:01-ээс 19:59 цаг хүртэл арилжаалах боломжтой.
- FTSE индексийн өсөлт 0.5 пункт байна.
- Ихэнх брокеруудын хувьд FTSE 100-ийн хүүгийн доод хэмжээ 2% байдаг.
- Гүйлгээний хамгийн бага хэмжээ: 1 индекс.
- FTSE валют: Английн фунт.
AvaTrade дээр FTSE 100-ын худалдаанд оролцох нь
FTSE-ын арилжаанд оролцоход AvaTrade брокер нь таныг шинэ трейдэр эсвэл туршлагатай трейдэр гэдгийг үл харгалзан, аль алинд нь тохирох өндөр чанарын график болондүн шинжилгээний хэрэгслүүдийг олгодог. Бид та бүхэнд зах зээлд болж буй үйл явдлыг үл харгалзан өдөр бүр 24 цагийн турш дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг.
- Лицензтэй бөгөөд найдвартай брокер
- FTSE 100 индекс дээрх худалдаа
- Худалдан авах, зарах гүйлгээ хийх чадвар
- Компьютер ба гар утсанд зориулагдсан MetaTrader 5 болон AvaTradAct платформууд
- Дээд түвшний, олон хэл дээрх дэмжлэг
AvaTrade-т бүртгүүлж, бага спредтэй, зээлийн өндөр хөшүүрэгтэй худалдаа хийх боломжыг олж аваарай.