

Логоноосоо үүдэн “гурван зураастай компани” гэдгээрээ алдартай Adidas компанийг 1924 онд Адольф Дасслер үүсгэсэн ба тун удалгүй түүний ах, Рудольф нэгдсэн байдаг. Тэд өөрсдийн компаниа Dassler Brothers Shoe Factory буюу Дасслерийн Ахан дүүсийн Гутлын үйлдвэр гэж нэрлэж байж. Гэвч 1949 онд ах дүүс хагацаж, Адольф Adidas-ыг бүтээж, харин Рудольф өрсөлдөгч компани болох Puma-г үүсгэсэн. Энэ өдрийг хүртэл Adidas компани нь Германы Херцогенаурах хотод төв байгууллага нь байршдаг.
1993 онд хүчтэй өрсөлдөөний улмаас дампуурах дөхсөн ч, Adidas эргэн гарч ирж 1995 оны 11-р сарын 17-нд IPO-той болсон. Энэ нь Германы ‘Deutsche Börse’ (Франкфуртын Бирж) дээр жагсаагдаж, ADS гэсэн тэмдгийн доор жагсаагдсан байдаг.
Яаг өнөөдрөөс AvaTrade-тэй Adidas-ын Хувьцааны CFD арилжаалж эхлээрэй!
Хувьцаа нь DAX-30-ын нэг хэсэг юм, хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй зөвхөн Германы хамгийн том компаниудыг оруулдаг. Adidas нь Хувцас болон Нэхмэлийн бүтээгдэхүүний салбар ба Чөлөөт Хэрэглээний салбарын хүрээнд арилжаалагддаг.
Гутлын компаниар эхэлж байсан боловч, Adidas-ын бүтээгдэхүүний хүрээ нь бага зэрэг өргөтгөгдсөн. Тус компани нь футболк, өмд, леггинс, хантааз болон цамц гэх мэт янз бүрийн хувцас борлуулдаг.
Мөн түүнчлэн, загварын шаахай, брэндийн гоо сайханы бүтээгдэхүүн, нүдний шил, ухаалаг цаг, гар утасны дагалдах хэрэгсэл болон цүнх зэрэг дагалдах хэрэгсэллийн багцыг гаргадаг. Гэвч Adidas-ын хамгийн чухал бүтээгдэхүүн нь биеийн тамирын хувцас хэвээр байсаар байна, тус компани нь спортод зориулагдсан гэсэн өөрийн уламжлалт амлалтаа хадгалсаар байна.
Adidas-ын гол чиглэл нь ямар ч эргэлзээгүй дэлхийн хамгийн алдартай спорт болох хөл бөмбөгийн билээ, тус компани клуб болон үндэсний багуудад аль алинд нь иж бүрдэл, холбогдох тоног төхөөрөмжүүдийн дэлхийн гол нийлүүлэгч байсаар ирсэн.
Үүнээс гадна Adidas компани нь бейсбол, сагсан бөмбөг, крикет, гольф, гимнастик, лакросс, гүйлт, скейтбординг, теннис, тэр ч байтугай олимпийн бус Энэтхэгийн спорт болох Кабадди зэрэгт оролцдог.
Adidas өнгөрсөн он жилүүдэд, гол зах зээлүүд дээр стратегийн өсөлтөө эрж өөрийн давуу байдлаа хадгалан үлдэхийн тулд, хамтрах ба худалдан авалтын зах зээлийг ашиглаж байсан.
Түүний гол шийдвэрлэх мөчүүдэд, дараачийн үеүд орно:
1995 онд компани IPO-той болоход Adidas-ын хувьцаа 59-68 тэмдгийн хооронд байсан. Германд 1999 онд ерөнхий валют болох Deutsche Mark (марк) еврогоор (EUR) солигдсон.
Adidas өөрийн түүхэндээ ганц л удаа 2006 онд 4-1 хуваарьтай байж. Тэр үед, Adidas нь ерөнхийдөө DAX-30 хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаануудын нэг байсан. Хуваарь нь хувь хөрөнгө оруулагчийн дунд хувьцааны хөрвөлтийг ихэсгэж, хэрэглэгчдийг ч мөн адил Adidas-ын түүхийн нэг хэсэг болоход нь боломж нээж.
IPO нээсний дараах тэмдэглүүштэй үйл явдлын дараа, Adidas дарагдсан хэвээр байсан, 1998 оноос эхэлсэн ойролцоох 40 еврогоос 2000 оны 9-р сар гэхэд хувьцаа 12 еврогоос доош буурсан. Дэлхийн сайнгүй эдийн засаг, түүнчлэн өөрийн Salomon Группын худалдан авалтаас үүдсэн имидж нь сөрөг нөлөө үзүүлсэн.
Тэр цагаас хойш, хувьцаа нь аажмаар өгсөж, 2007 онд 50 50 орчим еврод хүрсэн, үүний дараа 2008 оны 12-р сард дэлхийн санхүүгийн хямрал хувьцааг ойролцоогоор 22 евроод хүргэсэн.
2014 оны 1-р сар гэхэд хувьцаа 92 евро болж хүчтэй үзүүлэлтийг харуулсан байна. Гэхдээ 2014 нь Дэлхийн хөл бөмбөгийн цомын жил байсан хэдий ч, Adidas-ын хувьд муу жил болж хувирсан (Герман эцэст нь ялсан ч гэсэн), урт хугацааны өрсөлдөгч болох Nike зах зээлийн ихэнх хувийг эзэлсэн ба шинээр гарч ирж буй компаниудын нэг болох Under Armour шинэ өрсөлдөөнийг үүсгэсэн.
2014 оны 12-р сарын байдлаар, хувьцаа буурч 55 евро руу унасан, гэхдээ компани нь өрсөлдөөнийг даван туулан, эрүүл үзүүлтүүдэд эргэн ирч, хувьцааны бүх цаг үеийн өндөр цэгийг 218 еврод 2018 онд хүрсэн.
2018 оны 11-р сарын байдлаар, хувьцаа ойролцоогоор 202 еврогоор арилжаалагдсан, энэ нь компанийн зах зээлийн хөрөнгө оруулалтанд 40.6 тэрбум еврог олгосон. 2006 онд Adidas хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болох 0.42 евроог төлөх болсон юм.
Түүнээс хойш, Adidas жил бүр ногдол ашгаа төлж байна, 2018 оны төсвийн жилийн байдлаар хувьцаа болгонд 2.60 евро оногдож байсан. Adidas-ын дундаж төлбөрийн харьцаа 37% ба энэ нь зорилтот 30-50% хязгаарын дотор байдаг.
Он жилүүдийн турш Adidas хөрөнгө оруулагчиддаа асар их урамшуулал өгч чадсан өндөр үнэ цэнэтэй хувьцаа юм. Гэсэн хэдий ч, үүнд хувьцааг арилжаалах үед анхаарах зүйлүүд бий:
Үүнд мөн урт хугацааны гэлтгүй богино хугацаанд нөлөөлөл үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд анхаарал тавих нь зөв болно, учир нь Adidas нь хоромхон зуурд өөрчлөгдөж болох эрч хүчтэй, хурдацтай салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Яаг өнөөдөр AvaTrade-ийн гэр бүлтэй нэгдээрэй мөн бүгдийн багтаасан арилжааны орчинд Adidas-ын хувьцаа болон бусад CFD арилжаалаарай. Яаг одоо AvaTrade-тэй арилжаа хийж эхлээрэй!