

Калифорнийн Сан Хосе хотод төвтэй Adobe Inc. нь Джон Варнок болон Чарльз Гешке нараар 1982 онд үүсгэн байгуулагдсан. ‘Adobe’ гэсэн нэр нь Adobe Creek хэмээн 14.2 милийн урттай Калифорнийн Лос Альтост байдаг Варнокийн байшингийн хойдох урсгалын нэрээс гаралтай. Adobe анхандаа Калифорнид 1983 оны 10-р сард нэгтгэгдсэн бөгөөд үүнээс хойно 1997 оны 5-р сард Делавэрт Adobe Systems Inc. гэсэн нэртэйгээр дахин нэг нэгтгэгдсэн. 1986 оны 8-р сарын 20 Adobe IPO-той болж NASDAQ бүртгүүлсэн ба ADBE гэсэн тэмдгийн доор арилжаалагдаж эхэлсэн. Энэхүү хувьцаа нь Технологийн салбарын нэгэн хэсэг ба Програм хангамжийн салбар дахь Хэрэглээний програм хангамж гэдэгт хуваарилагддаг.
Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!
Adobe нь ердөө нэг технологийн хангамжийг үзүүлж эхэлсэн, өдгөө 2019 он хүртэл програм хангамжийн аж үйлдвэрт хамгийн их олонд танигдсаар байна. Энэ нь 3 гол бизнесийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг: Дижитал Хэвлэл Мэдээлэл, Дижитал туршлага болон Нийтлэл гэх мэт. Дижитал Хэвлэл Мэдээлэл нь хувь хүн болон бизнест зохион бүтээх дизайны хэрэгслүүд болон эх үүсвэрүүдийг олгон олон төрлийн дижитал контентийг зохион бүтээхэд, нийтлэх болон сурталчлахад хэрэглэгддэг. Дижитал туршлагын салбар бол дижитал зар сурталчилгаа, маркетингийн стратегийг ашиг тустай зохион бүтээх, удирдах ба оновчтой болгоход олон төрлийн шийдлүүдийг олгодог. Нийтлэлийн салбар нь өндөр чанартай хэвлэл, техникийн хэвлэл болон е-сургалт гэх мэт үйлчилгээнүүдээр дамжуулан тодорхой шийдэл ба өвлөгдсөн бүтээгдэхүүнийг олгодог.
Adobe нь хэвлэл болон дизайны аж үйлдвэрт хувьсгал гаргаж он жилүүдэд давамгайлж ирсэн. Тус компани үргэлж манлайлахыг хичээж, эсвэл хамгийн наад зах нь, аж үйлдвэрээ дагахыг хичээж ирсэн; компани нь стратегийн шууд болон шууд бус худалдан авалтыг хийх замаар өөрийн багцын идэвхтэй байлгаж үүнийг удирдаж чадсан юм. Adobe өөрийн түүхэндээ 54 худалдан авалтыг хийсэн, үүнд саяхны анхаарал татсан үйл явдлууд бол: Omniture гэх онлайн маркетингийн ба веб шинжилгээний компани ($1.8 тэрбум); Neolane нь ярианы маркетинг технологийг олгогч ($600 сая); TubeMogul гэж дижитал брендингийн компани ($540 сая); Magento Commerce нь орчин үеийн нээлттэй үүлэн худалдааны платформ ($1.7 тэрбум) болон Marketo гэх маркетингийн автоматжуулагч програм хангамж ($4.8 тэрбум) тус тус ордог.
Нээлттэй болж эхэлсний дараа Adobe дараачийн хувьцааны жижигрүүлэлттэй байсан: 1988 оны 11-р сарын 23-нд 2-рыг 1-ээр; 1993 оны 8-р сарын 11-нд 2-рыг 1-ээр; 1999 оны 10-р сарын 27-нд 2-рыг 1-ээр; 2000 оны 10-р сарын 25-нд 2-рыг 1-ээр; хамгийн сүүлд 2005 оны 5-р сарын 24-нд 2-рыг 1-ээр.
Adobe хувьцаа нь түүхэндээ бүхэлдээ эерэг мөртэй байсан. Арилжааны эхний өдрүүдэд тэр трендэд байгаагүй ч, хувьцааны жижигрүүлэлсэн нэг хувьцааны $10 үнэнээс доор үнэлэгдэж байсан. Мянгаад жилийн технологийн тэсрэлт нь хувьцааг 2000 оны 3-р сард $40 хүртэл өсгөж өгсөн. Үүний дараагийн технологийн уналт нь 2002 оны 8-р сар гэхэд хувьцааг $8 хүргэсэн байдаг. Хувьцаа дараа нь өсөж 2007 оны 11-р сар гэхэд орой дээр хүрч $45 болсон, 2008 оны Агуу Рецессийн үеэр 2009 оны 7-р сард ойролцоогоор $16 болж унасан байдаг. Тэр үеэс хойш хувьцааны тренд өссөөр ирсэн бөгөөд 2019 оны 10-р сард ойролцоогоор $265 болж, 7-р сард түүхэн дахь хамгийн өндөр орой болох $313 хүрч $130 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болсон юм.
1989 оноос хойш Adobe улирал болгон ногдол ашгаа төлж эхэлсэн, тэр үед хувьцаа болгонд $0.04 төлдөг байсан. 1993 он гэхэд ногдол ашиг хувьцаа болгонд $0.1 төлдөг болж өссөн, үүнээс өмнө 2005 гэхэд Adobe бэлэн ногдол ашиг олгохоо бүрэн больсон зогсоосон үед багассаар $0.0125 болсон байдаг. Аварга том програм хангамж хөгжүүлэгчийг ногдол ашиг төлөхөөс зайлсхийсэн шалтгаануудын нэг нь холбогдох захиргааны зардал, үйл явцын хүчин чармайлт байснаас гадна бэлэн байгаа мөнгөний урсгалыг ашиглан өсөлтийн боломжийг судлах хэрэгцээ байснаас болов.
Ногдол ашгийн хэмжээ нь хөрөнгө оруулагчийн олсон нийт орлогын тодорхой хувийг эзэлж байгаа боловч дутагдалтай байгаа нь муу хувьцаа гэсэн үг биш юм. Ногдол ашиггүй төлбөр төлдөг компаниуд ихэвчлэн түрэмгий өсөлтийн боломжийг санхүүжүүлэх, өр төлбөрийг бууруулах зорилгоор чөлөөт мөнгөний урсгалыг ашигладаг. Энэ нь ногдол ашиг төлдөг компаниудтай харьцуулахад хувьцааны үнэлгээний цаг хугацааны явцад мэдэгдэхүйц өсөхөд хүргэдэг. Adobe-ийн нөхцөлд, компани ногдол ашгаа төлөхөө больсон үед хувьцаа ойролцоогоор $30 арилжаалагдсан ба 2019 оны 10-р сар гэхэд компани түүхэн дахь хамгийн өндөр хувьцааны үнэнд хүрсэн, энэ нь бараг арав дахин үнэтэй байж.
Adobe нь олон жилийн турш Wall Street-ийн дуртай хувьцаа байсаар ирсэн учир нь гэвэл дуусашгүй өсөлттэй мэт санагддаг. Гэхдээ та арилжаа хийж байхдаа дараачийн зүйлсийг анхааралдаа аваарай:
Adobe нь олон төрлийн үйл ажиллагааны салбарууддаа олон янзын өрсөлдөөнтэй тулгардаг. График болон бүтээлч дизайны тал дээр тэр манлайлж ирсэн, харин олон төрлийн бизнесийн үйл ажиллагааны салбарт Corel, Foxit, Google, Microsoft, Oracle бас CyberLink гэх мэт олон янзын өрсөлдөгчидтэй тулгардаг. Adobe үйл ажиллагаагаа явуулдаг тодорхой зах зээлүүдэд дахь энэхүү компаниудын үзүүлэлтийн ажиглаж байх нь их чухал юм.
Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!
Adobe-ийн оргил дээр байгаа давуу байдал нь өөрийн түүхэндээ PostScript, PDF мөн Photoshop гэх мэт шинэ бүтээгдэхүүн гаргадагт байгаа юм. Тодорхой хэсэгт үйл ажиллагаа эрхэлдэг компани учраас шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ гаргаж байх нь нэн чухал юм. Adobe-ийн шинэ хувьсгалын бүтээгдэхүүнүүд томоохон хувьцааны үнийн давуу талуудыг гаргах чадвартай байдаг. Гэвч хэрэв хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнийг сөргөөр хүлээн авах эсвэл өрсөлдөгч нар шинэ бүтээгдэхүүний нээлтийг ялан дийлбэл хувьцаа сөрөг үр дагавартай тулгарах болно.
Adobe-ийн төсвийн жил 12-р сараас 11-р сар хүртэл үргэлжилдэг ба бизнесийн тогтвортой байдлыг үнэлэхийн тулд хөрөнгө оруулагчдад улирал тутам орлогын тайлан гаргадаг. Анхаарлаа хандуулах хамгийн чухал үзүүлэлтүүд бол борлуулалтын өсөлт, үйл ажиллагааны марж болон мөнгөний урсгал юм. 2019 оны 2-р сард тус компани нэг удаагийн лиценз олгох саналаасаа улиралын захиалгын төлбөр авах шилжилт хийсэн байна. Энэ нь урьдчилан харснаар орлогд эерэгээр нөлөөлсөн боловч өндөр захиалгын үнээс болж зарим нэг холбогдох зардлуудыг ихэсгэсэн юм.
Хэдий голцуу програм хангамжийн компани ч гэсэн, Adobe дэлхийн зах зээлд үйлчилдэг ба энэ нь түүний хувьцааны үнэд нөлөөлж болох зарим хууль эрх зүйн болон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах төлөвтэй байдаг. Хамгийн сүүлд 2013 онд Adobe ‘шударга бус үнэлгээ’ буюу АНУ-гийн хэрэглэгчидтэй харьцуулбал үйлчилгээндээ $1,000 илүү төлж байна гэсэн 10,000 Европын хэрэглэчхээс гарын үсэгтэй өргөдөлд өртсөн ба 2011 онд 5,000 хэсэг бүлэг Freehand-ийн график дизайнеруудаас монополийн эсрэг шүүхэд дуудагдсан байна.
Adobe хувьцаа нь дэвшилтэд AvaTrade MT5 арилжааны платформ дээр арилжаалагдах боломжтой. Та яагаад MetaTrader 5 дээр Adobe болон өөр санхүүгийн активуудыг арилжаалах нь дээр гэдгийг харцгаая:
Яаг өнөөдрөөс AvaTrade MT5 дээр Adobe-ийг арилжаалж эхэлж өөрийн арилжааны портфолио амархан төрөлжүүлээрэй!
Аюулгүй хөрөнгө оруулалт гэж юу болохын талаар туршлага хуримтлуулаарай. Яаг өнөөдрөөс AvaTrade дээр дансаа нээн Adobe-гийн хувьцаа, CFD-ийг арилжаалж эхлээрэй!