BITA компанийн тогтоосон Crypto10 индекс нь зах зээлийн үнэлгээ дээр тулгуурлан зах зээл дээрх хамгийн том 10 криптовалютуудын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харуулдаг байна.
Crypto-10 индекс нь салбарын тэргүүлэгч блокчэйн төслүүдийг хянах чадвартай тул криптовалютын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг индекс юм. Энэхүү индексийг ажигласнаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчид зах зээлийн үнийн өөрчлөлт болон зан байдлыг түргэн шуурхай хэмжиж чадна.
Хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг байгууллагуудад корпорацын түвшний индекс, зах зээлийн өгөгдөл болон дэд бүтцийн мэдээллийг хангах үүрэгтэй Германы санхүүгийн технологийн компани BITA нь энэхүү BITA10 Index-г анх удаа 2018 оны 9-р сарын 20-ны өдөр танилцуулсан билээ.
Crypto 10 индекс нь өдөр алгасалгүй тооцогддог бөгөөд хэмжигдэхүйн нь америкийн доллар юм. Энэ тооцоо нь дэлхийн цагийн бүсийн 00:00-23:00 цагийн хооронд хийгддэг.
B10 индексийг 5000 цэгийн стандарт үнэлгээтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш энэ нь криптовалютын зах зээлийн бүхий л үнийн үзүүлэлт болж хувирсан юм. Мөн энэхүү индексийг санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүний өргөн хүрээний гарын авлага болгон ашиглаж болдог.
Индексын тооцон холбох арга
Индексийн үнийг тооцоолохын тулд BITA нь янз бүрийн эх үүсвэрээс мэдээлэл цуглуулдаг, түүний дотор худалдааны платформ, зохицуулагч байгууллага, токен гаргагч, гуравдагч этгээдийн эх үүсвэрээс ирсэн бодит мэдээлэл, үйлчилгээ үзүүлэгчдээс өгсөн холбогдох өгөгдөл-мэдээллүүдийг ашигладаг. B10 индекс нь нэгж цэг болон худалдааны хэмжээ ба зах зээлийн үнэлгээ дээр үндэслэн зах зээл дээрх эхний арван токений үнээр хэмжигддэг бөгөөд энэ нь эргэлтийн нэгжийн тоогоор үржигдсэн токены үнийн гаргалгаа юм.
Санхүүгийн хэрэгслийг Индексэд оруулахын тулд дараах нөхцлийг биелүүлэх шаардлагатай:
- Тооцоолох боломжтой байхын тулд зоос эсвэл токен нь дор хаяж хоёр бирж дээр арилжаалагдаж байх ёстой. Олон бирж дээр арилжаалагддаг токенууд зах зээлд илүү сайн хүлээн зөвшөөрөгддөг.
- Зоос эсвэл токен нь дор хаяж 3-аас доошгүй сарын хугацаанд эргэлтэнд орсон байх ёстой
- Зоос эсвэл токен нь зах зээлийн үнэлгээгээр эхний хоёр зуун токены жагсаалтанд орсон байх ёстой.
2019 оны 9-р сарын байдлаар BITA10 индексэд багтсан зоос болон токенуудын жагсаалт:
№ | Криптовалют | Жингийн хуваарилалт |
1 | Bitcoin (BTC) | 25,00% |
2 | Ethereum (ETH) | 25,00% |
3 | Ripple (XRP) | 17,88% |
4 | Bitcoin Cash (BCH) | 11,18% |
5 | EOS (EOS) | 6,67% |
6 | Litecoin (LTC) | 4,57% |
7 | Monero (XMR) | 2,66% |
8 | Cardano (ADA) | 2,54% |
9 | IOTA (IOTA) | 2,20% |
10 | DASH (DASH) | 2,29% |
Crypto-10 индексийг тооцоолоход ашиглагддаг аргачлал нь:
- Зөвхөн бирж дээр арилжаалагддаг, мөн тоон болон чанарын шаардлагыг хангасан токен болон монетууд нь зах зээлийн үнэлгээний дагуу тооцоологдож, цаашид ангилагддаг
- Дараа нь BITA10 индексийн эхний бүрэлдэхүүн хэсэг болох эхний арван токеныг сонгодог. Тогтмол тооны бүрэлдэхүүн хэсгүүдэд хүрэхийн тулд нийлмэл буфер ашигладаг – энэ нь индексийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг. Эцсийн эцэст, крипто индекс нь дэлхийн хамгийн чухал, хамгийн их зарагддаг токенуудын үзүүлэлтийг үнэн зөв илэрхийлдэг.
- Зах зээлийн капиталжуулалт талаас нь авч үзвэл хамгийн чухал байр суурь эзэлдэг токенууд өөрийн хөрвөх чадварыг баталгаажуулахын тулд 25% хувиас дээшгүй хязгаарыг баримталдаг.
- BITA нь тухайн цаг хугацааны үнийн өөрчлөлтийн зэрэглэлийг тогтоохын тулд 30 хувийн сонголтын буфер дээр үндэслэгддэг. Өөрөөр хэлбэл энэ нь 13-р байрлалаас доогуур орсон токеныг жагсаалтаас хасч, шинээр орж ирж буй токеноор солигддог гэсэн үг юм. Үнэлгээний эхний 30% -д амжилттай байрлаж байгаа токен нь сонголтын буферээс чөлөөлөгдөж автоматаар индекс рүү ордог.
Криптовалютын зах зээл нь маш түргэн өөрчлөгдөж байдаг тул аливаа өөрчлөлтийг тусгахын тулд BITA нь өргөн хүрээний өгөгдлүүдийгашигладаг. Өдөр бүр, дэлхийн цагийн тооцооны 00:00 цагт BITA10 индексийн нээлтийн үнэ гардаг бөгөөд, харин индексийн тооцооны утгууд нь өдөр бүр 11:50 – 12:00 цагт нийтлэгддэг.
UTC 23:00 цагт индексийн хаалтын үнэ, индексийн утга, жингийн болон үнийн индексийн хамт нийтлэгддэг. Мөн улиралд нэг удаа криптовалютын индекс нь шигшилт явуулж зохимжтой валютыг нэмэх эсвэл хасах ажлууд явагддаг.
Криптовалютын зах зээлийн түүх
2009 оны байдлаар цаг хугацааны сорилтыг даван туулж, бүхэл бүтэн салбарын алтан гол жишиг болсон Биткойн нэртэй ганцхан криптовалют байсан. Одоогийн байдлаар 2000 гаруй альткойнууд байдаг боловч тэднээс арав орчим нь л хөрөнгө оруулалт хийх боломжтой төслийн тоонд орж байна.
Төвлөрөлтийг сааруулах санал нь криптовалютыг ирээдүйн мөнгө юмаа гэсэн санааг дэмждэг. Үүний үр дүнд хөрөнгө оруулалтын салбарт ажилдаггүй хүмүүс ч энэ криптовалютыг маши ихээр сонирхох байдал бий болсон. Биткойн криптовалютын нь 2017 онд амжилтын дээд цэгтээ хүрсэн бөгөөд тухайн оны арванхоёрдугаар сард $ 20,000 үнэд хүрсэн юм.
Гэхдээ зах зээл нь зохицуулалтын эрсдэлтэй тулгардаг бөгөөд 2018 онд засгийн газрын янз бүрийн агентлагууд энэ криптовалютын нисэлтийг зогсоох хүчин чармайлт гаргасан.
2018 онд томоохон токенууд нь жилийн турш үнийн дүнгийнхээ 40% -иас илүү хувийг алдсан. Гэсэн хэдий ч тэрхүү хяналт зохицуулалт нь энэ салбарыг зогсоож чадаагүй юм.
Нэгдүгээрт, зах зээл уналтанд байх үед өргөн тархсан сурталчилгааг бүрэн хориглосон байв. Тиймээс энэ үед зах зээлд үлдэхийн тулд төрөл бүрийн нарийн аргуудыг ашиглаж байв.
Хоёрдугаарт, засгын газрын хориг саадын тухай дэлхийн телевизүүд нь өргөн мэдээлэл тараасан нь энэхүү криптовалютад хандуулах сонирхлыг төрүүлж илүү их хүмүүсийг татан оруулахад хүргэсэн.
Одоо ихэнх улсын засгын газрууд крипто хөрөнгийг хууль ёсны санхүүгийн хөрөнгө гэж үздэг болсон. Крипто-ТИФ (хөрөнгө оруулалт арилжааны фонд) нь дэлхийн томоохон биржүүдэд хэдийнэ байр сууриа эзэлсэн байгаа.
Нэмж дурдахад, өмнө нь криптовалютыг шүүмжилдэг байсан АНУ-д Биткойны фьючерс нь Чикагогийн опционы бирж дээр аль хэдийн арилжаалагдаж байна. Чикагогийн опционы бирж нь АНУ-ын үнэт цаас, биржийн комиссын зүгээс криптовалютын хяналтыг сулруулах талаар лобби явуулж байсан. 2019 оны 8-р сард крипто-ТИФ-н арилжаагааг эхлүүлэх саналыг Үнэт цаас, биржийн комисст оруулсан бөгөөд 2019 оны эцэс хүртэл шийдвэр гарах төлөвтэй байгаа.
Криптовалют нь нэлээдгүй урт хугацааны түүхийг даван туулсан бөгөөд сүүлийн үед гарч буй мэдээ мэдээллүүд нь энэ салбарт ажилладаг хөрөнгө оруулагчдыг түгшээх болсон.
Crypto Market Index 10-ын крипто зах зээлийн үнийн индексэд нөлөөлдөг хүчин зүйлс
Crypto Market Index 10 -ийн бүтэц болон криптовалютын зах зээлийн ерөнхий шинж чанараас шалтгаалан түүний үнийн түвшинд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байдаг.
Крипто зах зээл нь зурагтаар гарч буй мэдээ мэдээллээс их хамаардаг бөгөөд мөн зохицуулагч байгууллагуудын мэдээ нийтлэл их нөлөөлдөг, жишээлбэл АНУ-ын үнэт цаас, биржийн комисс, Хятадын үнэт цаасны хороо зэрэг газруудын мэдээлэл, мөн крипто биржүүд хакеруудын дайралтанд өртсөн гэх мэт мэдээллүүдийг бас нэрлэж болно.
Индексийн үнэд нөлөөлж болох бусад мэдээлэл бол янз бүрийн улс орны уул уурхай болон түүний арилжааны мэдээлл, мөн хууль тогтоомжын өөрчлөлт юм.
Индекс нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох, ялангуяа Биткойнын үнийн өөрчлөлтөөс их хамаардаг. Дээр дурьдсанчлан, Биткойн нь криптовалютын зах зээл дээрх Алтан дундаж стандартын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусад зоос, токенуудын үнийн чиглэлийг ерөнхийд нь тодорхойлж байдаг.
Crypto Market Index 10-н индексыг худалдааны ажиллагаанд ашиглах ямар шалтгаанууд бий вэ?
криптовалютын худалдаанд оролцох болон Crypto Market Index 10-ын индекс нь дараах давуу талуудыг ойлгодог: дают много преимуществ:
- Хөрвөх чадвар: Индекс нь бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдийн бий болгосон үйл ажиллагааны хэмжээнээс шалтгаалан хөрвөх өндөр чадвартай байдаг.
- Огцом өөрчлөлтгүй: крипто зах зээлийн үндсэн эрсдэл нь ердийн зах зээлийн хэлбэлзлээс илүү өндөрт байдагт оршино. Крипто-индексын арилжаанд үнийн хэлбэлзэл бага байдаг учраас үнийн өөрчлөлт болон чиглэлийг таамаглахад илүү хялбар байдаг.
- Олон талт байдал: Crypto Market Index 10 нь хөрөнгө оруулагчдад өөрийн крипто-багцыг олон талт болгож, эрсдэлд өртөх магадлалыг бууруулдаг.
- Мэдээллийн өргөн хүрээг хамардаг: Дэлхийн шилдэг арван крипто хөрөнгийг хянах боломжтой тул энэхүү индекс нь олон нийтэд өргөн танилцуулагдаж, дэлхийн хөрөнгө оруулалтын нийгмийн сонирхлыг байнга татаж байдаг.
Crypto Market Index 10-н индексын худалдааны талаархи мэдээлэл
- MT4 тэмдэг: CRYPTO10
- Энгийн спред: бүх зах зээлийн 1% -г хамардаг
- Левередж:
- Арилжааны хамгийн доод энгийн лот: 0.10
- Арилжааны хугацаа: 24/7
AvaTrade-г ашиглаж үед Crypto Market Index 10-ыг ашиглах шалтгаан бий юу?
AvaTrade дээр ажиллахдаа Crypto Market Index 10 -ын индексийг ашиглан дараахь давуу талыг хэрэгжүүлж болно:
- Зохицуулалт: AvaTrade бол шагнал хүртсэн зохицуулалттай брокер юм. Түүнээс гадна бид зохицуулалтынхаа цар хүрээг улам өргөжүүлж байгаа.
- Зөн совингийн худалдааны платформууд: Бид та бүхэнд зөн совингийн худалдааны платформ болох Autochartist болон Guardian Angel хэмээх нэмэлтүүдийг багтаасан худалдааны хамгийн дээд түвшний нарийвчлалыг хангах үр дүнтэй худалдааны платформыг санал болгож байна. Эдгээрт хамгийн алдартай (MetaTrader) худалдааны платформ MT4 болон MT5, AvaTradeGO програм, DupliTrade болон AvaOptions хэмээх нийгмийн худалдааны систем, мөн AvaTrade-ын Vanilla Options хэмээх онцгой програмууд орно.
- Хөрөнгийн сонголт: AvaTrade нь криптовалют, валютын хос, бараа, хувьцаа, индекс, облигаци, ТИФ зэрэг арилжааны хөрөнгөнүүдэд өргөн цар хүрээтэй нэвтрэх боломжийг олгодог. Манай үйлчлүүлэгчид програмчлалын интерфейс (API Trading), ), ZuluTrade болон DupliTrade ашиглан автомат арилжаа хийх боломжтой. AvaTrade нь Vanilla Options хэмээх програмыг санал болгодог цөөхөн компаниудын нэг юм.
- Хөшүүрэг: Крипто хөрөнгийн харьцаа хүртэл.
- Криптовалют нь түрийвч шаарддаггүй: AvaTrade-тай ажиллахын тулд танд түрийвч хэрэггүй, учир нь та криптовалют болох Үндсэн хөрөнгийг ашиглаж үнийн ялгааны гэрээний дагуух арилжаанд оролцож байгаа. Манай худалдааны платформуудын аль нэгийг ашиглан сонгосон дуртай хөрөнгөөрөө худалдаагаа явуулаарай.
- Юуны түрүүнд аюулгүй байдал: AvaTrade нь 5 тивийн 8 эрх бүхий байгууллагаар зохицуулагддаг тул таны аюулгүй байдал баталгаатай юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ дансыг тусад нь хадгалдаг, мөн үүнээс гадна сөрөг үлдэгдлээс хамгаалах зохицуулалт байдаг тул бидний үйлчлүүлэгчдийн данс хэзээ ч хасах руу орохгүй.
- Төлбөрийн олон янзын шийдлүүд: AvaTrade нь зээлийн карт, банкны шилжүүлэг, WebMoney, Dinpay, Boleto, FasaPay гэх мэт мөнгөн гуйвуулгын найдвартай аргуудыг санал болгодог. AvaTrade нь ямар ч хураамж авахгүй бөгөөд брокерын зээлийн хүү тооцдоггүй.
- Боловсролын иж бүрэн нөөцүүд: Та AvaTrade академи болон SharpTrader-ын нийтлэл, видео бичлэг, мэдээ, мэдээлэл, боловсролын материалын өргөн хүрээний цуглуулгад нэвтрэх боломжтой. Мөн манай үйлчлүүлэгчид бидний архивт байгаа цахим номнууд үзэж, долоо хоног бүр вэбинарт хамрагдах боломжтой.
- Мэргэжлийн болон түргэн шуухай дэмжлэг: AvaTrade нь дэлхийн олон хэл дээр танд тулгарсан аль ч асуудлыг шийдэхэд тусалж чадна.
- Криптовалют нь санхүүгийн зах зээлд гарах сонирхолтой арга юм; Энэ нь худалдаа хийх өргөн цар хүрээтэй боломжийг танд олгодог.
AvaTrade-тэй нэгдэж, үр дүнтэй арилжаа хийх бүхий л хэрэгсэл, үйлчилгээ, функцийг хангаж буй салбартаа тэргүүлэгч брокерын нэг хэсэг болоорой.