AUS_200
Instrument:aus_200 |
ASX 200 индекс гэж юу вэ ?
ASX 200 нь Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хамгийн их зах зээлийн үнэлгээтэй 200 компаниудын хувьцааны индекс юм. Индекс нь тус улсын хамгийн том компаниудыг төлөөлдөг тул ASX 200 нь Австралийн эдийн засгийн чухал үзүүлэлт болж өгдөг. Үнэн хэрэгтээ энэ индекс нь Австралийн хөрөнгийн зах зээлийн хамгийн том индекс юм.
ASX 200 индекс нь Standard & Poor’s-ийн санаачилгаар 2000 оны 3-р сарын 31-ний өдөр үүссэн юм. Энэ нь AllOrdinaries индексийг сольж, Австралийн нийт хөрөнгийн зах зээлийн 80 гаруй хувийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын гол үзүүлэлт болсон юм.
ASX нь бага эргэлттэй индексийг өндөр хөрвөх чадвараар хангах зорилгоор байгуулагдсан. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолоход төдийгүй S&P/ASX 200 болон ETF, мөн ASX/SPI 200, ASX/SPI 200 Growth, ASX/SPI 200 LCSI болон ASX/SPI 200 VIX зэрэг нэмэлт индексүүдийн эх сурвалж нь болж өгсөн.
ASX 200 индексийн ажлын гараа 3133.3 цэгийн үнээр эхэлсэн бөгөөд энэ нь 2000 оны 3-р сарын 31-ний өдрийн AllOrdinaries индексийн өртөгтэй тэнцэж байв. Одоогийн байдлаар энэ нь ойролцоогоор 5900 (2018 оны 2-р сар) цэг дээр буюу сэтгэл зүйн хувьд 6000 гэсэн түвшнээс арай л бага түвшин дээр байгаа юм. байгаа гэсэн үг бөгөөд энэ нь сэтгэлзүйн түвшингээс 6000-аас бага байгаа юм байна. 2008 онд дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа буюу 2017 оны 10-р сард 6000 цэгийг давав. Рекорд үнэлгээ нь 6749-д хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн хямралын өмнөхөн буюу 2007 оны 10-р сар болсон.
AvaTrade-тай ASX / SPI 200 индексийн худалдаагаа эхлүүлж, гэрчилгээжсэн нэгдүгээр зэргийн брокертой хамтран ажиллах сайхан боломжыг олж аваарай!
ASX индексийн арилжаанд оролцох давуу талууд
- Хөрвөх чадвар: индекс нь түүнийг бүрдүүлж буй олон хувьцааны дунд байдаг өндөр хөрвөх чадварыг өөртөө шингээн авсан учраас зах зээл дээр хөрвөлтийн өндөр чадвараараа ялгардаг
- Үнийн жигд хөдөлгөөн: индекс нь үнийн жигд динамик шинж чанартай бөгөөд нийт хувьцаанууд нь үнийн өөрчлөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй учраас энэхүү индекс нь зах зээлийн цочролд өртөмтгий бус байдаг
- Олон тооны мэдээллүүдтэй: Энэ нь Азийн хамгийн их арилжаалагддаг индекс бөгөөд дэлхийн хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл ашиглагддаг. Энэ нь техникийн болон суурь шинжилгээг хялбаршуулдаг мэдээллийн хэрэгсэл нь асар их хэмжээгээр ард иргэдэд дамжуулагддаг гэсэн үг юм.
ASX 200Худалдааны мэдээлэл
- MT4 дахь тэмдэглэгээ: SPI200
- Худалдаа хийх цаг: Даваа – Баасан 10:00 – 16:00 Австрали / Сиднейн цаг (GMT +11)
- Улс: Австрали
- Валют: AUD
- Бирж: ASE
ASX индексийн бүтэц болон тооцоололт
ASX 200 нь хөрөнгөжилтийн байдлаар шигшигдэж, чөлөөт хөвөх ханшаар зохицуулагдсан индекс юм. Зах зээлийн хөрөнгөжилт (хувьцааны үнийг хувьцааны үнээр үржүүлсэн хувьцааны тоо) нь индексэд багтахыг тодорхойлдог бөгөөд хөвөгч ханшаар тохируулагдсанаар ASX 200 нь засгийн газрын эзэмшлийн болон инсайдер, роялти нарыг эс тооцвол бусад олон түмний эзэмшиж буй хувьцааны илэрхийлэл болдог.
Бусад бүх индексийн нэгэн адил ASX 200 нь цэгээр тооцогддог бөгөөд индексэд орсон 200 компанийн хувьцааны үнийн ерөнхий хөдөлгөөнөөс хамаардаг. Индексэд орохын тулд компанийн хувьцаа нь дараах ASX 200-ын шаардлагыг хангасан байх ёстой:
- Компанийн хувьцаа нь Австралийн Хөрөнгийн бирж дээр энгийн эсвэл давуу эрхтэй хувьцааны хувиар арилжаалагддаг байх.
- Тэд хангалттай хөрвөх чадвартай байх ёстой бөгөөд ийм хөрвөх чадварыг цөөн тооны хөрөнгө оруулагчид хянадаг байх ёсгүй.
- Чөлөөт хөвөх ханшаар зохицуулагдсан энэхүү Хөрөнгөжилтийн байдал нь Австралийн Хөрөнгийн бирж дээр хамгийн том 200-н тоонд орсон байх естой бөгөөд стратегийн ач холбогдолтой холдинг болон шинэ хувьцааны хэвлүүлэлттэй хамааралгүй байх естой.
S&P индексийг улирал тутамд дахин хуваарилж, өмнөх зургаан сарын өгөгдөл дээр үндэслэн ASX 200-ийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа компаниудыг хасч, хангаж байгааг нь нэмдэг. ASX 200 бол Азийн хамгийн идэвхтэй арилжаалагддаг хэрэгсэл бөгөөд үүнтэй холбоотой S&P/ASX 200 A-REIT энэ нь эд хөрөнгийн итгэлцлийн индекс, S&P/ASX 300 Metals & Mining нь Австралын уул уурхайн салбарын индекс, мөн түүхий эдийн запасыг хянах боломжтой S&P/ASX MidCap 50 гэх мэт бусад чухал индексүүд бий болоход нөлөөлсөн.
AvaTrade-тай ASX / SPI 200 индексийн худалдаагаа эхлүүлж, гэрчилгээжсэн нэгдүгээр зэргийн брокертой хамтран ажиллах сайхан боломжыг олж аваарай!
ASX 200 индексэд ордог хамгийн том 10 компани | ||
Компаний нэр | Салбар | Жин (%) |
CommonwealthBank | санхүү | 14.95 |
WestpacBankingCorp | санхүү | 11.3 |
BHP BillitonLimited | Түүхий эд | 10.08 |
ANZ BankingGroupLimited | санхүү | 8.96 |
NationalAust. Bank | санхүү | 8.43 |
CSL Limited | Эрүүл мэнд | 6.78 |
WesfarmersLimited | Өргөн хэрэглээний бараа | 5.35 |
TelstraCorporation | Телекоммуникацийн үйлчилгээ | 4.58 |
WoolworthsGroupLimited | Өргөн хэрэглээний бараа | 3.78 |
MacquarieGroupLimited | санхүү | 3.6 |
ASX-ын салбар тус бүрийн эзлэх жин | |
Салбар | Жин (%) |
Санхүүгийн үйлчилгээ | 35.2 |
Түүхий эд | 16.1 |
Эрүүл мэнд | 8.2 |
Үл хөдлөх хөрөнгө | 8.1 |
Үйлдвэрлэл | 7.5 |
Өргөн хэрэглээний бараа | 6.7 |
2-р зэргийн хэрэглээний бараа | 6.0 |
Энергетик | 4.3 |
Телекоммуникац ийн үйлчилгээ | 4.2 |
Хот тохижолтын үйлчилгээ | 2.3 |
Мэдээллийн технологи | 1.4 |
ASX 200 индексийн нийт үнэд нөлөөлөх хүчин зүйлүүд
Индексийн бүтцийг харгалзан ASX 200 индексийн нийт үнэд янз бүрийн хүчин зүйлүүд (дотоод ба гадаад) нөлөөлдөг. ASX 200 нь гол төлөв санхүүгийн болон түүхий эдийн салбараас бүрддэг тул үйлдвэрлэлийн үзүүлэлт нь индексийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Жишээлбэл, ASX 200-т багтсан 5 тэргүүлэгч компанийн 4 нь санхүүгийн салбарт хамаарах байгууллага байдаг учир үндсэн хувьцааны нэгний үнийн өөрчлөлт, эсвэл салбарын доторх өөрчлөлт ерөнхийдөө индексийн үнэд шууд нөлөөлж байдаг. Санхүүгийн байгууллагуудын хувьцаа нь ASX 200-д ихээхэн нөлөөтэй бөгөөд санхүүгийн хямралын үед 16 сарын турш индексийг 54% -иар унагасан юм.
Зээлийн хүү, эдийн засгийн урьдчилсан тооцоо, инфляци зэрэг эдийн засгийн хүчин зүйлс нь ASX 200-ийн үнэд нөлөөлдөг. Зээлийн хүү нь ихэвчлэн инфляцитай урвуу хамааралтай байдаг ба энэ нь эргээд хөрөнгийн зах зээлд нөлөөлж байдаг. Австралийн Нөөцийн банк инфляцийг хянах зорилгоор зээлийн хүүг өсгөх боломжтой бөгөөд ингэснээр хувьцааны нийт үнэ унахад хүрч ASX 200 индекст нөлөөлж байдаг.
Дотоодын болон дэлхийн тогтвортой байдал нь индексэд нөлөөлдөг. Австралийн эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байгаа хэдий ч дэлхийн үйл явдлууд түүний гол индексэд нөлөөлж болдог. Тус улс нь дэлхийн эдийн засгийн гол тоглогч бөгөөд барууны орнууд болон Хятад хоёр улстай стратегийн эдийн засгийн харилцаа тогтоосон юм. Цэргийн түгшүүр, зах зээлийн хямрал, сонгууль зэрэг дэлхийн эдийн засгийн үйл явдалд Австралийн хөрөнгийн зах зээл дээрх байдал нөлөөлж, цаашид түүний гол индексийн үнэд нөлөөлнө.
AvaTrade дээр ASX-ийн арилжаанд оролцсоны давуу тал
- «Autochartist» болон «GuardianAngel» гэх мэт нэмэлт үйлчилгээтэй, худалдааны стратегийн олон хувилбарыг санал болгодог ухаалаг болон үр дүнтэй онлайн платформуудтай
- Эрсдэлийн менежментийн хэрэгслүүд, алдагдлыг таслан зогсоох хэрэгсэл, худалдааны платформд нэвтрэх шинэлэг сонголтууд
- Дэлхийн 5 тивд гэрчилгээжсэн брокертэй аюулгүй худалдаа эрхлэх боломж
- Индексийн арилжаагаар ашигт ажиллагааны хэмжээг 200: 1 хүртэл нэмэгдүүлэх
- Нэгдүгээр зэрэглэлийн олон хэлт дэмжлэгийн төвтэй
- Олон тооны сургалтын материалтай SharpTrader Академийн портал дээр үнэгүй нэвтрэх эрх авах
AvaTrade-тай ASX / SPI 200 индексийн худалдаагаа эхлүүлж, гэрчилгээжсэн нэгдүгээр зэргийн брокертой хамтран ажиллах сайхан боломжыг олж аваарай !