HK_50
Instrument:hk_50 |
Хятадын HSI хувьцааны индексийн тойм
Hang Seng индекс (HSI) нь Азийн хөрөнгийн зах зээлийн хамгийн том индексийн нэг юм; Үүнд Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг 40 томоохон компанийн мэдээлэл багтсан байдаг.
HSI индексийг Hang Seng банк удирддаг; тэрээр анх 1969 онд худалдаанд гарсан бөгөөд одоогоор Хонконгийн бирж дээр эзлэх хувь нь нийт капиталжуулалтын 65% -ийг эзэлж байна. Индексийг дөрвөн дэд бүлэгт хувааж, тус бүр нь арилжааны, санхүү, нийтийн аж ахуй, үл хөдлөх хөрөнгийн салбаруудыг нэгтгэдэг.
Hang Seng индекс нь Хятадын хөрөнгийн зах зээл ба Хонконгийн эдийн засгийн гол үзүүлэлт болдог. Та бүхний мэдэж байгаагаар Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс учраас хоёр улс их дотно харилцаатай бөгөөд хятадын олон компаниудын хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалдаг. Мөн энэ бирж нь Их Британийн HSBS-ийн эзэмшилд хэвээр байгаа юм.
Hang Seng индексийн худалдааны дэлгэрэнгүй мэдээлэл
- MT4 дэх тэмдэглэгээ: HSI
- Худалдааны цаг: 04: 15-06: 59, 08: 00-11: 29, 12: 15-20: 45 (Москвагын цаг)
- Улс: Хонконг
- Валют: Хонконг доллар
- Бирж: Хонконгийн хөрөнгийн бирж
Hang Seng индексийн тухай сонирхолтой баримтууд
Hang Seng индекс нь 1969 оны 11-р сарын 24-нд анх гарсан бөгөөд Хонконгийн эдийн засгийн хамгийн том үзүүлэлт хэвээр байгаа юм. Hang Seng индекс нь өөртөө бусад жижиг индексүүдийг багтаадаг ба тэдгээрт: Hang Seng China Enterprises Index, Hang Seng China AH Index Series, Hang Seng China H-Financials Index, Hang Seng Composite Index Series, Hang Seng China A Industry Top Index, Hang Seng Corporate Sustainability Index Series and Hang Seng Total Return Index Series нар ордог.
Hang Seng банкны захирал Хо Син Хан нь Hang Seng индексийг “Хонг Конгын Dow Jones” шиг болгох төлөвлөгөөтэй байжээ. 1964 оны 07-р сарын 31-нд Индексийн суурь үнэ нь бүх хувьцааны нийт үнийн дүнгийн дундаж хувиар (100 оноо) тогтоогдов. Индексийн хамгийн доод үзүүлэлт нь 1967 оны 08 сарын 31-нд онд тогтоогдсон ба 58.61 цэгт хүрэв. 2007 оны 10-р сарын 18-нд Hang Seng-ийн үнэ цэнэ 10.000-аас давж, удалгүй дээд амжилт болох 31.958.41 цэгийг 10-р сарын 30-нд хүрсэн юм.
Hang Seng индекст ордог хамгийн том 5 компани | ||
Компани | Салбар | Хувь (%) |
HSBC Holdings | Санхүү | 10.29 |
Tencent | Мэдээллийн технологи | 9.59 |
AIA | Санхүү | 8.51 |
CCB | Санхүү | 8.24 |
China Mobile | Телекоммуникаци | 5.15 |
HSI салбарын ангилал | |
Салбар | Хувь (%) |
Санхүү | 48.71% |
Барилга ба үл хөдлөх хөрөнгө | 11.49% |
Мэдээллийн технологи | 10.96% |
Телекоммуникаци | 5.95% |
Эрчим хүч | 5.61% |
Индексийн томъео
Current index | Индексийн одоогийн байдал |
Current price at day 1 | 1 өдрийн индексийн байдал |
Closing price at day (t-1) | (t-1) хаах өдрийн үнийн байдал |
Issued shares | Хэвлэсэн хувьцааны тоо |
Freefloat adjusted factor, which is between 0 and 1 | Чөлөөт арилжаанд бгаа хувьцааны коэффициенттэй харьцуулсан дүн (0-ээс 1 хооронд) |
Capping factor, which is between 0 and 1 | Дээд түвшний коэффициент(0-ээс 1 хооронд) |
HSI индексэд нөлөөлөх хүчин зүйлүүд
Бусад хувьцааны индексүүдийн нэгэн адил Hang Seng нь янз бүрийн микро болон макро эдийн засгийн хүчин зүйлүүдийн нөлөөлөлд автдаг. Юуны түрүүнд индексийн Хятадын эдийн засагтай нягт хамааралтай байдал нь нөлөөлж байдаг. Тиймээс үүний том жишээнүүдийн нэг бол юанийн ханшыг ам.долларын ханшаас чөлөөлсөн явдал бөгөөд дараа нь хятадын валютын ханшийн чөлөөт өөрчлөлт юм.
2015 онд Хятадын Ардын Банкнаас хийсэн юаны ханшийг бууруулах бодлого нь эцэстээ юаны ханшыг 30% буурахад хүргэсэн бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн нь гарцаагүй юм.
Ийм үед мэргэжилтнүүдэд улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлтөд итгэх итгэл бий болдог бөгөөд энэ нь түүний зах зээлд болон хувьцааны индексэд, мөн -Hang Seng-д шууд нөлөөлдөг.
Улс төр нь бас чухал үүрэг гүйцэтгэдэг боловч ерөнхийдөө улс төрийн үйл явдлууд нь индексд шууд нөлөө үзүүлдэггүй. Үүний хамгийн сайн жишээ бол Брекситийг зарласан явдал бөгөөд энэ нь Hang Seng-ийн үнэлгээ 1,000 цэгээр буурахад хүргэсэн юм.
AvaTrade дээрх HSI арилжааны давуу тал
Форекс болон CFD-ийн найдвартай итгэмжлэгдсэн брокер болох AvaTrade-ийн сайт дээр арилжаа хийснээр та дараахь давуу талыг олж авна.
- зээлийн хөшүүрэг 400: 1 бөгөөд бага спредтэй;
- Худалдааны үнэгүй сургалттай;
- Худалдааны платформуудын өргөн сонголттой;
- HSI-ээр худалдаа хийх боломжийг олгодог дэвшилтэд програм болох AvaTrade app-ийг ашиглах боломжтой
Та бэлэн үү? Дансаандаа $100-хан доллар хийснээр, та $10 000 хүртэлх эхлэлийн бонус авах болно!