

IBEX 35 биржийн индекс нь Испанийн хамгийн том бирж болох Мадридын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг 35-н хамгийн том, хамгийн хөрвөх чадвартай компанийн хувьцааны үнийн динамикийг тусгадаг. Индексийн тооцоог энэ улсын үнэт цаасны зах зээлийг бүхэлд нь хамардаг Sociedad de Bolsas явуулдаг. Жилд хоёр удаа Мадридын биржийг Техникийн зөвлөлийн комисс шалгадаг байгаа бөгөөд үүнд хөрөнгийн зах зээл, дериватив зах зээлийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд багтдаг. Индексэд багтсан компаниудыг сүүлийн 6 сарын хугацаанд еврогоор хийсэн худалдааны хэмжээгээр сонгож авдаг. Х-р-нгийн хэмжээ болон хөрвөх чадвараас гадна комисс нь бусад олон хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.
IBEX 35 үүссэн огноо: 01/14/1992. 2000-2007 онуудад IBEX-ийн өсөлт нь Баруун Европын бусад олон индексүүдээс илүү үзүүлэлттэй байв. 2008 оны 1-р сард Испанийн зах зээл хамгийн аймшигтай уналтаа үзсэн боловч гурав хоногийн дараа гэхэд индекс нь хэсэгчлэн сэргэсэн юм.
IBEX 35 нь чөлөөт хөврөлтийг капиталжуулалттай жигнэн харьцуулсны үр дүн бөгөөд, үүнийг тооцоолохдоо зах зээлийн үнэлгээг 0-ээс 1-ийн хооронд байдаг чадвартай эргэлтийн коэффициентоор үржүүлдэг. Европын бусад олон индексээс ялгаатай нь хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд IBEX35-т ордог.

IBEX 35-д хамаардаг хамгийн том 5 компани:
Индексийн үнэ цэнэд нөлөөлж буй хүчин зүйлсийн дотроос Испанийн эсвэл түүний аль ч бүс нутгийн эдийн засаг дахь өөрчлөлт, худалдааны гэрээ, хориг арга хэмжээ, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, индексийн хамгийн том бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хувьцааны үнийн огцом өөрчлөлт гэх мэтийг дурьдаж болно.
Банкны салбар нь IBEX 35-ийн чухал хэсэг юм, иймээс Forex-ын зах зээл ч индексэд чухал нөлөө үзүүлдэг. Грек улс Европын Холбооноос гарах, сонгууль эсвэл Европын эрх зүйн асуудал зэрэг улс төрийн үйл явдлууд IBEX-ийн хувьд шийдвэрлэх хүчин зүйл болж магадгүй юм.
2007-2008 оны Испанийн зах зээлийн болон өр зээлийн санхүүгийн хямрал ч талаар өнөгрсөнгүй; 2013 оны ажилгүйдлийн түвшиний өсөлт их нөлөө үзүүлэв (25%). Тиймээс IBEX нь ашиг олох маш сайн боломжийг олгодог нэлээд өөрчлөлт бүхий хэрэгсэл юм.
Бид, IBEX 35-ийн үнэ цэнэ нь Европ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн байдал, индексийг бүрдүүлж буй компаниудын төлөв байдлаас ихээхэн хамаардаг болохыг олж мэдсэн.
Хэрэв Испанид эдийн засгийн байдал таатай байвал IBEX өсдөг.
Геополитикийн хурцадмал байдал байхгүй тохиолдолд IBEX 35 нь тогтвортой байдаг ба, эсрэг тохиолдолд (жишээ нь, 9-р сарын 11-ний халдлагын адил) унадаг.
Худалдаачид Испанийн үнэт цаасны зах зээлийн хэлбэлзлийг ашиглан IBEX 35-т хөрөнгө оруулалт хийдэг. Индексэд багтсан олон компаниуд тодорхой салбарыг төлөөлдөг бөгөөд тус салбарын талаар мэдлэгтэй бол та IBEX-ээс ашиг авах боломжтой.
Найдвартай итгэмжлэгдсэн брокерын сайт дээр арилжаа хийснээр та дараахь давуу талыг олж авна.
Та бэлэн үү? Дансаандаа$100-хан доллар хийснээр, та $10 000 хүртэлх эхлэлийн бонус авах болно!