
Interest Rates – Хүүгийн хэмжээ
Fundamental Indicators - Суурь Үзүүлэлтүүд • 1 мин
Олон улсын худалдааны хамгийн эртний тэмдэглэлүүд МЭӨ 19-р зуунаас эхтэй. Улс орнуудын хөгжил, нөөц баялгийн тэмцэлтэй зэрэгцэн дотоодын бүтээгдэхүүнийг гадаадынхантай арилжаалах нь зүгээр ч нэг хэрэгцээг хангаад зогсохгүй, үндэсний баялгийг өсгөх, бусад орнуудад нөлөөлөх хэрэгсэл гэх шинэ утга агуулгатай болжээ. Тиймээс, аливаа улсын эдийн засгийн хүч чадал ба өсөлтийн боломж нь тухайн орны олон улсын худалdдааны стратегийн ашиг дээр тулгуурладаг бөгөөд энэ нь экспорт, импортын дүнгийн балансаар хэмждэг.
Арилжааны боломжийг харж байна уу? Яаг одоо дансаа нээгээрэй!
Худалдааны баланс бол тодорхой хугацааны хоорондох нийт экспорт, импортын дүнгийн зөрүү юм. Энэ нь мөн худалдааны баланс, арилжааны баланс эсвэл нийт экспорт гэж нэрлэгддэг. Худалдааны баланс нь тухайн улс чиглэсэн хугацааны дагуу дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад руу (экспорт) ихээр гаргах, эсвэл гадаадаас (импорт) илүүтэй худалдаж авч байгааг харуулдаг. Тиймээс, ХБ нь улс орны олон улсын худалдааны үйл ажиллагааны эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болон эдийн засгийн өсөлтийг үнэлэх чухал үзүүлэлт гэж үзэгддэг.
Хэрэв экспортын нийт үнэ нь импортынхоос өндөр байвал, худалдааны баланс эерэг, худалдаа ашигтай байна гэж үзэгдэнэ. Худалдааны ашиг гэдэг нь тухайн орон олон улсын худалдаанаас ашиг олсон гэсэн үг юм. Засгийн газар энэхүү нэмэлт төсвийг амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд, эсвэл улсад шинэ орлогын эх үүсвэрийг бий болгох гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ашиглаж болно.
Хэрэв экспортын нийт үнэ нь импортынхоос доогуур байх үед, худалдааны баланс сөрөг, гадаад худалдааны алдагдалтай байна гэж үзэгдэнэ. Худалдааны алдагдал гэдэг нь тухайн улс дэлхийн тавцанд олдгоосоо илүүг зарцуулж байна гэсэн утгатай юм. Иймд, засгийн газар төсвийн хомстлыг санхүүжүүлэхийн тулд шинэ татвар бий болгох, эсвэл бусад орнуудаас мөн олон улсын мөнгөний байгууллагуудын нэг болох Олон Улсын Валютын Сан (ОУВС) зэргээс зээл албадан авах болно.
ХБ нь төлбөрийн балансын хамгийн том хэсэг ба тус улсын олон улсын санхүүгийн үйл ажиллагааны бүртгэл юм. Энэ нь ХБ-д харилцах данс (олон улсын худалдааны гүйлгээ) ба хөрөнгийн данс (олон улсын хөрөнгө оруулалтын гүйлгээ) гэж тус тус ордог.
Төлбөрийн баланс бол улс орны эдийн засгийн аж ахуйн нэгж болоод дэлхийн бусад орнуудын хоорондох орж гарч байгаа бүх гүйлгээний нийлбэр юм. Онолын хувьд, хоёр данс бие биенээ тэнцвэржүүлэх ёстой ба ТБ нь нийлбэр нь тэгтэй тэнцүү байх ёстой. Гэсэн хэдий ч, гадаад валютын ханшинд нөлөөлөх эдийн засгийн бодлогын ялгаа ба хэлбэлзэл нь ихэвчлэн цэвэр балансгүй байгаагийн шалтгаан болдог.
Худалдааны балансын тооцоололд ордог эдийн засгийн бүтээгдэхүүнүүд бараа болон үйлчилгээ гэж хуваагддаг, мөн тэдний үнэ экспорт, импортын үнэнд шууд нөлөөлдөг.
Бараа нь биет ба хүнсний, эмийн салбараас эхлээд, автомашин болоод эрчим хүч хүртэл дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд ордог.
Үйлчилгээ бол хүний харилцаан дээр тулгуурласан ба гүйцэтгэж буй үүргийн хариуцлага эсвэл санал тавих хүсэлтийг татан оролцуулдаг. Үйлчилгээний цар хүрээ нь энтертаймент, боловсролоос эхлээд борлуулалт ба эрүүл мэндийн үйлчилгээ хүртэлх бүх төрлийн үйлчилгээ хамрах боломжтой.
Бараа, үйлчилгээний үнэ нь юуны өмнө түүхий эд, хадгалалт, тээвэрлэлт болон хувийн зардал зэрэг үйлдвэрлэлийн зардлаас хамаардаг. Жишээ нь, түүхий газрын тосны үнийн хэлбэлзэл нь газрын тос дээр суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид үнийн өөрчлөлтийг тэдний бүтээгдэхүүний үнэ дээр тусгах болно.
Үйлдвэрлэгчийн ашгийн маржин нь дотоодын ханган нийлүүлэлт/эрэлтийн харьцааны дагуу нэмэгдэнэ. Эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ улирлын чанартай өөрчлөгдөх боломжтой ба инфляц, татвар зэрэг эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай.
Гадаадын эрэлтээс үнийг эцсийн дүн тодорхойлогддог. Ялангуяа хэрэв гадаад валют, орон нутгийн валютын илүү үнэ цэнэтэй бол, компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортолж, өндөр ашиг олохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үр дүнд нь, гадаад худалдан авагчдад эрэлттэй байх хугацаанд экспортын үнэ тасралтгүй өсөх болно.
Нөгөө талаасаа, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа салбарт компаниудыг импортлох алхамд хүргэнэ, тэр дундаа зардал бага тусах орнуудаас авах нь илүүд тооцогдож, импортын нийт үнийг нэмэгдүүлнэ. Эцэст нь, дотоодын зах зээл дээрх нэрлэсэн үнийг бууруулж, экспортын үнэ цэнийг бууруулах юм.
Импорт, экспортын харьцуулалтын хувьд, худалдааны баланс нь улс орны олон улсын худалдааны үйл ажиллагааг үр дүнтэй байгаа эсэхийг харуулдаг. ХБ-ын томьёо дараах юм:
ХБ (худалдааны баланс) = Х (нийт экспортын үнэ) – М (нийт импортын үнэ)
Улс орон болгоны тооцоолол нь ялгаатай байх боломжтой. Жишээ нь, Евро бүсийн болон Франц улсын худалдааны балансын тайланд зөвхөн бараа бүтээгдэхүүн ордог, ба үйлчилгээг тооцдоггүй байна. Францын үйлчилгээний худалдааны баланс тусдаа тооцоологддог ба, хоёр ангилал нь өөр тайланд нэгтгэгддэг байна.
Худалдааны баланс нь улс орон өөрийн дотоодын хүчин чадлаас давсан нэмэлт эх үүсвэрийг, үнэ цэнийг бий болгож байгаа эсэхийг харуулдаг. Эдийн засгийн өсөлтийн чадамж болон дотоодын нийт бүтээгдэхүүний чухал хэсгийн нэг ба эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болох худалдааны балансын дүнгийг засгийн газар, төв банкуудаар нарийн хянагдаж, тэдний бодлого боловсруулагддаг юм. Худалдааны илүүдэл нь ДНБ-ийг нэмэгдүүлэхэд, худалдааны алдагдал түүнийг сулруулж байдаг.
Ихэнх орнууд эерэг худалдааны баланстай байхыг зорьж байдаг ч, илүүдэл эсвэл алдагдал нь эдийн засгийн хүч чадал, сул талыг яаг таг харуулдаггүй. ХБ-ын тооцооллуудыг тухайн улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого болон бизнесийн мөчлөгийн хүрээнд авч үзэх ёстой.
Эдийн засгийн хямралын үед засгийн газар тэлэх эдийн засгийг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд экспорт дээр тулгуурласан өсөлтийн стратегийг дэмжих бололцоотой. Үүний гол зорилго нь гадаад борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж гадаадаас эх үүсвэрийг буцаан гэртээ авчрах үйл явц юм. Иймд, худалдааны илүүдэл амжилтаар тооцогдож, худалдааны алдагдал дутагдалтай бодлого гэж үзэгдэх болно.
Гэсэн хэдий ч, эдийн засаг аль хэдийн өргөжиж байгаа бол, эсрэг эдийн засгийн бодлогыг эрэлт хэрэгцээнд тулгуурласан өсөлттэй хянаж инфляцын түвшинг хадгалахад ашиглах боломжтой. Гадаад бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлох нь дотоодын эдийн засгийн үнийн өрсөлдөөнийг дэмжих болно. Үүний үр дүнд, худалдааны алдагдал нь байх ёстой үр дагавар болж,харин худалдааны илүүдэл нь импортын үйл ажиллагааны ашиг багатай үр дүнг илэрхийлнэ.
Зөв эдийн засгийн бодлого, өсөлт чухал боловч улс орнуудыг өөрсдийн эдийн засгийн бодлогоос төөрөлдүүлж чадах өөр нэгэн хүчин зүйлүүд байдаг. Дэлхийн хамгийн том хэрэглэгч ба хамгийн том үйлдвэрлэгч болох АНУ, Хятадын худалдааны дайн бол үүний нэг тод жишээ юм.
2018 оны байдлаар АНУ, БНХАУ-тай урт хугацаанд үргэлжилсэн 375 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байна. Үүний үр дүнд, ерөнхийлөгч Доналд Трамп Хятадыг валютын заль мэх, оюуны өмчийн хулгай, мөн зах зээлд нэвтрэх эрх зөрчсөн зэрэг, олон улсын худалдааны үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэн буруутгасан.
Хятад улс мэдэгдэл өгөхдөө, Хятадыг эдийн засгийн томоохон нийлүүлэгч болох замын хаахыг хичээж байна гэв. Үр дүнд нь, АНУ-ын Хятадын хэд хэдэн бүтээгдэхүүнд 25% – ийн тариф тогтоох шийдвэр гаргаж, Хятадын импортод илүү татвар ногдуулснаар худалдааны дайн эхэлсэн.
АНУ бол эрэлтэд чиглэсэн өсөлтийн стратегиар чиглэдгийг тооцон, импортыг өндөр өртөгтэй, хэцүү болгодог нь эдийн засгийн бодлогын зөрчилдөөн юм. Импортын дүн багассанаар, АНУ-ын гадаад худалдааны алдагдал буурч, ам.долларын бусад валютын эсрэг үнэ цэнийг алдахад хүргэдэг.
Худалдааны баланс бол хоцролттой эдийн засгийн үзүүлэлт ба эргээд харахад зөвхөн худалдааны үйл ажиллагааг хянадаг. Эерэг ХБ-ын дүн нь экспортын нийт үнэ цэнэ төвлөрсөн хугацааны импортын хэмжээнээс илүү байгааг харуулдаг, харин сөрөг худалдааны балансын тайлан эсрэгийг харуулдаг. Худалдааны балансад нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байдаг:
Санхүүгийн зах зээл дээр ХБ нь улсын эдийн засгийн байдал, эдийн засгийн бодлогын биелэлтүүдийн үзүүлэлт болгон ашиглаж байна. Арилжаачид улсын гадаад худалдааны гүйцэтгэл болон өсөлтийн боломж биелэгдсэн эсэхийг харах боломжтой ХБ нийтлэлүүдийг анхааралдаа авдаг. Энэ нь ДНБ-ний хүчтэй таамаглал ба засгийн газрын ирээдүйн төсвийн бодлого гэж үзэгддэг.
Худалдааны баланс бол арилжааны стратегийн голлох мэдээний хэсэг юм. Тайлан дээрх валютын үнэ цэнийн нөлөө нь эдийн засгийн бодлого, зах зээлийн байдлаас хамааралтай. Экспорт дээр тулгуурласан эдийн засгийн худалдааны ашиг нэмэгдэхэд валютад эерэгээр нөлөөлнө, харин эрэлтэд чиглэсэн эдийн засгийн хувьд зах зээл дээр алдагдал ихсэх төлөвтэй байна.
Үнийн хөдөлгөөний хэмжээ нь шинжээчдийн таамаглал болон өмнөх үр дүнгээс бодит тоо хэр их зөрж байгаагаас хамаарна. Хэрэв мэдээлсэн тоо нь хүлээгдэж буй эсвэл өмнөх үзүүлэлтүүдээс хамаагүй илүү сайн муу байвал, валют нь өндөр хэлбэлзлийг мэдэрч, өндөр ашиг/эрсдэлийн харьцаатай олон боломжийг бий болгоно.
Жишээ нь, АНУ-ын худалдааны балансын сарын тайлан хэвлэгдэн гарах гэж байгаа бөгөөд шинжээчид өнгөрсөн сарын эерэг өөрчлөлт нь- $50 тэрбум алдагдал нь энэ сард – $49 тэрбум алдагдалтай урьдчилан таамаглаж үзье. АНУ нь эрэлтэд чиглэсэн өсөлтийг дагадаг учраас худалдааны алдагдал бууруулах нь дутуу гүйцэтгэл гэж ойлгогдож, ам.долларын үнэ цэнийг сулруулахад хүргэнэ.
Хэдэн сарын турш үргэлжлэх гадаад худалдааны алдагдал нь эдийн засгийн уналтыг илэрхийлэх бөгөөд АНУ-ын засгийн газар дотоодын хөрөнгө оруулалтыг бууруулж, импортыг дэмжсэнээр эдийн засгийг дэмжих шийдвэрийг гаргаж чадна. Үүний нэгэн адил, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан нь ам.долларын үнийг өсгөхийг тулд хүүгийн түвшинг өсгөж мөн гадаад бүтээгдэхүүнийг худалдан авах чадлаа нэмэгдүүлж, үүгээрээ импортыг илүү ашигтай болгоно.
Дэлхийн томоохон эдийн засаг болгон нь өөрийн гадаад орлого, зардлын талаар олон нийтэд мэдээлэх тогтмол худалдааны балансын тайланг гаргадаг. Худалдааны балансын тайлан дээрх мэдээлэл нь улсаасаа хамаарч өөр өөр байх боломжтой, зарим нь бараа, үйлчилгээ аль альнийн оруулдаг бол, бусдад нь зөвхөн бараа, бүтээгдэхүүн орсон байдаг.
Сар бүр дэлхий даяар олон тооны гадаад худалдааны балансын тайлан нийтлэгдэж байдаг. Эдгээр нь зөвхөн тодорхой орны олон улсын худалдааны үйл явцын байдал бус, дэлхийн эдийн засгийн өөрчлөгдөж буй динамик талаар зах зээлд мэдээлж байдаг. Эцсийн эцэст, нэг улсын экспорт нь өөр нэг улсын импорт юм. Мэдээжийн хэрэг, ХБ нийтлэгдсэний дараах активуудын хэлбэлзэл их өргөн хүрээтэй байдаг. AvaTrade эрсдэлийг тооцон хамгийн сайн арилжааны активыг тодорхойлж урлаг мэт арга хэрэгслийг санал болгож байна.
Одоо та худалдааны юу болох, энэ нь эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байдгийг ойлголоо, иймээс ашигтай портфолионы төлөө худалдааны балансаа эхлүүлэх цаг нь ирлээ. ХБ-ын тухай мэдлэгээ ашиглан таамаглалаа позиц болгон ашиглаж эхлээрэй!
Арилжааны боломжийг харж байна уу? Яаг одоо дансаа нээгээрэй!