IBEX35 AvaTrade

Испанийн IBEX 35 биржийн индексийн тойм

IBEX 35 биржийн индекс нь Испанийн хамгийн том бирж болох Мадридын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг 35-н хамгийн том, хамгийн хөрвөх чадвартай компанийн хувьцааны үнийн динамикийг тусгадаг. Индексийн тооцоог энэ улсын үнэт цаасны зах зээлийг бүхэлд нь хамардаг Sociedad de Bolsas явуулдаг. Жилд хоёр удаа Мадридын биржийг Техникийн зөвлөлийн комисс шалгадаг байгаа бөгөөд үүнд хөрөнгийн зах зээл, дериватив зах зээлийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд багтдаг. Индексэд багтсан компаниудыг сүүлийн 6 сарын хугацаанд еврогоор хийсэн худалдааны хэмжээгээр сонгож авдаг. Х-р-нгийн хэмжээ болон хөрвөх чадвараас гадна комисс нь бусад олон хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

IBEX 35 индексийн товч түүх

IBEX 35 үүссэн огноо: 01/14/1992. 2000-2007 онуудад IBEX-ийн өсөлт нь Баруун Европын бусад олон индексүүдээс илүү үзүүлэлттэй байв. 2008 оны 1-р сард Испанийн зах зээл хамгийн аймшигтай уналтаа үзсэн боловч гурав хоногийн дараа гэхэд индекс нь хэсэгчлэн сэргэсэн юм.

IBEX 35 нь чөлөөт хөврөлтийг капиталжуулалттай жигнэн харьцуулсны үр дүн бөгөөд, үүнийг тооцоолохдоо зах зээлийн үнэлгээг 0-ээс 1-ийн хооронд байдаг чадвартай эргэлтийн коэффициентоор үржүүлдэг. Европын бусад олон индексээс ялгаатай нь хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд IBEX35-т ордог.

IBEX 35 индексийн тооцоог дараах томъёогоор явуулна.

ibex 35 price calculation formula

IBEX 35-д хамаардаг хамгийн том 5 компани:

  1. Inditex SA, үнэлгээ $109 467 сая
  2. Banco Santander, үнэлгээ $107 055 сая
  3. Bankco Bilbau Vizcaya Arge, үнэлгээ $57 445 сая
  4. Telefonica, үнэлгээ $50 883 сая
  5. Iberdrola, үнэлгээ $48 837 сая

Индексийн үнэ цэнэд нөлөөлж буй хүчин зүйлсийн дотроос Испанийн эсвэл түүний аль ч бүс нутгийн эдийн засаг дахь өөрчлөлт, худалдааны гэрээ, хориг арга хэмжээ, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, индексийн хамгийн том бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хувьцааны үнийн огцом өөрчлөлт гэх мэтийг дурьдаж болно.

Банкны салбар нь IBEX 35-ийн чухал хэсэг юм, иймээс Forex-ын зах зээл ч индексэд чухал нөлөө үзүүлдэг. Грек улс Европын Холбооноос гарах, сонгууль эсвэл Европын эрх зүйн асуудал зэрэг улс төрийн үйл явдлууд IBEX-ийн хувьд шийдвэрлэх хүчин зүйл болж магадгүй юм.

2007-2008 оны Испанийн зах зээлийн болон өр зээлийн санхүүгийн хямрал ч талаар өнөгрсөнгүй; 2013 оны ажилгүйдлийн түвшиний өсөлт их нөлөө үзүүлэв (25%). Тиймээс IBEX нь ашиг олох маш сайн боломжийг олгодог нэлээд өөрчлөлт бүхий хэрэгсэл юм.

IBEX-ийн тааламжтайд тооцогдох шалтгаанууд

Бид, IBEX 35-ийн үнэ цэнэ нь Европ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн байдал, индексийг бүрдүүлж буй компаниудын төлөв байдлаас ихээхэн хамаардаг болохыг олж мэдсэн.

Хэрэв Испанид эдийн засгийн байдал таатай байвал IBEX өсдөг.

Геополитикийн хурцадмал байдал байхгүй тохиолдолд IBEX 35 нь тогтвортой байдаг ба, эсрэг тохиолдолд (жишээ нь, 9-р сарын 11-ний халдлагын адил) унадаг.

Худалдаачид Испанийн үнэт цаасны зах зээлийн хэлбэлзлийг ашиглан IBEX 35-т хөрөнгө оруулалт хийдэг. Индексэд багтсан олон компаниуд тодорхой салбарыг төлөөлдөг бөгөөд тус салбарын талаар мэдлэгтэй бол та IBEX-ээс ашиг авах боломжтой.

IBEX 35-ийн худалдааны дэлгэрэнгүй мэдээлэл

  • MT4 дахь тэмдэглэгээ: SPAIN35
  • Худалдааны цаг: Даваа, Баасан, 11: 00-21: 59 (Москвагын цаг)
  • Улс: Испани
  • Валют: евро
  • Зээлийн хөшүүрэг
  • Бага спредтэй
  • Ашиг: 2%
  • Гүйлгээний хамгийн бага хэмжээ: 0.1 лот
  • Бирж: MEFF

AvaTrade дээр IBEX 35-ийн арилждаа хийх давуу тал

Найдвартай итгэмжлэгдсэн брокерын сайт дээр арилжаа хийснээр та дараахь давуу талыг олж авна.

  • зээлийн өндөр хөшүүрэг;
  • үнэгүй сургалтын материал, түүний дотор Sharp Trader портал руу нэвтрэх эрх;
  • Нэгдүгээр зэрэглэлийн олон хэлний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;
  • автоматжсан худалдааны платформын өргөн сонголт;
  • арилжааны шинэ мобайл програм болох AvaTradeGO

Та бэлэн үү? Дансаандаа$100-хан доллар хийснээр, та $10 000 хүртэлх эхлэлийн бонус авах болно!

AvaTrade дээрх бусад алдартай индексүүд: