Tesla компаний хувьцааны арилжаа

Tesla компаний хувьцааны арилжаа

2017 он хүртэл  TeslaMotors хэмээн нэрлэгдэж байсан TeslaInc компанийг 2003 онд Америкийн хоёр бизнес эрхлэгч Марк Тарпеннинг (MarcTarpenning), Мартин Эберхард (MartinEberhard) нар байгуулсан. Тухайн үед тус компанийг домогт зохион бүтээгч Никола Теслагийн нэрээр нэрлэжээ. Энэ хоер цахилгаан спорт автомашины загвар зохион бүтээхээр төлөвлөж 2008 онд энэ салбарт хувьсгал гаргасан Roadster хэмээх суудлын тэргийг үйлдвэрлэжээ. Тесла компаний анхны санхүүжилт нь олон төрлийн эх сурвалжаас хийгдсэн бөгөөд үүний дотор хамгийн алдартай нь PayPal-ийг үүсгэн байгуулагч Илон Маск байсан бөгөөд тэрээр тус компанид 30 сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2004 оноос хойш компанийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.

Үнийн зөрүүний гэрээн дээр (CFD) Tesla-ийн хувьцааг итгэмжлэгдсэн брокер болох AvaTrade –ын тусламжтайгаар хийнэ үү.

2007 оны сүүлчээр Эберхард нь Технологийн захирал болон ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, компанийн зөвлөлийн гишүүн болжээ. 2008 онд Теслагаас гарсан гэдгээ албан ёсоор зарласан боловч хувьцаа эзэмшигч хэвээр үлджээ. Дараа жил нь цахилгаан технологийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан болон Roadster-ын програм хангамж, цахим системийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Тарпеннинг мөн компаниа орхисон. Тэднийг явсны дараа Маск Ерөнхий захирлын албан тушаалд очжээ.

Өмнө дурьдсанчлан, 2008 онд TeslaMotors компани нь анхны бүрэн цахилгаанжсан Roadster хэмээх машинаа танилцуулсан билээ. Энэхүү машин нь ийм төрлийн анхны цахилгаан машин байсан бөгөөд хүч, хурд, туулах чадвар нь бензин хөдөлгүүртэй автомашинтай яг адилхан хийгдсэн цахилгаан машин юм. 2012 онд Тесла компани нь Roadster-ийг үйлдвэрлэхээ больж, загвар, гүйцэтгэлээрээ бусдад танигдсан Tesla Model S хэмээх суудлын загварыг бүтээхэд анхаарлаа төвлөрүүлжээ.

2014 онд Tesla Model S загварын шинэ загвар болох Tesla Autopilot хэмээх хагас автомат хувилбарыг танилцуулав. 2015 онд тус компани нь суудлын машин дээр үндэслэгдсэн Tesla Model X хэмээх джип машины хувилбараа гаргасан байна.

Нэмж дурдахад, 2012 оноос эхлэн тус компани АНУ болон Европт Теслагын эздэд зориулж үнэгүй цэнэглэдэг төхөөрөмжүүдийг бүтээсэн бөгөөд тэднийг Supercharger хурдан цэнэглэх станц гэж нэрлэв. Tesla Model S-ын хожмын хувилбаруудад батерейг бүхэлд нь солих боломжтойгоор хийгдсэн бөгөөд энэхүү цогц батарейг Теслагийн станци хэмээн нэрлэсэн юм.

2018 онд тус компани нь нарны эрчим хүчний бүтээгдэхүүн болон нарны батерейны үйлдвэрлэлээ эрхэлжээ. 2016 онд тус компани нарны хавтан үйлдвэрлэх компани болох SolarCity компанийг олж авснаар энэ салбарт эзлэх байр сууриа бэхжүүлсэн. 2017 онд TeslaMotors нь нэрээ TeslaInc хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь тухайн компани нь цаашид зөвхөн машин үйлдвэрлэл бус, өөр бусад салбарт ажиллахаа мэдэгдсэн арга юм.

Тесла компаний хувьцааны түүх

2010 оны 1-р сарын 29-нд тус компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд үнэт цаасны шинэ бүтээгдэхүүн гарах урьдчилсан танилцуулгыг гаргасан бөгөөд хувьцаагаа олон нийтэд танилцуулах гэж байгаагаа дурьдсан. Энэхүү хувьцааг DeutscheBank, GoldmanSachs, J.P. Morgan болон MorganStanley банкны баталгааны дэмжлэгтэйгээр хийхээр болов. Мөн тэр оны 5-р сард Тесла компани нь Тоёота компанитай “стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулснаа зарласан бөгөөд анхны хувьцааг олон нийтэд санал болгосны дараа Тесла компанийн нийт 50 сая долларын үнэ бүхий энгийн хувьцааг гаргахаа зарлав.

Тесла компанийн хувьцааг анх удаа олон нийтэд санал болгох ажиллагаа 2010 оны 6-р сарын 29-ний өдөр NАSDAQ (Биржийн дилерүүдийн үндэсний холбооны автоматжсан ханш тогтоох систем) хөрөнгийн бирж дээр TSLA хэмээх нэрийн дор хийсэн юм. Тус компани нэг ширхэг нь 17 доллараар үнэлэгдсэн, нийт 226 сая долларын үнэтэй 13 300 000 ширхэг хувьцаа гаргажээ. Тесла нь 1956 онд Ford Motor компанийн хувьцааг анх удаа олон нийтэд санал болгосны дараа хөрөнгийн бирж рүү орсон Америкийн автомашин үйлдвэрлэлийн анхны компани болсон юм. 2014 он гэхэд Тесла компанийн зах зээлийн үнэлгээ Форд-ын зах зээлийн үнэлгээнээс хоёр дахин бага байв.

Тесла нь зах зээлд маш хурдацтай орж ирсэн ба зах зээлийн хөрөнгөжилтийн гайхалтай хувилбарыг үзүүлсэн юм. Энэхүү компанийн автомашины борлуулалтын тогтворгүй үзүүлэлтүүд нь компанийн хувьцааны үнийн хэлбэлзэлд нөлөөлж байдаг. Тесла компанийн хөрөнгө оруулагчдын итгэл нь тухайн компаний улирлын ашиг, алдагдлын тайлан, шинэ бүтээгдэхүүний мэдээлэл, бүтээгдэхүүний саатал, мэдээлэл хийх арга хэмжээ, Маскийн твиттер эсвэл телевизийн ярилцлага бүрээс хамаарч байнга өөрчлөгдөж байдаг.

Ихэнх автомашин үйлдвэрлэлийн компаниудын хувьцаанууд тухайн компанийн урт удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой уялдан аажим аажмаар өөрчлөгддөг. Нөгөөтэйгүүр, Цахиурын хөндийд болж буй өөрчлөлтүүд нь энэхүү хувьцааны эрс тэс хэлбэлзлийг бий болгож, хувьцааны арилжаанд дамлагч нар оролцох боломжыг бүрдүүлэг учраас Теслагийн хувьцаа нь өндөр хэлбэлзэлтэй хувьцаанд тооцогддог.

Зарим мэдээллээс үзэхэд 2018 оны зургадугаар сар гэхэд Элон Маск Тесла компанийн 33.7 сая ширхэг хувьцааг итгэлцлийн удирдлагаар дамжуулж эзэмшиж байв. Үүний үр дүнд тэрээр хувь хүн болон хуулийн этгээдүүдийн дунд энэхүү компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Тэрбээр их ойлгоход төвөгтэй боловч сод ухаантай хүн бөгөөд түүний үйлдэл нь ихэвчлэн TeslaInc компанийн хувьцааны үнэд гүнзгий эерэг буюу сөрөг нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь, 2018 оны 9-р сард түүнийг зурагтын шууд ярилцлагын үеэр марихуан татаж байсантай холбоотой Тесла компанийн хувьцааны үнэ буурсан гэж үздэг.

Одоо хүртэл Тесла компани нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг төлөх бодолтой байгаагаа зарлаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч энэ явдал нь энэ компанийн хувьд өвөрмөц зүйл биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Олон нийтийн компаниуд ашигтай ажиллагаагаа тогтворжсоны дараа л хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгаа өгч эхэлдэг болохыг санах хэрэгтэй.

Үнийн зөрүүний гэрээн дээр (CFD) Tesla-ийн хувьцааг итгэмжлэгдсэн брокер болох AvaTrade –ын тусламжтайгаар хийнэ үү.

Тесла компанийн хувьцааг хэрхэн арилжаалах вэ

Тесла компанийн хувьцаа бол огцом өөрчлөлттэй хувьцаа бөгөөд богино болон дунд хугацааны хөрөнгө оруулагчдад ашиг хүртэх олон төрлийн боломжыг бий болгодог. Тесла компанийн хувьцааны ханшид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг дурьдвал:

  • Худалдааны хэлцэл болон тарифууд
  • 2018 онд Хятад болон АНУ улсууд хоорондоо арилжаалж буй бараа бүтээгдэхүүндээ өндөр тариф ногдуулж, худалдааны дайныг эхлэв. Харамсалтай нь Tesla-ийн хувьд Хятад улс цахилгаан машины борлуулалтыг өндөр тарифаар дарамталж эхэлсэн юм. Хятадаас хамгийн их орлого олдог Morgan Stanley-ийн шилдэг 20 хувьцааны жагсаалтад багтсан энэхүү залуу автомашин үйлдвэрлэгч компанид таагүй мэдээ байв. Тарифыг нэвтрүүлэхээс өмнө Тесла компанийн нийт борлуулалтын 19% нь Азийн энэ улсаас ордог байв. 2018 оны 7-р сард Хятад улс 25% -ийн тарифыг нэвтрүүлсэн нь Tesla автомашины үнэ өсч, олон тооны хятад худалдан авагчдад хүртээмжгүй болсон юм.

  • Tesla Model 3-ыг зах зээлд нэвтрүүлэв
  • Үйлдвэрлэл нь эрс удаашралттай байдалтай байсны дараагаар Model 3 загвар нь 2018 оны дундуур худалдан авагчдад хүрч эхлэв. Хэрэв компани нь захирлын зөвлөлийн төлөвлөсний дагуу долоо хоногт 5000-аас доош Model 3 загварын цахилгаан автомашиныг үйлдвэрлэж чадвал Tesla-ийн жилийн нийт орлого өсөх ёстой бөгөөд компанийн ашгийн хэт их өсөлт нь TSLA хувьцаанд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Жишээлбэл, 2018 оны 9-р сарын эхээр Tesla компани нь 2018 оны 8-р сард зарагдсан цахилгаан автомашинаас илүү ихийг худалдан борлуулсан мэдээ цацагдаж эхэлснээс хойш хувьцааны үнэ огцом өссөн.

  • Илона Маскын мэдээлэл

Долоо хоногт 120 цаг ажилладаг завгүй хөдөлмөрч хүний хувьд Маск нь твиттер дээр маш олон мессеж байрлуулах цаг зав өөртөө гаргаж чаддаг юм. Маск компанийн хууль эрх зүйн хэлтэс, олон нийттэй харилцах хэлтэс эсвэл Теслагийн захирлуудын зөвлөлөөр баталгаажаагүй боловч шинж чанараараа зах зээлд эрс нөлөөлөх мэдэгдлүүдийг хийдэг нь энэхүү компанийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой үл ойлголцол, уур хилэн, эргэлзээнээс гадна АНУ-ын засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ч хүргэж байсан. Маск 2018 оны 8-р сарын 7-нд Тесла компанийг нэгж хувьцааных нь үнэ 420 ам долларын үнэтэй хувийн компани болгон хувиргах гэж байгаагаа твиттерээр мэдэгдсэн тул АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо шүүхэд нэхэмжлэл гаргав. Тэрхүү шүүх ажиллагааны үр дүнд тус компанийн хувьцааны ханш 10-аас дээш хувиар унасан юм.

Тесла компанийн хувьцааны арилжааны мэдээлэл:

  • MT4 тэмдэг: # TESLA
  • Бирж дээр албан ёсны арилжаа хийх цаг: 13:30-19:59 GMT
  • Валют: АНУ доллар
  • Зээлийн хөшүүргийн хэмжээ –

Яагаад Тесла компанийн хувьцааг AvaTrade дээр хийх нь зөв бэ?

  • Олон улсын зохицуулалт: AvaTrade бол олон улсын хэмжээнд зохицуулагддаг бөгөөд олон төрлийн шагнал авч байсан брокер юм. Энэ нь таны Tesla-ийн хувьцааны арилжаа тань Биржийн гүйлгээг зохицуулах эрх бүхий байгууллагын хатуу хяналтан дор ажилладаг найдвартай компаниар дамжин хийгддэг гэсэн үг юм.
  • Зээлийн хөшүүрэг ашиглан худалдаанд оролцох: Tesla-ийн хувьцааг худалдаж авах нь маш их өртөгтэй тул CFD загвар дээр суурилсан үнийн ялгааны гэрээний дагуу хийгдэх арилжаанд AvaTrade нь зээлийн хөшүүрэг олгоно. Энэ нь тухайн асар том хэлбэлзэлтэй хувьцааны үнийн ялгаанаас мөнгө олохын тулд бага мөнгөөр худалдаанд оролцох боломжыг олгодог.
  • Tesla-ийн хувьцааг богино хугацаанд зарах боломж: Тесла компанийн хувьцаа бол үнэ нь байнга өсч, унаж байдаг тогтворгүй хувьцаа юм. Үнийн уналтаар тоглох үед та асар их ашиг олох боломжтой бөгөөд ер нь бол үнэ аль ч чиглэлд өөрчлөгдөж байсан ч ашиг олох болом бий.
  • Дэлхийн тэргүүлэх худалдааны платформууд: AvaTrade нь дэлхийн хамгийн алдартай худалдааны платформууд дээр ажилладаг – энэ нь MetaTrader 4болон MetaTrader 5 юм. Энэ нь таны худалдааны хэв маяг, сонголттой нийцсэн, найдвартай орчинг олж авах болно гэсэн үг юм. Бид мөн WebTrader гэх заавал татаж авах, суулгах шаардлагагүй интернет хөтөчийн платформыг санал болгож байна.

Үнийн зөрүүний гэрээн дээр үндэслэгдсэн загварыг ашиглан Tesla-ийн хувьцааг итгэмжлэгдсэн брокер болох AvaTrade –ын тусламжтайгаар өнөөдрөөс эхлэн борлуулж эхэлнэ үү. Яг одооноос эхлэн AvaTrade дээр худалдаагаа эхлээрэй.