Фибоначчигийн Арилжааны Стратегиуд

Фибоначчигийн Түвшинүүд: Олон Төрлүүд ба Хэрхэн тэднийг Ашиглах вэ

Фибоначчигийн түвшинүүд нь 12-аар зууны Италийн эрдэмтэн Леонардо Фибоначчигийн хөгжүүлсэн математикийн онол дээр суурилагдсан юм. Энэхүү онол нь санхүүгийн онолоос гадуур их өргөн хэрэглэгддэг, үүнээс гадна, Фибоначчигийн дараалал нь байгалийн элементэд их нийтлэг үзэгддэг.

Техникийн шинжилгээ нь 6 индикаторуудаас бүтдэг ба тэд нь график дээр Фибоначигийн тооны томьёоны дагуу буусан байдаг. Энэхүү нийтлэл дээр бид MetaTrader 4 болон MetaTrader 5 гэх арилжааны платформууд дээрх нээлттэй 6 Фибоначигийн индикаторуудтай танилцах болно.

Яаг өнөөдөр AvaTrade-д нэгдэж мэргэжлийн мэт арилжаа хийгээрэй эсвэл бидний үнэгүй демо аккаунт дээр арилжааны ур чадваруудаа хөгжүүлээрэй!

Фибоначчигийн Түвшинүүд ба Тэдний Төрлүүд

Фибоначчигийн үзүүлэлт болгоны дотор дараах дараалал байдаг 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89… Дарааллын тоо болгон нь өмнөх хоёр тооны нийлбэр юм. Дарааллын ямар ч тоог өмнөх тоонд хуваахад ойролцоогоор 1.61 болно. Энэхүү утга нь Фибоначчигийн үзүүлэлтүүдийн гол харьцаа болж хэрэглэгддэг.

Фибоначчигийн түвшинүүд активын үнийн хөдөлгөөнийг урьдчилан харахад хэрэглэгддэг. Дүрмийн дагуу, эдгээр үзүүлэлтүүд нь одоо байгаа хандлагатай уялдаатай байдаг бөгөөд ингэснээр түүний үргэлжлэл эсвэл корреляцыг урьдчилан таамаглах боломжтой.

Фибоначчигийн үзүүлэлтүүд үнийн хөдөлгөөнүүдийн суурь үзүүлэлтүүдийг олгодог: аль түвшинд үнэ хүрэх магадлалтай, хаана тэр уруудах гэх мэтчилэн. Энэхүү зорилтот үнэ дээр арилжаачид хүлээгдэж буй захиалгуудыг барилуулж, алдагдлыг зогсоож мөн ашгийг олж авдаг.

Үндсэндээ, Фибоначчигийн түвшинүүд адил чиг үүрэг гүйцэтгэдэг, гэвч тэд бүгд гадаад төрх ба үйл ажиллагааны зарчмуудын хувьд ялгагддаг.

Фибоначчигийн Түвшинүүд (Шугамууд)

Энэ бол Фибоначчигийн хамгийн үндсэн ба алдартай хэрэгсэл юм. График дээр энэ нь хэдэн шугамаас бүтсэн тор шиг харагддаг. Тэдний дундах зай нь Фибоначчигийн харьцааны тусламжтайгаар бодогддог. Дүрмий дагуу, энэхүү шугамууд бол үнийн хөдөлгөөний шийдвэрлэх түвшинүүд юм.

Үнэ шугамууд дээр буух хандлагатай ба ихэвчлэн иймэрхүү түвшинд хүрсэн хойноо унадаг. Үүний эсрэг, хэрэв үнэ энэхүү түвшинг давбал энэ нь хүчтэй трендийн дохио болдог.

Fibonacci Levels on the chart

Фибоначчигийн шугамууд хамгийн сүүлийн тодорхой трендтэй холбоотой байдаг. Тор трендийн эхлэл болох 0 түвшинөөс эцэс болох 100 түвшин хүртэл татагдсан байдаг. Иймээс 61.8, 38.3 гэх мэт хүрээний доторх түвшинүүд унах магадлалтай суурь үзүүлэлтүүд болдог ба 100 хойш (161.8, 261.8, гэх мэт) түвшинүүд трендийн үргэлжлэлийн зорилтууд болдог.

Трендийг дагах ба захиалгыг нээх үед та дотоод түвшинүүд дээр алдагдлыг хязгаарлах боломжтой ба гаднах түвшинүүд дээрээс ашиг олох боломжтой. Арилжаа хэвийн байдалд ороход үнийн зорилтууд дотоод түвшинүүд эд байрлуулагдах ёстой. Түүнчлэн та позицио түвшингийн нээлт дээр нээн хүлээгдэж буй захиалгуудыг байрлуулах боломжтой.

Фибоначчигийн Цагийн Бүсүүд

Фибоначчигийн хэрэгслүүдээс Фибоначчигийн цагийн бүсүүд ялгарч гарч ирдэг. Энэхүү үзүүлэлт нь дараачийн давлагаа (нөхөн сэргээлт эсвэл трендийн) үүсэх цагийг өмнөх мөчийн үргэлжлэл дээр суурилан танд урьдчилан таамаглах боломж олгоно. Шугамуудтай харьцуулбал цагийн бүсүүд нь трендийн эхлэлийн экстремумээс унах цэг хүртэл тэлсэн байдаг.

Fibonacci Time Zones on the chart

Давлагааны урт нь валютын хос бүрд, цагийн хүрээ болгонд өөр байдаг учраас цагийн бүсүүд нь их ховор хэрэглэгддэг. Үүнээс гадна, энэхүү хэрэгсэл нь зах зээлд тодорхой үнээр ороход тодорхой дохио өгдөггүй, мөн үнээс үүдэн, хүлээгдэж буй захиалгуудыг тавихад энэхүү хэрэгсэл тохирохгүй.

Фибоначчигийн Суваг

Фибоначчигийн Суваг бол шугамуудын сайжруулсан хувилбар юм. Байнга хэвтээгээр байдаг шугамуудаас ялгаатай нь энэ суваг нь налуу байж болно. Энэхүү онцлог нь трендийн торыг босгох боломж олгодог ба трендийн өнцгийг анхааралдаа авч зорилтот үнийг тодорхойлдог.

Fibonacci Channel on the chart

Фибоначчигийн Суваг хоёр экстремум дээр суурилан бий болсон (эхний нэгээс хоёр дахь руу тэмүүлэх трендийн чиглэлд): хэрэв өгсөх тренд байвал, үзүүлэлт хамгийн доод түвшинд байх ба хэрэв уруудах тренд байвал хамгийн дээд түвшинд хүрнэ.

Эхний трендийн шугам нь гол эсэргүүцэх эсвэл дэмжих түвшиний аль нэгэн болдог ба эдгээр цэг дээр үндэслэсэн байдаг. Та хоёр дахь шугамыг хөдөлгөн торны байрлалыг өөрчилж болно.

Шилжилтүүдийг тодорхойлохын тулд, та трендийн чиглэлд эсрэг сувгийг сунгаж эхлэх хэрэгтэй, хоёр дахиас нэг дахь экстремум хүртэл.

Фибоначчигийн Нуман Хаалга

Нуман хаалга нь үнийн хөдөлгөөн өөрчлөлтгүй үед хэрэглэхэд хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм. Энэ нь трендийн залруулга барихад ашиглагддаг. Бусад Фибоначчигийн үзүүлэлтүүдийн адил нуман хаалга нь тренд болон давлагааны хязгааруудын хооронд сунгагдсан байдаг. Үүний зэрэгцээ, нуман хаалгыг трендийн эхлэлээс дуусах хүртэл босгох боломжтой мөн эсрэгээрээ.

Fibonacci Arcs on the chart

Сонгодог хувилбар нь эхний трендийн хүрээнд байрладаг зөвхөн гурван нуман хаалгатай. Гэсэн хэдий ч, үнэ нь гол цэгүүдээс хол хөдлөх үед, шугамууд өөрчлөгдөн ямар нэг хэмжээгээр үнийн зорилт хүрээг өргөжүүлдэг.

Фибоначчигийн Дэвүүр

Дэвүүр бол өөр нэг Фибоначчигийн динамик хэрэгсэл юм. Үүнийг өөр өөр чиглэлд нэг цэгээс шилжих хэд хэдэн туяатай харьцуулж болох юм. Дэвүүр нь хоёр трендүүд дээр эсвэл долгионы цэгүүд дээр хамгийн эхний нэг дахь (туяанууд эхлэх цэгээс) эхэлж сунгагдсан байдаг.

Fibonacci Fan on the chart

Хэрэв өсөх трендтэй байвал дэвүүр нь үнийн графикийн доор байрлах болно. Хэрэв буух трендтэй бол энэ нь үнийн графикийн дээр нь байрлаж трендийн буцах түвшинг харуулна. Үүнээс гадна, Фивоначчигийн дэвүүр нь динамик алдагдлыг зогсооход хэрэглэгддэг. Та хамгаалах захиалгыг үнийн хөдөлгөөнийг дагаж буй дэвүүрийн шугамуудын нэг нь дээр нь байрлуулах ёстой.

Фибоначчигийн Өргөтгөлүүд

Өргөтгөлүүд нь ихэвчлэн давлагааны шинжилгээнд туслах хэрэгсэл болж ашиглагддаг. Энэхүү үзүүлэлт нь хоёр давлагаа үүсгэдэг гурван цэгт тулгуурласан байдаг: тренд ба залруулах давлагаанууд. Өргөтгөл нь трендийн чиглэлд дараагийн жишгүүдийг харуулдаг. Ашгийн захиалга авахыг тохируулах үед энэхүү хэрэгсэл нь хамгийн үр дүнтэйгээр ашиглагдаж болно.

Fibonacci Extensions on the chart

Цагийн бүсүүд, дэвүүрүүд болон нуман хаалганууд нь маш өвөрмөц бөгөөд арилжаачдаар их ховор хэрэглэгддэг (эдгээр үзүүлэлтүүдэд тусгайлан зориулсан арилжааны системүүдээс гадна). Фибоначчгийн түвшинүүд (шугамууд) хялбар гэж тооцогддог маш түгээмэл хэрэгсэл бөгөөд бусад стратегиудтай (жишээ нь, нэмэлт дохионуудыг хайх эсвэл одоо бий байгааг нь батлах үед) хамт хэрэглэгддэг.

Яаг өнөөдөр AvaTrade-д нэгдэж мэргэжлийн мэт арилжаа хийгээрэй эсвэл бидний үнэгүй демо аккаунт дээр арилжааны ур чадваруудаа хөгжүүлээрэй!

Фибоначчигийн Түвшинүүдийг График дээр Нэмж Тохируулах нь

Meta Trader 4 арилжааны платформ дээр Фибоначчигийн түвшинүүдийг нэмэх хоёр арга зам бий:

Платформын гол цэс дээр “Insert” таб-ыг сонгон дараа нь “Fibonacci” сонгоорой. Энэхүү ангилалд 6 Фибоначчигийн хэрэгслүүдээс 5 байх болно; “Channels” ангилалд Фибоначчигийн суваг байна.

Adding Fibonacci Tools via the

Платформын дээрх хэсэгт Quick Access Хэрэгслийн самбар дотор та шаардлагатай хэрэгслийг сонгох боломжтой. Анхны байдлаар энэхүү самбар дээр зөвхөн Фибоначчигийн шугамууд нээлттэй байна. Та самбар дээр хулганы баруун товчийг дараад “Configure” сонгоод бусад хэрэгслийг нэмж болно. Цонх нээгдэж гарч ирэх болно, та Quick Access Хэрэгслийн самбар хүсэж байгаа бүх хэрэгслийг сонгон нэмж болно.

Adding Fibonacci Tools to the Quick Access Toolbar

График дээр нэмсний дараа үзүүлэлт бүрийг тохируулж болно. Та өнгийг нь өөрчлөх боломжтой, тодорхойлох цэгүүдийн параметрүүдийг тохируулан нэмэлт түвшинүүдийг нэмж болно.

Adjusting Fibonacci Lines

Фибоначчигийн Арилжааны Түвшинүүд

Фибоначчигийн түвшинүүд (шугамууд) нь хоёулаа тусгай үзүүлэлт болон бусад үзүүлэлтүүдэд тулгуурласан стратегийн нэг хэсэг болгон хэрэглэгддэг. Фибоначчигийн түвшинүүдэд захиалгуудыг нээх хамгийн хялбар аргуудын нэг нь залруулгын дараа хүлээгдэж буй захиалгыг 100 түвшин хүртэл байлгаж байрлуулах юм.

Үүнийг хийхийн тулд, та дуусах экстремумээс трендийн эхлэх экстремумээс тренд давлагаа үүсэж дууссаны дараа Фибоначчигийн торыг сунгах хэрэгтэй.

Түүний дараа, зогсоох захиалга нь 100 түвшинөөс доор/ дээр байрлагдана. Хамгийн сайндаа 161.8 түвшинд ашгаа авхад арай ойр байна. Алдагдлыг хязгаарлалт нь 100 түвшинөөс хүлээгдэж буй захиалгатай адил зайд байрлах боломжтой (болгоомжтой тактик) эсвэл 61.8 түвшинд ойр байх (түрэмгий тактик).

Breaking sell order and closing at the take profit on another level

Алдагдлын хязгаарлалт 61.8 байхад эрсдэл/ашгийн харьцаа ойролцоогоор 1:1.5 байна, бүр их болгоомжтой тохиолдолд харьцаа нь 1:5 байх болно.

Яаг өнөөдөр AvaTrade-д нэгдэж мэргэжлийн мэт арилжаа хийгээрэй эсвэл бидний үнэгүй демо аккаунт дээр арилжааны ур чадваруудаа хөгжүүлээрэй!

Фибоначчигийн түвшинүүд Арилжаалах Стратеги

Фибоначчгийн түвшинүүд ихэвчлэн орох цэгүүдийг батлахын тулд эсвэл алдагдлуудыг хязгаарлах ба ашиг авахад хэрэглэгддэг. Фибоначчигийн түвшинүүдтэй арилжаалах стратеги, дунджийг хөдөлгөх ба MACD сайн жишээ болно.

Нэгт, та график дээр трендийн үзүүлэлт ба осциллятор нэмэх шаардлагатай болно. MA хугацаа нь 10 ба MACD анхны тохируулгадаа байна.

Дараах арилжааны алгоритм ажилладаг (энэ жишээн дээр худалдах захиалга авагдсан):

  1. Үнэ хөдөлгөөнт дунджийн өсөлттэй огтолцоно.
  2. MACD-гийн гистограмм адил чиглэлийн шугамтай огтолцоно.
  3. Фибоначчигйн тор нь сүүлийн илэрхийц тренд давлагааны дагуу сунгагдсан байна. Хэрэв үнэ хөдөлгөөнт дундажтай, түвшин хүссэн чиглэлээ давах эсвэл хугалж байх үед, огтлолцвол, зарах захиалга нээлттэй болно.
  4. Ашиг авах нь Фибоначчигийн дараачийн түвшинүүдийн нэг нь дээр нь байрлагдах болно. Алдагдлын хязгаарлалт өмнөх түвшинд байрлах болно.

A sell order with a complex Fibonacci levels strategy

Энэхүү стратеги нь бүхий л том Forex хосуудтай арилжаа хийхэд тохиромжтой. H1-D1 бол хамгийн шилдэг цагийн хязгаар юм.

Фибоначчигийн Түвшинүүд Давуу болоод Сул Талууд

Фибоначчигийн түвшинийн гол давуу тал нь тэдний олон талт байдал юм. Эдгээр хэрэгслүүд нь хэдэн арван жилийн турш үнэт цаасны зах зээл болоод Форексийн зах зээлийн шинжилгээнд идэвхтэй ашиглагдаж ирсэн зуу гаруй настай онол дээр үндэслэсэн байдаг. Саяхан, крипто валютын арилжаанд түүнчлэн хэрэглэгддэг болсон. Хэрэгслийн олон талт байдал нь зах зээлийн өөрчлөлтийг үл хамааран, илүү хэлбэлзэлтэй эсвэл тайван байхаас үл хамааран холбогдох байлгаж чаддаг.

Энэхүү хэрэгсэл нь өөр нэг давуу тал бол өргөн хүрээний хэрэглээ юм. Фибоначчигийн түвшинүүд нь шинэ захиалгууд нээх ба зах зээлээс гарах цэгүүдийг олоход аль алинд нь ашиглаж болдог.

Фибоначчигийн үзүүлэлтүүдийн гол сул тал нь урьдчилсан шинжилгээ хийх шаарддаг юм. Бусад үзүүлэлтүүдэд арилжааны графикт нэмэхэд л хангалттай байдаг. Тэд автоматаар тогтож, арилжааны дохио бий болгож эхэлдэг. Гэсэн хэдий ч, түвшинүүдийг гараар тохируулах хэрэгтэй бөгөөд арилжаачид жишиг оноонуудыг өөрсдөө тодорхойлох ёстой болдог.

Фибоначчигйн Түвшинүүд туршлагатай арилжаачдын хувьд маш сайн хэрэгсэл болж тэдэнд санхүүгийн зах зээл дээр ашиг олоход нь туслах болно. Гэсэн хэдий ч, анхан суралцагчид хамгийн эхэнд давлагааны онолын үндсийг сурснаараа ашиг тусыг авах болно. Төрөл бүрийн Фибоначчигийн хэрэгслүүдийг ашиглаж эхлэхээсээ өмнө түвшинүүдийн арилжааны үндсэн аргуудыг эзэмших нь зүйтэй.

Санхүүгийн зах зээл дээр арилжаа хийх нь хөрөнгө оруулалтын өндөр эрсдэлтэй холбоотой байдаг. Эдгээр эрсдэлийг багасгахын тулд мөнгөний менежментийн дүрэм журмыг үнэн зөв дагаж мөрдөх ба үргэлж алдагдлыг зогсоох шаардлагатай. Энэхүү нийтлэл нь хөрөнгө оруулалт болон арилжааны зөвлөгөө танилцуулаагүй болно.

Яаг өнөөдөр AvaTrade-д нэгдэж мэргэжлийн мэт арилжаа хийгээрэй эсвэл бидний үнэгүй демо аккаунт