Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь, мөн түүнчлэн JSE гэж түгээмэл танигдсан, дэлхийн 20 хөрөнгийн биржүүдийн нэг ба 2018 оны 3-р сард $1.11 их наяадаар зах зээлийн үнэлгээтэй байж. JSE нь Өмнөд Африкийн Йоханнесбург, Сандтон, Сандавн хотын 1 хөрөнгийн биржийн талбайд байрладаг. Энэ нь мөн Өмнөд Африкаас авахуулаад Африк тивийн хувьд хамгийн чухал индекс юм. Жагсаагдсан компаниуд нь ихэнхдээ Өмнөд Африкийн ба Йоханнесбургийн Хөрөнгийн Биржийг (JSE индекс) үүсгэдэг, JSE хувьцаа ихэвчлэн Өмнөд Африкийн Рэнд (ZAR) буюу энэхүү улсын мөнгөн тэмдэгтээр арилжаалагддаг.
Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь таван санхүүгийн зах зээлийг барьж байдаг: хувьцаанууд болоод бондын, түүнчлэн санхүүгийн, барааны арилжаа ба хүүгийн деривативуудын.
Одоогоор AvaTrade JSE Индексийг санал болгохгүй байгаа. Гэхдээ та өөрийн багцаа Dow Jones эсвэл DAX 30 гэх мэтчилэн индексүүдээр өргөжүүлж болно. AvaTrade дахь активуудын жагсаалт нь өссөөр байна. Доорх товчлуурыг дарж бидний санхүүгийн хэрэгслүүдийн тухай хуудсыг сонирхоорой.
Йоханнесбургийн Хөрөнгийн Биржийн Түүх
Эхлэл ба Эхний Жилүүд
Йоханнесбург хотын Йоханнесбург Хөрөнгийн Биржийг 1887 онд Африкийн алтны арилжааны давуу талуудыг олж авахын тулд хамгийн анхны хөрөнгө оруулагчдад платформ бий болгох зорилгоор байгуулагдсан юм. Тэр цаг үед, 1886 онд Витватерсрандад үнэт металл олдсоны яаг дараад нь арилжаа цэцэглэж эхэлсэн.
Тэмдэглүүштэй ололт нь уул уурхай ба санхүүгийн компаниуд байгуулагдахад хүргэсэн. Ирээдүйтэй баялаг руу татагдаж байсан хөрөнгө оруулагчид өөрсдийн бизнесийн нэгдүүлж явуулах байгууламж хайж байлаа. 1987 оны 11-р сарын 8-нд Бенжамин Майнорс Воллан JSE-г үүсгэн байгуулж хөрөнгө оруулагчдын хэрэгцээн тийм ч удаахгүй хангасан юм. 19-р зууны сүүлээр гарч ирсэн Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж бол энэ бүс нутагт хамгийн эртний бирж нь гэсэн үг юм.
Ирэх жилүүдэд нь JSE цэцэглэж, алтны үйлдвэрлэлт болон үнэт металлын арилжаанд чухал тусалцаа үзүүлсэн. Жишээ нь: 1934 он хүртэл зөвхөн гадаадын иргэд, маш их ашиг олох боломжинд татагдаж, 100 гаруй сая фунт цутгаж байсан.
Сонирхолтой нь, Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь Юнион хэмээх Хөрөнгийн Биржтэй өрсөлддөг байсан. Сүүлийнх нь 1933- 1958 нийт 25 жил л байсан, тэр хаагдах мөчид бүх жагсаалтын компаниуд JSE индекс руу шилжүүлэгдсэн байдаг.
Түүхэн дахь Чухал Мөчүүд
1947 он бол хөрөнгийн зах зээлийн хувьд их чухал алхам хийгдсэн, Арван зургаан жилийн дараа санхүүгийн арилжааны талаар анхны хууль батлагдаж байж, JSE Олон Улсын Хөрөнгийн Зах Зээлийн Холбоонд элссэн бөгөөд энэ нь бүх дэлхий даяарх зохицуулалттай зах зээлүүдийн олон улсын холбоо юм.
90 оны ихээр Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж цахим арилжааны системд шилжсэн ба 2005 онд тэр өөрийн бирж дээр жагссан байдаг.
2003 онд JSE өөр нэгэн AltX гэж нэрлэгдэх биржтэй тулгарсан. Энэ нь жижиг ба дунд хэмжээний жагсаалтуудад зориулагдсан байна. Тун удалгүй Yield X дагасан ба хүүгийн болоод валютын арилжааны хэрэгсэл байсан юм. 2009 оны эцэс гэхэд энэ групп нь хоёр чухал нэгдэл хийсэн: Өмнөд Африкийн Фьючерсийн Бирж (SAFEX) ба Өмнөд Африкийн Бондын Бирж (BESA) хоёрын.
Йоханнесбургийн Хөрөнгийн Биржийн Зургаан Ордны Гайхамшигтай Түүх
1887 онд үүссэнээс хойш Йоханнесбургийн Хөрөнгийн Биржээс 6-аас доошгүй албан байртай байж. Цаг үргэлж эдгээр албан байрууд нь эргэн тойрны санхүүгийн ертөнцөд алдартай болсоор байв. Чухал банкнууд, байгууллагууд нь бизнесээ явуулахын тулд аль болох санхүүгийн төв байрууд рүү ойрхон шилжих байсан. Алтны хотод үүсэн гарч ирсэн Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь АНУ-ын Уолл-Стриттэй төстэй өв уламжлал щ үлдээсэн гэж итгэлтэйгээр хэлэх нь зөв юм.
- Эхний Ордон. Эхний JSE-гийн байр нь Симмондс болоод Коммижионер гудамжнуудын уулзвар дээр байрладаг байсан. Ойр байгаа уул уурхайн кэмпийн жинхэнэ төв байсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс дэлхий дээрх хамгийн том алтны газраас ашиг олох гэж ирцгээдэг байж. Энэ үед бидний одоо уул уурхайн хамгийн нэр хүндтэй компаниуд Өмнөд Африкийн анхны нээлттэй биржийн бүсэд алдартай бизнесээбайгуулж байсан.
- 2 дахь Ордон. Йоханнесбург Хөрөнгийн Биржийн хамгийн анхны тангараг өргөх ёслолоос зөвхөн 3 жилийн дараа хоёр дахь ордон баригдаж дуусаж, бирж нүүж орсон. Энэ бол уул уурхайн хотын ер бусын өсөлт хөгжлийн үр дүн юм. Үүний онцлог нь том худалдааны танхим байсан, бас гадаргуу нь мөн адил. Сонирхолтой нь, Йоханнесбург хотын ширүүн эдийн засгийн нөхцөл байдалаас үүдэн, барилгын зүүн хэсэг нь 1893 нь баригдаж дууссан байна. Хоёр дахь байр нь бэлэн болж, үйл ажиллагаагаа явуулахад түүний эргэн тойрон дахь санхүүгийн дүүрэг бүр ч их эрч хүчтэй өссөн, JSE төв байраа өөрчлөх бүрд энэхүү хандлага үргэлжилсээр байв.
- 3 дахь Ордон. 1904 онд Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж шинэ төв байгуулсан юм. Энэ удаад, бирж шинэ хэсэг руу нүүсэн байна: Холлард гудамж. Учир нь? Сурснаараа: илүү том, илүү орчин үеийн орон зай илүүд үзсэн учраас. Шинэ барилга нь 210 албан байруудтай ба маш том гол танхимтай байж. Ирэх хагас зуунд “Йоханнесбург хотын Уолл Стрит” хэмээн нэрлэгдсэн юм.
- 4 дахь Ордон. 1958 онд гурав дахь хөрөнгийн бирж нурсаны дараа, дөрөв дахь нь бэлэн болоход нь ердөө гурван жил орсон. Үүнийг нөгөө л хэсэгт барьсан бөгөөд энэ нь өмнөхтөгөө харьцуулахад харьцангуй илүү сэтгэгдэл төрүүлж байсан: есөн давхар, үзвэрийн танхим, хорооны хоолны танхим, киноны танхим ба том, тав тухтай оффисын орон зай шинэ бирж дээр нээлттэй болсон. Гэсэн хэдий ч, энэ нь зөвхөн 17 жилийн турш л JSE төв байр болсон юм.
- 5 дахь Ордон. 17 Диагональ гудамж нь дараах хөрөнгийн бирж байршил юм. Энэ нь 1979 онд нээгдсэн ба, тэр үед хүмүүс 50 жилээс илүү JSE ордон байх болно гэж таамаглаж байсан ч, энэ нь 20 жилийн туршид үргэлжилсэн. Арилжааны танхим одоо ч чиг ашиглагдаж байгаа, ба энэ нь зарим нэг санхүүгийн үйл ажиллагаа, үйл явдлын байршил болдог.
- Одооны Ордон. 2000 оноос хойш Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь Гвэнт Лэйн дахь Биржийн Талбай дээр байрладаг. Энэ нь аж ахуйн нэгжийн төвүүдээр хүрээлэгдсэн бүс нутаг юм, банк, санхүүгийн байгууллага олонтой, JSE-гийн хуучин сайн уламжлалаар.
Одоогоор AvaTrade JSE Индексийг санал болгохгүй байгаа. Гэхдээ та өөрийн багцаа Dow Jones эсвэл DAX 30 гэх мэтчилэн индексүүдээр өргөжүүлж болно. AvaTrade дахь активуудын жагсаалт нь өссөөр байна. Доорх товчлуурыг дарж бидний санхүүгийн хэрэгслүүдийн тухай хуудсыг сонирхоорой.
JSE Индексийн Хэрэглээ
Африк дахь Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж бол хамгийн эртний бөгөөд хамгийн том бирж юм. 2003 оны байдлаар 472 бүртгэлтэй компаниуд жагсаалтад байсан. Сүүлийн жилүүдэд тоо буурсан ч зах зээлийн үнэлгээ нь өссөн.
⭐FTSE/JSE Африка Бүх Хувьцаануудын Индекс
JSE Индексийн хамгийн чухал хэсэг бол FTSE/JSE Африка Бүх Хувьцаанудын Индекс юм. Үүний зах зээлийн үнэлгээ нь индекс бөгөөд үүнийг JSE дээр бүртгэлтэй бүх компаниудын зах зээлийн үнэлгээний оргилтой нь тэнцэх жинтэй.
⭐Toп 40 Индекс
Бүсийн хэсэгт JSE дотор FTSE ордог ба JTSE/FTSE инпексуудийг гаргасан юм. Үүний хажуугаар, хамгийн том ба хамгийн чухал нь Топ 40 индексийн арилжаа бөгөөд энэ нь Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж дахь 40 том компаниудаас бүрддэг. Эдгээр компаниудын хувьцааны дундаж өгөөж нь ерөнхий гүйцэтгэл дээр үндэслэн тогтмол хэвлэгдэж байдаг бөгөөд энэ нь арилжааны цагийн явцад JSE-гийн бодит цаг хугацаанд нь шинэчлэгддэг. Өөрөөр хэлбэл, JSE-ийн бодит цагийн ажиллагааг бүх арилжаачид хүссэн үедээ шалгах боломжтой байдаг.
⭐Бусад JSE Индексүүд
Йоханнесбургийн Хөрөнгийн Бирж нь хэдэн суб-индексүүдтэй: Small Cap, Mid-Cap, Indi25 (энэ нь 25 томоохон аж үйлдвэрийн хувьцаануудын үйл явцыг нь тодотгодог) Fini15 (15 хамгийн том санхүүгийн хөрөнгийн гүйцэтгэлүүд) эсвэл Resi 10 (нөөцийн хувьцаа).
FTSE/JSE Toп 40 индексээр харуулж буй Toп 10 компаниуд ба тэдний индексийн жин (%) | |
Компаниуд | Индексийн Жин (%) |
Naspers (Хэвлэл Мэдээлэл) | 21.94% |
Compagnie Financiere Richemont AG (Хувийн Бараа Бүтээгдэхүүн) | 10.50% |
BHP Billiton (Уул уурхай) | 10.33% |
Sasol (Химийн бодисууд) | 4.97% |
Anglo American (Уул уурхай) | 4.62% |
Standard Bank Group (Банкууд) | 3.75% |
Firstrand Limited (Банкууд) | 3.54% |
British American Tobacco PLC (Tамхи) | 2.84% |
MTN Group (Гар Утасны Харилцаа Холбоо) | 2.52% |
Mondi PLC (Ойн Аж Ахуй & Цаас) | 2.37% |
Индексийн Үнэнд Бүхэлд нь Нөлөөлөх Хүчин зүйлүүд
Зах зээл нь улс төрийн уур амьсгал, зохицуулалтын шийдвэрүүд, дайны цуурхал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдгийг бид сайн мэдэх юм. JSE индекс болоод JSE хувьцаануудад энэ мөн адил хамаарна.
Дотоодын болон Гадаадын Нөлөөлж буй Хүчин Зүйлс
Дотоодын хүчин зүйлүүд нь тус улсын улс төрийн нөлөөлөл юм, ба дэлхийн буюу гадаадын хүчин зүйлсуудийг, JSE хувьцаануудыг худалдан авах, зарах эсвэл JSE индекс дээр арилжаа хийхэд тохиромжтой цаг нь болсон эсэхийг тогтоохын өмнө харах нь их чухал. Нэг мэдэх ёстой зүйл нь, ерөнхий дүрмийн дагуу, тухайн улс орны эдийн засаг илүү сайн байвал хувьцааны үнэ нь ерөнхийдөө өндөр байдаг, мөн улс орны эдийн засаг муу байгаа үед тэд ерөнхийдөө доогуур байдаг.
Өөр нэг хайх зүйл бол хүү юм. Энэ нь ялангуяа JSE бодит цагийн үнийн санал харж байхад, үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Зах зээлийн өсөх чиг хандлага (бухын зах зээл) хүү бага байх үед ихэвчлэн эхэлдэг, уруудаж буй зах зээлийн чиг хандлага (баавгайн зах зээл) ихэвчлэн өндөр хүүтэй хамааралтай байдаг.
Йоханнесбургийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэлүүд нийт индексийн үнэнд гол нөлөө үзүүлэх болно. Хэр урт хугацааны туршид эдгээр компаниуд сайн гүйцэтгэлтэй байхаас хамааран хөрөнгө оруулагчид илүү их мөнгө хөрөнгө оруулж JSE-ийн хувьцааны эрэлтийг ерөнхийдөө ихэсгэнэ. Нөгөө талаасаа, компаниуд муу гүйцэтгэлтэй байх юм бол, хөрөнгө оруулагчид өөрсдийн хувьцааг зарах боломжтой. Борлуулсан хувьцаануудын хэмжээнээс хамаарч, зах зээл дээр эдгээр хувьцаанууд ихсэх тусам үнэ нь хурдан унах болно.
Ингээд сүлд нь хэлэхэд, улс төрийн хүчин зүйлүүд мөн JSE индекс дээр хүчтэй тусдаг. Салбаруудыг үл хамааран бүх бизнест нөлөөлөх хандлагатай байдаг улс төрийн хүчин зүйлүүд ихэвчлэн хамгийн их нөлөө үзүүлж байдаг. Арилжаачид нь тус улсад болж байгаа улс төрийн хүчин зүйлс, үйл явдлын талаар мэдэж байх ёстой бөгөөд эдгээр үйл явдлууд нь индексийн үнэнд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх ёстой. Ерөнхий ойлголт нь JSE хувьцаануудын үнэнд мөн JSE индексэд нөлөөлөх боломжтой.
Одоогоор AvaTrade JSE Индексийг санал болгохгүй байгаа. Гэхдээ та өөрийн багцаа Dow Jones эсвэл DAX 30 гэх мэтчилэн индексүүдээр өргөжүүлж болно. AvaTrade дахь активуудын жагсаалт нь өссөөр байна. Доорх товчлуурыг дарж бидний санхүүгийн хэрэгслүүдийн тухай