Пипс болон цэг гэж юу вэ ?

What is a Pip in Forex?

Форекс дээрх пипс болон цэг гэж юу вэ ?

Пипс — энэ нь «percentage» (хувь) и «point» (цэг)гэсэн английн хоер үгний товчлол юм. Тиймээс «пипс»-ийг валютын бирж Forex дээрх үнийн доод хэлбэлзлийг харуулдаг хувийн цэг хэмээн тодорхойлж болно (1/100 хувь). Энэхүү түгээмэл хэрэглэгддэг хөрөнгийн биржийн хэрэгсэл нь ханшийн багахан өөрчлөлтийг хурдан шуурхай мэдээлэх боломжийг олгодог. Үүний зэрэгцээ, пипс нь ханшны үнийн илэрхийлэл болдог ба таслалын дараах тав дахь тооноос эхэлдэг.

Манай нийтлэлүүдээс та Форекс зах зээлийн үндсэн ойлголтуудын талаар ойлголт авах болно.

AvaTrade брокерын платформ дээр худалдаа хийж, урамшуулал болон давуу эрх олж аваарай!

Форекс валютын бирж нь мэргэжлийн нэр томъёо, ухагдахууныг нарийвчлан ойлгохыг шаарддаг санхүүгийн болон эдийн засгийн нарийн төвөгтэй хэрэгсэл юм.

Тодорхой нэр томъёо нь биржийн үйл ажиллагааны байнгын дагалдагч хэрэгсэл болсон ба ямар нэгэн үйл явдал, шаардлага, стандартыг нарийвчилсан тайлбаргүйгээр хурдан хугацаанд мэдээлэх, ойлгуулах боломжийг олгодог юм. Форекс зах зээл дээрх пипс, цэгүүд гэж юу вэ, зээлийн хөшүүргийн хэмжээг яаж олох вэ? Энэ бүх асуултанд нэг бүрчлэн нарийвчлсан хариулт өгөх шаардлагатай. Эс тэгвээс жижиг зүйлээс болж их хэмжээний алдагдалд орох аюултай юм.

Валютын зах зээлийн трейдэрийн мэргэжлийг эзэмших нь үзэл баримтлал, аксиом дээр суурилсан дээд математикийг судлахтай ижил төстэй шинж чанартай байдаг. Бага багаар суралцаж эхлэх нь – энэ нь ирээдүйтэй салбарт амжилтанд хүрэх цорын ганц боломжит арга зам юм. Үүний тулд та өдөр тутмын ажилд тань хэрэг болох тодорхой тооны нэр томъёог сурч, цээжилж байх хэрэгтэй болно.

Форекс валютын зах зээлийн үндсэн ойлголтууд дотроос  цэг (цэг point) ба пипс (pips) гэсэн хоёр ойлголтыг ойлгох шаардлагатй бөгөөд үнэндээ энэ хоер нь хоорондоо салшгүй ойлголтууд юм. Худалдаачид энэхүү салшгүй хосыг бараг минут тутамд харах учраас доорхи дэлгэрэнгүй тайлбар нь шиэхэн трейдэрүүдэд их ач холбогдолтой юм.

Пипс гэж юу вэ?

Учир нь зах зээл дээр валютын үнэ нь таслалын дараах дөрөвдэх тоогоор тодорхойлогддог. Үүний дагуу, пипс нь таслалын дараах дөрөвдэх тоо бөгөөд энэ нь үнийн өөрчлөлтийн хамгийн бага хэлбэлзлийн илэрхийлэл юм.

Хамгийн энгийн жишээ нь хамгийн алдартай валютын хос болох USD/EUR юм. Хэрвээ энэ хосын үнэ нь 1,200-оос 1,1150 болтлоо буурсан бол мэргэжлийн худалдаачид үүнийг “Үнэ 50 пипсээр өөрчлөгдсөн” гэж хэлдэг. Ихэнх худалдаачид ийм өөрчлөлтийг урьдчилан таамаглаж, богино хугацаат арилжааг ашиглан бага хэмжээний орлого олохыг хичээдэг. Хэрэв үнийн санал 100-аас дээш пипээр өсч эсвэл буурч байвал энэхүү энгийн бус хөдөлгөөнийг “Том дүрс” гэсэн үгээр илэрхийлдэг. Том хэмжээний хэлцлүүдэд 1 лот эсвэл 1 пипсийн өөрчлөлт (1 пипс нь маш бага өөрчлөлт мэт харагдаж байгаа боловч) нь зөв хийгдсэн хэлцлийн дараа асар их ашиг олох боломжыг бүрдүүлдэг.

Японы мөнгөн тэмдэгт Йен (JPY) -тэй холбоотой валютын хосын хувьд 1 пипс нь таслалын дараах хоёр дахь тоо юм. Энэ нь тухайн валютын ам.доллартай харьцах ханш нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэгтэй нь холбоотой юм.(2017 оны 7-р сарын байдлаар 1 ам.доллар = 111.4 иен).

Тэгэхээр 1 пипс нь 0.0001-тэй тэнцэх ба Японы иенийн хувьд = 0.01 тэнцэнэ. Хэрэв үнийн саналыг тогтооход таслалын дараа таван аравтын тоо ашиглагдаж байгаа бол нэг цэгийн өөрчлөлт нь 10 пипстэй тэнцэнэ.

Поинт буюу цэг гэж юу вэ?

Цэг эсвэл поинт (point) нь пипсийн “хамаатан” боловч үнийн өөрчлөлтийг тусгахдаа таслалын зүүн талд байрлах тоогоор илэрхийлдэг. Энэ нь илүү том үзүүлэлт учраас “цэг” гэсэн нэр томъёо нь ихэвчлэн хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаанд ашиглагддаг. Жишээлбэл, үнэт цаасны ханш 120 доллараас 115 доллар хүртэл унавал үнэ 5 цэгээр өөрчлөгдсөн гэсэн үг юм. Энэ салбарт өөр нэг түгээмэл үзүүлэлт байдаг – “тик”, энэ нь цэгийн 1/10-тэй тэнцэх ойлголт юм. Дээрх жишээг авч үзвэл хувьцааны үнэ 50 тикээр өөрчлөгдсөн гэсэн үг юм.

Форекс валютын зах зээл дээр ихэвчлэн мянга, зуутын тэмдэгтүүдийн өөрчлөлтийн тухай яригддаг учраас “пипс” ба “цэг” гэсэн ойлголтууд нь ижил төстэй ухагдахуун болдог.

Пипс юунд хэрэгтэй вэ

Энэ үзүүлэлтийн гол үүрэг бол трейдэр нь өөрийн ашиг эсвэл алдагдлыг хурдан үнэлэх боломж олгох явдал юм. Энэ тохиолдолд орлого эсвэл алдагдлаа тодорхойлохын тулд 1 цэгийг мөнгөний эквивалент руу шилжүүлж чаддаг байх шаардлагатай. 1 цэгийг мөнгөн дүнгээр тооцоолохын тулд тусгай томъёог ашигладаг бөгөөд тэдгээрийг манай нийтлэлийн дараагийн хэсэгт тайлбарлах болно.

Пипс (цэгийн) үнийг хэрхэн тооцох вэ?

Жишээлбэл, EUR/USD-ийн салшгүй хосыг авч үзье, үүнд евро нь үндсэн валютын нэгж, харин доллар нь үнийн санал юм. Хэрэв 1.1600 (үнийн санал) ханштай 100 мянган ширхэг валютыг (1 лот) худалдаж авахын тулд 116,000 ам.доллар зарцуулах шаардлагатай болно.

Шууд хэлбэлзэлтэй үед Нэг поинт (цэг)-ийг тооцоолох нь:

point = 0,0001/хэлбэлзлийн ханш* гэрээний нийт үнэ (лотын хэмжээ)

Бидний тохиолдолд 1 point = 0,0001/1,1600* 100 00 = 6, 25 EUR.
Америк валютаар тооцвол 1 point = 6, 25 EUR*1,1600 = 7,25 USD

Буцах хэлбэлзэлтэй үед нег цэгийг тооцоолох нь:

1 point = гэрээний нийт үнэ*тикийн хэмжээ

1 point = 100 000 EUR+ 0.0001 = $10

Нэг цэгийн утга нь тухайн валютын хосын одоогийн ханшаас хамаарна гэдэг нь тодорхой байна.

Гэхдээ тухайн цэгт өчүүхэн өөрчлөлт орох нь асар их мөнгө олох боломжыг бүрдүүлдэг ба тийм өөрчлөлт нь минут тутамд болж байдаг.

Энгийн жишээ – зээлийн хөшүүргийн ачаар та EUR/USD хосоор 1 лотын (100 мянган евро) гэрээ нээлээ гэж бодоё. Ханш нь урьдчилсан таамагласан шиг 1.1600-аас 1.1602 болон өөрчлөгдөхөд танд 20 еврогийн ашиг авчрах болно.

«Пипсовка» буюу пипсинг хийх гэж юу вэ?

Forex валютын зах зээл дээр “пипсинг хийх” гэдэг нь трейдэр богино хугацааны хэлцлээр (ихэвчлэн 1-ээс 5 хүртэл) хэдэн цэг авах боломжийг олгодог худалдааны стратеги юм. Энэ арилжааны аргын гол давуу тал нь мэдээжийн хэрэг – ханшны хөдөлгөөн, өөрөөр хэлбэл өсөлт уналтыг 1-2 оноогоор урьдчилан таамаглах нь хэдэн арван цэгээр таамаглахаас хамаагүй хялбар юм. Зарим мэргэжлийн трейдэрүүд өдөрт хэд хэдэн удаа “пипсинг” хийдэг бөгөөд энэ нь хамгийн бага эрсдэлтэйгээр боломжийн мөнгө олох нөхцлийг олгодог.

Зах зээлийн шинэ трейдэрүүд ч энэхүү энгийн боловч үр дүнтэй стратегийг ашигладаг. Энэ аргаар ашиг орлого олохын тулд тодорхой хугацааны турш өөрчлөгдөж байгаа ханшны чиглэлийг зөв тодорхойлоход л хангалттай юм. Ийм зөн совингийн үйл ажиллагааг хийхийн тулд танд асар их мэдлэг, ноцтой практик ур чадвар шаардагдахгүй.

Пипсовкагаас ашиг олохын тулд трейдэр нь их хэмжээний зээлийн хөшүүрэг ашиглах ёстой. Шинэ трейдэрүүдэд хэлэхэд, 1 лот (үндсэн валютын 100,000 нэгж) захиалга хийхийн тулд таны дансанд зайлшгүй үүнтэй ижил хэмжээний мөнгө байх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Жижиг хэлцлүүдийг байгуулах боломж олгодог  “зээлийн хөшүүрэг” гэх зүйл бий. Энгийн жишээ – 1: 400-ийн харьцаатай хөшүүрэг нь таны дансны хэмжээг 400 дахин нэмэгдүүлдэг.

ДҮГНЭЛТ

Пипс болон цэгийг ойлгох нь шинэ трейдэрүүдэд Форексын зах зээлд хөл тавьсан эхний өдрүүдэд өөрийн орлого болон алдагдлаа үнэлэх боломжыг олгодог. Бага мөнгөөр оролцож байгаа ч пипсийн бага хэмжээний өөрчлөлт ч танд боломжын орлого оруулах болно. Шинэ оролцогчдын хувьд олсон хамгийн анхны орлого маш чухал ач холбогдолтой. Энэхүү нийтлэл нь валютын гүйлгээний эдгээр энгийн бөгөөд маш чухал ойлголтын мөн чанар, үүрэг, ач холбогдлыг ойлгоход тань тусалсан гэж найдаж байна.

Ниже приведен средний пункт для каждой торговой сессии в каждой валютной паре.
Валютын хос New York Tokyo London
EUR/USD 92 76 114
GBP/USD 99 92 127
USD/JPY 59 51 66
AUD/USD 81 77 83
NZD/USD 70 62 72
USD/CAD 96 57 96
USD/CHF 83 67 102
EUR/JPY 107 102 129
GBP/JPY 132 118 151
AUD/JPY 103 98 107
EUR/GBP 47 78 61
EUR/CHF 84 79 109